Алхах, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь ясыг бэхжүүлдэг
Дэлхийн ясны сийрэгжилтийн эсрэг өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн аравдугаар сарын 20-нд эл өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж, уг өвчний хор уршиг, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл солилцдог билээ. Ясны сийрэгжилт нь ихэнхдээ ямар нэгэн шинж тэмдэг, зовуурь өгдөггүй аж. Гэвч хальт гишгэх, багахан гэмтэхэд бугуй, нуруу, ташаа хугарах зэргээр илэрдэг байна. Иймд ясан дахь кальцийн хэмжээг тодорхойлуулах, зөв хооллох, кальци болон Д аминдэмийг зохистой хэрэглэх, тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг эмч нар зөвлөв.
2026-10-20
“Мимо агропарк”-ийнхан 1200 га-д чихрийн манжин тариалав
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум дахь “Мимо агропарк”-ийнхан хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг орлох үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор чихрийн манжинг 1200 га-д тариалсан нь амжилттай болж, эхний ургацаа хураан аваад байна. Жил бүр 30-40 сая ам.доллароор элсэн чихэр импортолдог манай улсын хувьд энэ нь стратегийн өндөр ач холбогдолтой үйл явдал юм.
2026-10-20
“Улаанбаатар” кино наадмаар дотоод, гадаадын шилдэг 18 бүтээлийг толилуулна
18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” баримтат киног өчигдөр үзэгчдийн хүртээл болголоо. Зургаан жилийн турш зураг авалтыг нь хийсэн тус бүтээлээр Монголын говийг туулан Хятадын хил рүү нүүрс тээвэрлэдэг эмэгтэй жолооч С.Майхүүгийн амьдралыг харуулжээ.
2026-10-20
Өсвөрийн хөл бөмбөгчид ДАШТ-д оролцох нь
15 хүртэлх насныхны хөл бөмбөгийн ДАШТ-ий фестивалийг Азербайжаны Баку хотод энэ сарын 22-31-нд анх удаа зохион байгуулахаар боллоо. Эл тэмцээнд тус холбооны гишүүн 192 орны тоглогч оролцох бөгөөд сугалаагаар Монголын баг 32 хэсгээс O хэсэгт Беларус, Ботсвана, Мали, Папуа Шинэ Гвиней, Перу улсын шигшээтэй багтжээ.
2026-10-20
Өрхийн эмнэлгүүдийг ирэх амралтын өдрүүдэд ажиллуулна
Томууны өвчлөлийн дэгдэлт эхэлж буйтай холбоотойгоор нийслэлийн эрүүл мэндийн 150 төв болон дөрвөн тосгоны өрхийн эмнэлгийг энэ сарын 24, 25-ны бямба, ням гарагт 11.00-16.00 цагийн хооронд ажиллуулах болсныг нийслэлийн Эрүүл мэндийн газраас өчигдөр мэдээлэв. Тус төвийн дарга Н.Наранбаатар “Томууны өвчлөлийн 60 хүртэлх хувийг 0-6, үүний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 80 хүртэлх хувийг мөн л энэ насныхан эзэлж байна.
2026-10-20
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх офицерын гэм бурууг дэнслүүлнэ
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Цэргийн штабын хошууч цолтой офицер гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эмэгтэй хүнийг хэрцгийгээр зодсон гэх дуулиан өнгөрсөн зургаадугаар сард олны анхааралд өртөж байв. Цагдаагийн байгууллага уг хэргийг үйлдсэн Ц.П-т холбогдох хэргийг шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
2026-10-20
Сэлэнгийн тариаланчид хуурамч баримтаар 2.2 тэрбумын урамшуулал авчээ
Сэлэнгийн тариаланчид хуурамч баримтаар 2.2 тэрбумын урамшуулал авчээ Сэлэнгэ аймагт газар тариалан эрхэлдэг иргэд хуурамч баримт бүрдүүлж, хүнсний ногооны урамшуулал авч, төрд хохирол учруулсан байж болзошгүй хэргүүдийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн хоёрдугаар сард илрүүлэн шалгаж эхэлсэн. Тэднээс Б.У гэх хүнд холбогдох, хуурамч баримтаар 316.2 сая төгрөгийн урамшуулал авсан хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
2026-10-20
2027 оныг “Тогтвортой, тэсвэртэй аялал жуулчлалын жил” болголоо
БНХАУ-ын Макао хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон Дэлхийн аялал жуулчлалын эдийн засгийн 12 дахь форумаар утаагүй үйлдвэрлэлийн салбарын ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалтын шинэ суваг, хиймэл оюуны нөлөө, соёлын өв болон тогтвортой хөгжил зэрэг олон чухал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлжээ.
