Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

БНХАУ-аас 370 гаруй мянган ам.долларын тусламж үзүүлнэ

Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарч, их хэмжээний цас орж, гамшгийн үнэлгээгээр сүүлийн 40 жилийн хугацаанд болоогүй зудын нөхцөл байдал үүссэн. Өвөлжилт, хаваржилт хүндэрч, мал аж ахуйн салбарт бэрхшээл учирч буйтай холбогдуулан Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) нь зудын гамшгийн нөхцөл байдлыг даван туулах, хариу арга хэмжээ авч байна.
2024-03-19

Өнөөдөр 1 градус дулаан байна

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.
2024-03-19

Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг бүрэн устгахаар ажиллаж байна

МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ БҮРЭН УСТГАХ, ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА
2024-03-18

Байгалийн ухааны салбарын судлаачдыг чадавхжуулна

БШУЯ, МУИС, ЮНЕСКО-той хамтран байгалийн ухааны салбарын судлаачид, залуу энтерпренерүүд, их, дээд сургуулийн багш, ахисан түвшний суралцагчид, судлаачдыг чадавхжуулах нь. Үүний хүрээнд судлаачдын инновац, инженерчлэлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх сургалтыг ирэх сарын 1-5-нд зохион байгуулахаар болжээ. Байгалийн ухааны салбарт өндөр технологийг хөгжүүлэх, нутагшуулах чиглэлээр судлаачдыг чадавхжуулж, гарааны компани байгуулах, шинэ, шилдэг санаагаа бодит ажил болгоход туслах нь уг ажлын зорилго аж. Үүнд оролцогчид багуудад хуваагдан, гарааны бизнесээ зөв эхлүүлэх үндсэн алхмуудад суралцах гэнэ
2024-03-18

Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны айлууд шар усны үерт автжээ

Нийслэлийн хэмжээнд шар усны үерт өртөх эрсдэлтэй 1120 нэгж талбарт 1487 айл өрх байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм. Орон нутагт ч шар усны үер тулгамдсан асуудал болжээ. Тухайлбал, Төв аймгийн Зуунмод сумд Зуунмод голын эрэг дагуух айл өрхүүд усанд автжээ. Тиймээс холбогдох албаныхан нь айлуудыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон цас шар усны үерийн эрсдэлийг улам нэмэгдүүлэх хандлагатай байгааг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
2024-03-18

ОХУ-аас 8500 тонн буудай хандивлажээ

Монгол Улсад тохиолдоод буй зудны хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Оросын Холбооны Улсаас манай улсад 8500 тонн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор шийдвэрлэсэнээ мэдэгдэв.
2024-03-18

Дархадын хотгор, Тэс голын хөдийгөөр шөнөдөө -29 хэм байна

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
2024-03-18

Говь, тал нутгаар шороогоор шуурна

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороогоор шуурна.
2024-03-16

Хог биш хог” цахим зөвлөгөөнөөр хогны менежментийг онцоллоо

Улс орны эдийн засгийн өсөлт, хотжилт, хүн амын төвлөрөл, иргэдийн хэрэглээ өсөхийн хэрээр хог хаягдлын бүтэц өөрчлөгдөж байна. Үүнтэй зэрэгцэн хэмжээ нь жилээс жилд нэмэгдэж, сүүлийн 10 гаруй жилийн дотор 2.4 сая тоннд хүрчээ.БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ  “Хог хаягдлын цогц менежменттэй болж, салбарын уялдааг хангаж, зөвлөгөөнөөс гарсан шийдэл, санал санаачилгыг бодит ажил хэрэг болгож, үр дүнд хүргэж ажиллахыг оролцогчдод уриалсан” юм.
2024-03-15

“Усны нулимс” нөлөөллийн аян өрнүүлж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, СУИС, Монголын байгалийн уран бүтээлчдийн холбооноос Дэлхийн усны өдрийг угтан “Усны нулимс” нөлөөллийн аян өрнүүлж эхэлжээ. Энэ нь уран бүтээлээр дамжуулан усны хомсдолын асуудлыг нийгмийн анхааралд оруулах, зохистой хэрэглээг нутагшуулах зорилготой санаачилга юм байна
2024-03-15

“Дэлхийн хүн амын 21 хувь нь визгүй зорчих боломжтой”

