Аймаг, сумын ИТХ-ын 48 мандатад нөхөн сонгууль явуулна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын энэ оны нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 21-нд зохион байгуулахаар болоод буй. Тэгвэл үүний хүрээнд нийт 48 мандатад нөхөн сонгууль явуулах мэдээллийг тухайн шатны ИТХ-уудаас нь СЕХ-нд мэдээлэл өгсөн байна. 16 аймгийн 43 сумын нийт 73 хэсэгт нөхөн сонгууль хийх аж.
2026-04-01
Явган хүний замд байршуулсан гэрлийн 1000 шонг шилжүүлээд байна
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний замд байршуулсан гэрэлтүүлгийн шонгуудыг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн байдаг. Тэгвэл энэ сарын 31-ний байдлаар явган хүний замд тээглэсэн 1000 шонг шилжүүлээд буй бөгөөд зам, талбайн нөхөн сэргээлтийн ажлыг өчигдрөөс эхлүүллээ. Дахиад ч ийм 650 шон үлдсэн бөгөөд тэдгээрийг 2026 онд багтаан шилжүүлэх аж.
2026-04-01
Э.ПҮРЭВСҮРЭН: Жирэмсэн эмэгтэй төмрийн дутагдалтай бол урагт сөргөөр нөлөөлдөг
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн 2023 онд хийсэн Хоол тэжээлийн үндэсний VI судалгаагаар жирэмсэн эмэгтэй чүүдийн дунд шим тэжээлийн дутагдал өндөр гарсан байна. Тухайлбал, Д амин дэмийн нөөц хангалтгүй, төмөр дутлаас үүдэлтэй цус багадалттай байжээ. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь төмөр дутагдалтай, үүнээс үүдэлтэй цус багадалт 10 хувьд нь илэрсэн гэнэ. Мөн бие давхар эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжөөс даруй хоёр дахин бага гарсан байна.
2026-03-31
Хуурай болон шоо хэлбэрийн тараг үйлдвэрлэжээ
“Төгс био” нэрийн бүтээгдэхүүн болох гүн хөлдөөж хатаасан, хуурай болон шоо хэлбэртэй таргийг зах зээлд гаргажээ. Хуурай тараг нь нунтаг бөгөөд усанд найруулж уудаг, мөн хөрөнгө хийх боломжтой аж. Харин шоо хэлбэртэйг нь шууд иддэг юм байна. “Төгс био” нэрийн тараг нь хүнсний тогтворжуулагч, нэмэлт бодисгүй, сарлагийн сүүгээр хийсэн органик бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог гэнэ.
2026-03-31
Үндэсний төв номын сан “Эртэч уншлага“ нэвтрүүлжээ
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар номын сан дахь Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл "Эртэч уншлага" үйлчилгээг нэвтрүүлж, ажлын өдрүүдэд 07:30 минутаас уншигчдад үйлчилж эхэлж байна.
2026-03-31
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр “Хангалтгүй” үнэлгээ авчээ
Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс 2025 оны ажлын гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв. Үндэсний аудитын газраас уг тайланг хянаад долоон зөвлөмж өгчээ. Мөн “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгсөн юм байна. Ерөнхий аудитор С.Магнайсүрэн энэ талаар “Зураг төсөв дутуу, ТЭЗҮ байхгүй ажлуудыг төлөвлөгөөндөө тусгадаг.
2026-03-31
Агро ойжуулалтын үр дүнд буудайн ургац 26-32 хувиар өссөн гэв
Европын Холбооны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг сайжруулах” (STREAM+) төслийн хүрээнд ХХААХҮЯ болон ХААИС хамтран хэрэгжүүлж буй “Агро-ойжуулалтын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Тодруулбал, дээрх төслийг хэрэгжүүлж, агро-ойжуулалт нэвтрүүлсэн талбайд улаан буудайн ургац 26-32, хунчирынх 36 хувиар нэмэгдэж, хөрсний чийгийн хэмжээ 2.6-4.6 мм-ээр өссөн аж.
