Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

АН-ын “Морьтон” фракцын тэргүүнээр Ө.Шижирийг сонголоо

Олон фракцын нэгдлээс бүрддэг нь АН-ын онцлог гэж үздэг. Тэдний нэг болох “Морьтон” фракцынхан баасан гарагт хуралдаж, тэргүү­ нээрээ УИХ-ын гишүүн Ө.Шижирийг сонгожээ.
2026-05-18

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг тольдоорой

Монгол болон Солонгосын уран бүтээлч­ дийн хамтарсан “Art fair-2026” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд толилуулж байна. Энэ удаагийн арга хэмжээнд нийт 50 гаруй туурвигчийн 100 орчим шилдэг бүтээлийг дэлгэжээ.
2026-05-18

Ус гүн цэвэршүүлэх анхны үйлдвэрийг ашиглалтад орууллаа

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулсан II компакт гэрээний хүрээнд Монголын Ус гүн цэвэршүүлэх анхны үйлдвэрийг өнгөрсөн баасан гарагт ашиглалтад орууллаа. Уг төсөл нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ ирээдүйд үүсэж болзошгүй усны хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилготой юм.
2026-05-18

Увс нуурын орчимд хориотой бүс тогтоов

Увс нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас нүүдлийн шувуудын үржлийн үе, үүр засах, өндөглөх хугацаанд тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор Увс нуурын орчимд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хориотой бүс тогтоожээ.
2026-05-18

“Замбуутив-Бидний гэр”

Ийм ном та бүхний гар дээр очиж байна. “Дэлхий ертөнц, сансар огторгуй гэж чухам юу болох, хүний амьдрал, байгальтай тэр ямар холбоотой, энэ бүхэн өөр хоорондоо болон бусад биетэд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөний тухай тус бүтээлийн эхний бүлэгт Буддын сургаалын үүднээс тайлбарласан болно.
2026-05-15

“Met expo-2026 энтертайнмент салбарын хөгжлийг тодорхойлно

Тоглолт, кино, контент болон соёл, урлагийн томоохон арга хэмжээний ард үзэгчдийн мэдрэмжийг хөглөж, тухайн бүтээлийг амилуулдаг гэрэл, дуу, дэлгэцийн нарийн ажиллагаа, инженерийн шийдлүүд байдаг.
2026-05-15

Авто худалдааны цогцолбор амралтын өдөр ажиллаж, даваа, мягмарт амрах нь

Сонгинохайрхан дүүрэг дэх Олон улсын худалдаа, ложистикийн төв буюу хуучнаар 22-ын товчоон дахь автомашины худалдааны цогцолбор амралтын өдрүүдэд ажиллахаар боллоо. Тодруулбал, автомашины худалдан авалт амралтын өдрүүдэд идэвхждэг хэдий ч автотээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээнийхэн ажилладаггүй байв.
2026-05-15

Говь-Алтай аймгийн номын санг баяжуулах “10 000 ном” аянд нэгдээрэй

Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгоны номын фондыг арвижуулах, уншигчдыг эрэлттэй бүтээлээр хангах зорилготой “10 000 ном” хандивын аяныг энэ сарын 4-22-нд зохион байгуулж байна. Аймгийн Нийтийн номын сангийн захирлын мэдээлснээр орон нутгийн номын сангуудын төсөв хүрэлцээгүй байдаг нь сан хөмрөгөө шинэ бүтээлээр арвижуулахад томоохон бэрхшээл болдог аж.
2026-05-15

Шалгагч нар энэ сарын 20-ноос автобусны карт цэнэглэж эхэлнэ гэв

Ubcard апплэйкшнд нэвтэрч болохгүй, гацсаны улмаас автобусанд “туулайчлах” явдал сүүлийн өдрүүдэд түгээмэл боллоо. Төлбөрөө төлөөд зорчих гэхээр шинэ төхөөрөмж нь уншихгүй, хуучныг нь хэрэглээнээс хасчихсан тул жолооч, зорчигчийн хооронд ширүүхэн маргаан өрнөж эхэлсэн.
2026-05-15

ХҮН намын Д.Үүрцайхтай зодолдсон Х.Бат-Ялалтыг торгож шийтгэлээ 

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг дөрвөн жилийн дараа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-05-15

Филиппинд зэвсэгт мөргөлдөөн гарч, хөл хорио тогтоолоо

Филиппиний хууль тогтоох дээд байгууллага болох Сенатын ордонд өчигдөр буун дуу гарсны улмаас тухайн бүсэд хөл хорио тогтоож, хамгаалалтаа чангатгав.
2026-05-15

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
2026-05-15

“Санхүүгийн баталгаагүй байдал нь сэтгүүлчдийн тулгамдсан асуудал”

Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн Олон улсынмэдээлэл,харил­цааныхөгжлийнхөтөлбөрийн хүрээнд “Монголын хэвлэл мэдээллийн тогт­вортой байд­лыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлж буй би­лээ. Тэгвэл үүний хүрээнд Монголын хэвлэл мэ­дээллийн тогтвортой байдлыг дөрвөн үндсэн шал­гуураар иж бүрэн үнэлж, дүгнэлт, зөвлөмж боловс­руулснаа хүрээлэнгээс өчигдөр мэдээллээ.
2026-05-15

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт 2026 оны тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдана. Энэ жилийн марафонд 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн оролцогчдоос даруй хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна.
2026-05-15

Сүхбаатарын Эрдэнэцагаанаас тархсан түймэр Дорнодыг хамарч, хилийн бүсэд ойртжээ 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн Бөөрийн хөндий гэх газарт уржигдар 10.40 цагт дэгдсэн түймэр Дорнод аймгийн Матад су­мын Баян-Өндөр баг болон хилийн бүс орчимд тар­хаад байна.
2026-05-15

Х.Ирмүүн дэлхийн цуврал тэмцээнээс мөнгөн медальтай ирэх нь 

Финландын Пажулахти хотод үргэлжилж буй бо­ чигийн дэлхийн цуврал тэмцээнд Монголоос пара бочигийн үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлагад оролцож байна.
2026-05-14

Шорт трекийн тамирчид өмнөд хөршид хамтарсан бэлтгэл хийнэ 

Монголын тэшүүрийн холбоо өвлийн спортоос шорт трекийг хөгжүүлэх зорилгоор БНХАУ-ын спортын захиргаа, тэшүүрийн холбоотой хамтарсан олон улсын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Читэйхө хотод долоодугаар сарын 15-наас хойш хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөж байна.
2026-05-14

Шагайн харвааны цол, зэрэг олгох журмыг баталсан өдрөөс дагаж мөрдөнө 

Монголын шагайн харвааны холбооны тэргүүлэгчдийн ээлжит тав дахь хурлыг цахимаар явуулж, үндэсний шагайн харвааны цол, зэрэг олгох журмыг баталснаар салбар холбоо, зөвлөл, клубийн гишүүд, харваач өвлөн уламжлагчид журам батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр болсон.
2026-05-14