НҮБ-ын Аялал жуулчлалын агентлаг “Аялал жуулчлалын салбар дахь нээлттэй байдал цар тахлын өмнөх үеийн түвшинд очлоо” гэж зарлав. “Ковид-19”-өөс үүдэлтэй хямралыг богино хугацаанд даван туулж, эдийн засгаа сэргээхийн тулд улс орнууд визийн шаардлагаа сулруулж, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа нь “Аялал жуулчлалын визийн нээлттэй байдлын индекс” тайлангаас харагдаж байна хэмээн тус байгууллагын судлаачид дурджээ
2024-03-14

Ойн доройтлыг бууруулах хамтын ажиллагааны суурийг тавьжээ

Ойн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ойн менежментийг бэхжүүлэхээр Европын Хөрөнгө Оруулалтын Банк, Монгол Улсын Засгийн Газартай ойн хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Дэд Сайд М.Ганбаатар, Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд Ерөнхийлөгч Тереза Червинска нар гарын үсэг зурлаа.Ойн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг нь Монгол Улс, Европын Холбооны ойн түншлэлийн хүрээнд ойг хамгаалах, ойн зохистой менежментийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүртээмжтэй нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд ЕХОБ-ын дэмжлэгийг нэмэгдүүлнэ.
2024-03-14

Өнөөдөр 3 градус дулаан байна

Хур тунадас: Нутгийн хойд хагаст үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар нойтон цас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
2024-03-14

Шар усны үер болон халиа тошин үүсэхээс сэргийлэх ажилд 11 тэрбум төгрөг зарцуулна

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хаагдсан зам давааг нээх, малчдад хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй өвс, тэжээл олгох, ХАА-н биржээр дамжуулан мал махыг малчдын гар дээрээс шууд худалдан авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.
2024-03-13

Ирвэс нутагладаг газруудад туруутан амьтны судалгаа хийнэ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийнхөө хүрээнд Баян-Өлгий аймгийн Сайр, Хатуугийн, Говь-Алтайн Хасагтхайрхан, Дарвийн, Увсын Хархираа, Түргэн, Цагаан шувуутын нуруунд туруутан амьтдын тоо толгой, тархац, байршил нутгийн судалгаа хийхээр болжээ.
2024-03-13

“Тэрбум мод” сан 15 төсөлд 800 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгоно

Ерөнхийлөгчийн санаачилсан мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Монголбанк, Монголын банкны холбооны гишүүдийн хамтран байгуулсан “Тэрбум мод” сан энэ онд 15 төсөлд 800 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, нийслэл дэх сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлийн 10 төсөл тус бүрд 30, олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, нөхөн сэргээлтийн таван ажилд 500 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байна.
2024-03-13

“Хог биш хог” цахим зөвлөгөөн зохион байгуулах нь

БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос Европын холбоо, “Каритас Чех репаблик” олон улсын байгууллагатай хамтран “Хог биш хог” сэдэвт цахим зөвлөгөөнийг энэ сарын 15-нд зохион байгуулах гэж байна.
2024-03-13

 Увсад 464 бөхөн бүртгэжээ

Одоогоос 70 гаруй жилийн өмнө буюу 1950-иад оны үед Увс аймгийн Завхан сумд цөөн тооны бөхөн бүртгэгдсэн ч үүнээс хойших 60 орчим жилд эл амьтан үзэгдээгүй, энэ талаар тодорхой бүртгэл, судалгаа ч байгаагүй аж. Харин 2009 онд Увсын хязгаарт есөн бөхөн нутагшсаныг судлаач, мэргэжилтнүүд баталгаажуулж, олон нийтэд мэдээлж байжээ. Тэгвэл өдгөө эл ховор амьтны тоо толгой 15 жилийн өмнөхөөс 51.5 дахин өсөөд байна. Бөхөн тархац нутгаа тэлж байгаа нь нэг талаараа байгаль, цаг уурын тогтворгүй байдал, бэлчээрийн доройтол, хоол тэжээлийн хомсдол зэрэгтэй шууд холбоотой ч нөгөөтээгүүр, тухайн бүсэд хамгааллын арга хэмжээг тууштай хэрэгжүүлсний үр дүн хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан дүгнэв.
2024-03-13