21 аймаг гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинтай боллоо
Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”- ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүллээ. Үүний хүрээнд гал түймэр унтраах тусгай зориулалтын дөрвөн төрлийн нийт 60 автомашинтай болсноор, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагад хуваарилжээ.
2026-10-19
Малын гоц халдварт өвчин 4.4 дахин өсжээ
Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар малын гоц халдварт өвчний 115 тохиолдол бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 89-өөр буюу 4.4 дахин өссөн үзүүлэлт юм. Малын гоц халдварын тухайлбал, 2021-2025 онд шүлхий 240, хонины цэцэг 126, боом 27, адууны ям 11, ямааны годрон болон бусад өвчний 210 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
2026-10-19
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 35.6 хувь нь аутизмтай
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах нийслэлийн салбарын зөвлөлийн хурлаар боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн асуудлаар хэлэлцэж, Хараагүйчүүдийн болон бусад чиглэлээрх төрийн бус байгууллагуудын төлөөллүүд санал солилцжээ. Тодруулбал, зам дэд бүтэц, хот төлөвлөхдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд хэрхэн нийцүүлж байгааг хэлэлцэж, ирэх оны төсөв батлахаас урьтаж эрхээ хангахтай холбоотой төсвийг төрийн бус байгууллагынхантай хамтарч төлөвлөхөөр тогтсон байна.
2026-10-19
Истанбулд аадар борооны улмаас үер бууж, дөрвөн хүн амиа алдав
Туркийн Истанбул хотод сүүлийн 80 гаруй жилд тохиогоогүй хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, дөрвөн хүн амиа алдаж, гурван иргэн сураггүй алга болжээ. Энэ сарын 14-нөөс эхлэн орсон аадар борооны улмаас орон сууц, худалдааны төвүүд усанд автаж, автомашинууд урсгалд туугдан, замын хөдөлгөөн саатсан байна.
2026-10-19
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцөлжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 70.4 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцууллаа.
2026-10-19
“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийг ирэх онд ашиглалтад оруулна
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн амралтын өдрүүдэд Ховд аймагт ажиллах үеэрээ “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж, ирэх онд ашиглалтад оруулах бүх нөхцөлөөр хан гахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн ажил саатахад хүргэж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд анхаарна гэдгээ дурдлаа.
2026-10-19
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно.
2026-10-19
Монгол бөхөнгийн тоо толгой өсөж, 28 800 болов
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондоны Амьтан судлалын нийгэмлэг болон олон улсын 100 гаруй эрдэмтний хамтран боловсруулсан “Амьд ертөнцийн тайлан-2026”-д Монгол бөхөнгийн тоо толгойг сэргээсэн амжилттай туршлагыг онцолжээ. Мөхлийн ирмэгт тулж, 1981 онд Шаргын говьд ердөө 1000 гаруй үлдээд байсан Монгол бөхөнгийн популяц сэргэн 28 800-д хүрсэн аж. Мөн түүхэн тархац нутагтаа эргэн нутагшсан нь байгаль хамгааллын оновчтой менежментийн бодит үр дүнг харуулсан онцлох жишээ болов.
2026-10-19
Агаарын чанар, бохирдлыг урьдчилан мэдээлэх төв нээлээ
БОУАӨЯ, Цаг уур, орчны шинжилгээний газрынхан БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацтай хамтран “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төсөл хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газарт хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд зориулсан Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төв байгуулж, ашиглалтад орууллаа.
2026-10-19
“Эгийн голын усан цахилгаан станцыг зарчмын хувьд дэмжинэ”
Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын талаар хэлэлцсэн Монгол-Оросын эрдэмтдийн багийн судалгааны ажлын дүгнэлт гарсныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандагсүрэн мэдээллээ. Тэрбээр “Судалгааны протоколд хоёр улсын эрдэмтдийн баг гарын үсэг зурсан бөгөөд оросын талаас зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийллээ” гэв.
2026-10-19
“Цоохор ирвэсийн төлөө гүйе”
Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглалыг 2013 онд баталснаас хойш жил бүрийн аравдугаар сарын 23-ныг Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан “Цоохор ирвэсийн төлөө гүйе” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх ням гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ.
2026-10-17
“Азтай савар”-ынхан орон нутагт ажиллаж байна
“Азтай савар” төрийн бус байгууллагынхан Олон улсын гэрийн тэжээвэр амьтан хамгаалах байгууллагынхантай хамтран нохой, муурт үржил хаах мэс ажиллавар хийх хөтөлбөрийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь орон нутагт хяналтгүй үржиж буй гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойг тэдэнд ээлтэй аргаар хязгаарлах, гудамжны амьтдаас үүдэлтэй халдварт өвчин болон иргэдийн аюулгүй байдалд учрах эрсдэлийг бууруулах зорилготой аж.
2026-10-17
Өсвөрийн аврагчид гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын улаан загалмайн нийгэмлэгээс зохион байгуулсан “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ. Тэмцээнд Улаанбаатар хот болон говь, хангай, хойд, төвийн болон зүүн, баруун бүсээс шалгарсан 64 хүүхэд гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараа сорьж буй.
2026-10-17
Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болголоо
Төв цэнгэлдэх хүрээлэнг соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулаагүй өдрүүдэд иргэдэд нээлттэй байлгахаар болжээ. Иргэд 07.00-19.00 цагийн хооронд хүрээлэнд очиж, дасгал хөдөлгөөн хийх боломжтой. Ингэснээр хүйтний улирал эхлэхээс өмнө идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарах нөхцөл бүрдэх аж. Сонирхуулахад, Төв цэнгэлдэх хүрээлэнг 1958 онд байгуулсан бөгөөд 12 500 хүний суудалтай, 7200 ам метр талбайтай юм.
2026-10-16