Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл 20 байршилд сагсны талбайн самбар шинэчилнэ
Амьдарч буй орчноо тохижуулах, цэвэр, тухтай байлгахад уриалах зорилгоор Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл “Дэвшилтэт шийдэл” төсөлтэй хамтран нэгэн аяныг эхлүүлээд буй. Тодруулбал, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох, хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр нийслэлийн зургаан дүүргийн 20 байршил дахь сагсны талбайн самбарыг шинэчлэх, цагаригийг нь сольж засах ажлыг хийх юм. Тус зөвлөлийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хойно байрлах сагсны талбайд шинэ самбар байрлуулснаар аянаа эхлүүлэв.
2023-05-05
Долоон буудал орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Сүхбаатар дүүргийн 14, 15-р хорооны нутаг дэвсгэр Долоон буудал орчимд шинээр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганхүү хэлэлцүүлсэн юм.
2023-05-05
Улаанбаатарт төрийн үйлчилгээний 18 “ХурДан” цэг байгуулжээ
Цаашид нийт 61 цэг байгуулахаар төлөвлөсөн. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, иргэдийн тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлснээр түгжрэл, төвлөрлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна. Төрийн үйлчилгээг гар утас, нэг цэгийн үйлчилгээний төв, оператор, ТҮЦ, киоск машин зэрэг бүх төрлөөр авах боломж бүрдүүлнэ” гэв.
2023-05-05
Хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн 17 түймрийг бүрэн унтраав
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газрын хамтарсан эргүүл хяналтын бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл ээлжийн алба хаагчид өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
2023-05-01
Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг өөрчилснийг иргэд эсэргүүцэв
“Өмнө нь 15-20 минут явдаг байсан замыг одоо цаг орчмын хугацаанд тойрч, түгжирсээр арайхийн туулж байна. Түүнчлэн том оврын машинууд зорчиж зам эвдэх нь ихэслээ. Үүнээс улбаалан осол гарах нь ч нэмэгдсэн. Хөдөлгөөнийг өөрчилснөөр төв замд түгжрэл буурсан байж магадгүй. Харин Зайсан тойруу орчимд бол улам ихэссэн” гэж иргэд хэлж байна
2023-05-01
Нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, ухаалаг хотыг байгуулна
Хамтын ажиллагааны хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны томоохон бүтээн байгуулалт болон бага, дунд орлоготой иргэдэд зориулсан хямд өртөгтэй орон сууцны төсөл хамтран хэрэгжүүлэх юм. Түүнчлэн орон сууцны түрээсийн олон талт үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан форум зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах гэх мэт олон зорилтыг тусгажээ.
2023-05-01
Авлига, хүнд суртлаас сэргийлэхийн тулд газар өмчлөлийн үйл явцыг “Шилэн” болгоно
Газрын харилцааны тулгамдсан асуудлыг оновчтой тодорхойлон, шийдвэрлэx боломжийг эрэлхийлэх, газар өмчлөлийн 20 жилийн туршлагыг хэлэлцэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, өндөр түвшний судалгааны арга зүйн шинэ технологи, программыг нэвтрүүлэх зорилгоор “Газрын харилцааны тулгамдсан асуудал ба газар өмчлөл 20” онол, практикийн бага хурлыг зохион байгуулав.
2023-04-28
“U money” картыг “Hi-Pay”, “Toki”, “Tapa-trip” аппликейшнээр цэнэглэнэ
“Онтайм” ХХК, “Дата кейр” ХХК, “Изи пей” ХХК-тай хамтран кассын програм болон ПОС төхөөрөмж ашиглан “U money” карт цэнэглэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ хүрээнд зургаа болон найман нэрийн 1000 орчим дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаар картын цэнэглэлтийг хийж байна.
2023-04-25
Худалдан авах ажиллагааг бүх шатанд ажлаа эрчимжүүлэх үүрэг өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүргээс удирдан явуулав. Дүүргүүд дээр тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх, нөхцөл байдалтай танилцах үүднээс тэрбээр шуурхай зөвлөгөөнийг аль нэг дүүргээс цахим болон танхимаар хийж байхаар шийдвэрлэсэн юм.
2023-04-25
Улаанбаатар хотын автобустай аялал эхэллээ
Өдөр бүр танил болсон тэр газар түүх шингэсэн орчин байдаг. Харин иргэн Улаанбаатар хотынхоо талаар хэр сайн мэдэх вэ.Нийслэл хотын түүх соёлын дурсгалт газар, барилга байгууламжтай танилцах, аяллын боловсролыг нэмэгдүүлэх, түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал, амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх хот, хот орчмын аялалд хамрагдах боломжийг “СИТИ ТУР” хотын автобустай аялал олгож байна.
2023-04-25