2026-03-31
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна
Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд "Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн хорт болон аюултай бодис ашигладаг иргэн, хуулийн этгээдийн үйлдвэр, агуулахад гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт шалгалт"-ыг энэ сарын 09-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
2026-03-31
Төрийн нууцыг үрэгдүүлсэн гэх албан тушаалтны гэм буруутай, эсэхийг дэнсэлнэ
Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан, дараа нь УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн газарт албан тушаал хаших болсон Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дөрөвдүгээр сарын 10- ны 10.00 цагт хэлэлцэхээр товлолоо.
2026-03-31
Шинэ хиймэл дагуулаас авсан дэлхийн анхны зургийг нийтэллээ
ОХУ-ын сансрын агентлаг “Роскосмос” өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд “Протон-М” пуужингаар дэлхийн тойрог зам руу шинэ хиймэл дагуул илгээсэн. “Elektro-L ¹5” нэртэй уг хиймэл дагуул тойрог замд орсноосоо хойш авсан дэлхийн анхны зургуудаа төв рүүгээ дамжуулж эхэлэв. Экваторын бүсийн дээр ойролцоогоор 36 000 километрийн өндөрт байрлаж, ажиглалт, тандалт хийж эхэлсэн шинэ “цэргийн” дуранд буусан зургуудад гаргийн нэлээд хэсэг хамрагдсаныг мэргэжилтнүүд онцолжээ.
2026-03-30
Монголчуудын аялдаг далайн эргийн орнуудад гар, хөл, амны өвчин дэгдээд байна
Монголчуудын хамгийн их аялдаг Вьетнам, Тайланд зэрэг далайн эргийн оронд гар, хөл, амны өвчин дэгдээд байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас сэрэмжлүүллээ. Сурагчдын “Бие даалтын долоон хоног” өнөөдрөөс, үргэлжлүүлээд амралт залгаж, үндсэндээ 14 хоног хичээл орохгүй. Иймд эцэг, эх, асран хамгаалагч нарыг өвчний тархалт өндөртэй улс орнууд руу хүүхдээ аль болох дагуулж явахгүй байхыг анхааруулав
2026-03-30
Хиймэл оюунд суурилсан “Мазаалай” туслах нэвтрүүллээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас иргэн, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор хиймэл оюунд суурилсан “Мазаалай” цахим туслах нэвтрүүлснээ мэдээллээ. Энэхүү AI туслах нь байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л мэдээллийг нэг дор төвлөрүүлж, дараах чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой гэв. Үүнд байгаль орчны зөвшөөрөл авахтай холбоотой мэдээлэл, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт, хүсэлт гаргах дараалал, заавар, холбогдох үйлчилгээний тайлбар, зөвлөмж багтжээ.
2026-03-30
Сураггүй болсон хилчнийг эсэн мэнд оллоо
Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангид 2025 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирж, алба хааж байсан хилчин энэ сарын 25-нд сураггүй болжээ. Тус ангийн малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан 19 настай С гэх байлдагч 6-8 км зайд бэлчиж байсан тэмээн сүргийг эргүүлэхээр албаны мотоциклтой яваад алга болж, эрлийн ажиллагаа зохион байгуулж буй талаар Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-аас өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн юм. Тус газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа С.Пүрэвсүрэн “Сураггүй болсон хугацаат цэргийн алба хаагч С нь 2025 оны нэгдүгээр ээлжээр Өвөрхангай аймгийн Уянга сумаас татагдсан, нэг сарын дараа халагдана.
2026-03-30
“Чөлөөлье, цэгцэлье, төлөөлье” чуулганаар тулгамдсан асуудлаа хэлэлцэв
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 750 гаруй төлөөлөгч “Чөлөөлье, цэгцэлье, төлөөлье” уриан дор чуулав. Тус арга хэмжээнд УИХ-ын дарга Н.Учрал оролцож, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо танилцуулсан байна. Үндсэн хуульд заасан иргэний 59, эдийн засгийн 24, улс төрийн 14 эрхийг хангах эрх зүйн орчныг бий болгох нь “Чөлөөлье” санаачилгын гол үзэл санаа аж.
2026-03-30