Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

НИТХ дахь МАН-ын бүлэг: А.Баярыг хуулийн байгууллага болон МАН-ын бүх шатны хяналтын байгууллагад өгнө

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Уг хуралд 26 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд ирц 65 хувьтай байна. Хурлаар НИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хурлын ирцийг хангах зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж.
2026-04-30

НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
2026-04-27

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн судалгааг танилцууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 3904 нийслэлийн өмчийн барилга байгууламж бүртгэлтэй байгаа бөгөөд тэдгээрийн балансын нийт үнэ нь 1.7 их наяд төгрөг байна.
2026-04-27

Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн.
2026-04-24

Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ

Бороо их хэмжээгээр орох үед гэр хорооллын шороон замаас төвийн асфальтан замтай нийлдэг хэсэгт шавар, чулуу хуримтлагдаж, замын эвдрэл үүсдэг.
2026-04-24

"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ

"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ
2026-04-23

Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа

Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг үе шаттайгаар буулгаж, нийт 6.5 га талбайг чөлөөлсөн. 
2026-04-23

Нийслэл ирэх онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргана

Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих, эрчим хүч болон нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор нийслэл 2027 онд нийт 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргахаар төлөвлөж буйгаа өчигдөр мэдээлэв.
2026-04-21

“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө

Нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай орох трасс нь Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрөх юм. Энэ нь зөвхөн тээврийн шинэ шугам болохоос гадна хот байгуулалтын цогц хөгжлийг дэмжих ач холбогдолтой.
2026-04-17

Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, E-Mongolia, E-Geree цахим баримт бичгийн систем хамтран нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ.
2026-04-17

Энэ сарын 20-ноос төрийн албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн.
2026-04-17

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
2026-04-16

Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна

Энэ онд нийслэлийн хэмжээнд 12 байршилд 70 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
2026-04-14

Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 2026 онд орон сууцны хороолол доторх нийт 18.2 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус ажлын зураг төслийг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж байна. Зураг төслийг тавдугаар сарын 15-ны дотор магадлалаар батлуулан барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ.
2026-04-13

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо.
2026-04-13

Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна

Авто замын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт цэвэрлэгээний ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, СХД-ийн 8, 9, 18 дугаар хороо, Баянхошуу дэд төв, Жанцан болон Хайгуулчдын гудамжны борооны усны шугамын цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ. Цэвэрлэгээний ажлын хүрээнд шугам хоолойд хуримтлагдсан лаг, хог хаягдлыг бүрэн зайлуулж, ус нэвтрүүлэх чадварыг сайжрууллаа.
2026-04-07

Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Тусгаар тогтнол - 3333 хөтөлбөрийг 10 дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгийн ерөнхий боловсролын сурагчид нэгэн цагт “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа. Тодруулбал, Их Монгол Улс байгуулагдсаны 2235 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатарын талбайд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны Ундраа” сургуулийн 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа.
2026-04-03

Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөлөө

Туул голын ай савыг цэвэрлэх ажлын хүрээнд 176.5 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөөд байна.
2026-04-03