2026-10-20
Идэвхтэн байгаль хамгаалагчдад камер олгож эхэллээ
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан говийн идэвхтэн байгаль хамгаалагчдад автомат камер олгож, ажиглалт, хяналт мониторинг хийх аргачлалуудыг зааж байна. Энэхүү ажлыг “Нутгийн иргэдэд түшиглэсэн сайн дурын хамгаалалтын сүлжээ” хатөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд гол зорилго нь байгаль, зэрлэг амьтан хамгаалахад орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх аж.
2026-10-20
Хугацаа алдсан төсөл, хөтөлбөрүүдийн гүйцэтгэгчид хариуцлага тооцно
Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өмнөх хуралдааны үүрэг, даалгаврын биелэлт болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, холбогдох албан даалгаврууд өгөв. Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас 90 хувь хэрэгжүүлсэн аж. Давс 10 016, бодис 6140 тонныг нөөцөлж, давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин, техникийн бэлэн байдлыг хангажээ. Мөн харьяа байгууллагуудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт эхлүүлсэн байна.
2026-10-20
Төмөр зам дагуу 10 гарц нэмж байгуулна
Байгаль орчны болон зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагынхан олон улсын байгууллага, хувийн хэвшлийн судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран сүүлийн 10 жилд зэрлэг амьтанд ээлтэй гарц, гарам, хашааны дөрвөн стандарт батлуулжээ. Хамгийн сүүлд 2018 онд “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц” үндэсний стандартыг баталсан юм.
2026-10-20
Францад эсэргүүцлийн жагсаал даамжирч, 2400 хүнийг саатуулжээ
Францад болж буй жагсаалын үеэр 2400 гаруй хүнийг саатуулсан бөгөөд, нэг иргэн зүрхний шигдээсээр нас баржээ. Тус улсын ахлах сургуулийн сурагчид багшийн хүрэлцээ, сургалтын орчны асуудлаар өнгөрсөн сараас үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн бөгөөд уг хөдөлгөөн идэвхжихийн хэрээр амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний доголдлыг шүүмжилсэн өргөн хүрээний тэмцэл болон хувирсан байна.
2026-10-20
Монгол хандивлагч орны эгнээнд багтжээ
Дэлхийн банкнаас энэ сарын 17-нд Олон улсын хөгжлийн ассоциац (IDA)-ын хандивлагч орнуудын эгнээнд Монгол Улс нэгдсэнийг зарлажээ. Энэ нь 2027 оны төсөвт хамгийн бага орлоготой орнуудад дэмжлэг үзүүлэгч IDA санд 4.8 тэрбум төгрөг буюу 1.3 сая орчим ам.доллар хандивлахаар тусгасныг үндэслэсэн шийдвэр гэнэ.
2026-10-20
Биологийн олон янз байдлын асуудлаар 196 улс чуулж байна
НҮБын Биологийн олон янз байдлын тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (CBD СOP17) Армени улсын Ереван хотод өчигдөр эхэллээ. Турк улсад ирэх сарын дундуур болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн хамгийн том цугларалт UNFCCC COP31 хурлыг угтуулан зохион байгуулж буй эл чуулганд 196 улсыг төлөөлж бодлого, шийдвэр гаргагч, байгаль орчны салбарын судлаач, мэргэжилтэн оролцож байна.
2026-10-20
Олон улсын сүмогийн холбооны ерөнхийлөгчөөр Хакүхо М.Даваажаргалыг сонголоо
Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 16-нд болсон Олон улсын сүмогийн холбооны хурлаар Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Мөнхбатын Даваажаргал буюу Хакүхо Шог тус холбооны ерөнхийлөгчөөр сонголоо. Тэрбээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд хамгийн олон буюу 45 удаа түрүүлсэн түүхэн амжилтын эзэн бөгөөд зодог тайлснаасаа хойш “Миягино” дэвжээг тэргүүлэн, дасгалжуулагч болон зохион байгуулагчийн хувиар идэвхтэй ажиллаж ирсэн юм.
2026-10-19
Ван Гогийн 60 жил нийтэд дэлгээгүй бүтээлийг дуудлагаар худалдана
Нидерландын алдарт зураач Винсент ван Гогийн 60 гаруй жил олны хүртээл болгоогүй “Chаtaigniers en fleurs” буюу “Цэцэглэж буй туулайн бөөр модод” бүтээлийг ирэх сард дуудлагаар худалдах нь. Уг зургийг 180 сая ам.доллароор үнэлсэн нь Ван Гогийн бүтээлүүд дундаас нэлээд өндөрт тооцогдож байна.
2026-10-19