Олон улсын шинжээчид “Тэрбум мод”-ны хэрэгжилттэй танилцлаа
Монгол Улсын байгаль орчны гүйцэтгэлийн тайлангийн II тоймыг боловсруулах ажлын хүрээнд НҮБ-ын Европын эдийн засгийн хорооноос томилсон олон улсын шинжээчдийн баг манай улсад ажиллажээ. Тус тайлангийн 13 дугаар бүлэг буюу Ойн тогтвортой менежментийн тухай хэсгийг боловсруулж буй, Эдрю Инглис зөвлөхтэй баг өнгөрсөн долоо хоногт Дундговь аймагт ажиллаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үйл явцтай газар дээр нь танилцсан байна.
2024-10-01
Тэрбум тэрбумын тендер авдаг Хятадын компаниуд
БАРИМТ-1 Увс аймгийн Тэс сумын нутаг дахь Нарийны голд “HKB интернэйшнл холдинг” компанийн барьсан 325 метр бетонон гүүр дөрвөн жилийн нүүр ч үзэлгүй, ганц удаагийн борооны ая ч даалгүй нурж унасан явдал 2016 онд болсон. Түүнчлэн “Жаргалгүй 60 км” хэмээх нэрээрээ алдаршсан Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 371-431 км (Хүйтний хөндийн)-ийн засвар шинэчлэлийн ажил, Ховд, Баян-Өлгий аймгийг холбосон 189.7 км хатуу хучилттай авто замын ажлын нэг хэсгийг “HKB интернэйшнл холдинг” компани сунжруулан гацааснаас болж нийгэм, эдийн засагт багагүй хохирол учирсныг эх сурвалжууд хэлдэг.
2024-09-30
Усны менежментийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажилласан гэж үнэлэв
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн судлаач, мэргэжилтнүүд Хятад, Норвег, Герман, Польш, Шри-Ланка зэрэг 11 улсын их сургуулийнхантай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон усны менежментийн чиглэлээр төгсөгчид” төслийг сүүлийн гурван жилд амжилттай хэрэгжүүлж дууссанаа олон нийтэд мэдээллээ.
2024-09-27
Ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна
27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, 27-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024-09-26
Гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын улмаас жилд 7139 хүн нас барж байна
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгааны дүнг танилцуулсан юм. Судалгааны эхэнд агаарын бохирдол нь цус харвалт, зүрх, судас, амьсгалын замын өвчин, уушгины хорт хавдар, жирэмслэлт, түүнтэй холбоотой хүндрэл үүсэх, сэтгэхүйн хөгжилд саад учруулах зэрэгтэй салшгүй холбоотойг дурджээ.
2024-09-23
Архангай аймгийн ус, цаг, уурын орчны шинжилгээний төвтэй танилцлаа
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн цаашид анхаарах асуудлуудын талаар санал, хүсэлтийг сонсож, зөвлөлдөх, зарим шуурхай асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготойгоор орон нутагт ажиллаж буй. Энэ сарын 21-24-ны өдрүүдэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад ажиллахаар төлөвлөөд байна.
2024-09-22
Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цочир хүйтэрнэ
Харанга!!! Өнөөдөр Хөвсгөл, Орхон аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрнэ. Мөн Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв аймгийн баруун хойд, Хэнтийн хойд хэсгээр хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтрэхийг урьдчилан сэрэмжлүүлж байна.
2024-09-19
Хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй
Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
2024-09-18