Увсад 464 бөхөн бүртгэжээ
Одоогоос 70 гаруй жилийн өмнө буюу 1950-иад оны үед Увс аймгийн Завхан сумд цөөн тооны бөхөн бүртгэгдсэн ч үүнээс хойших 60 орчим жилд эл амьтан үзэгдээгүй, энэ талаар тодорхой бүртгэл, судалгаа ч байгаагүй аж. Харин 2009 онд Увсын хязгаарт есөн бөхөн нутагшсаныг судлаач, мэргэжилтнүүд баталгаажуулж, олон нийтэд мэдээлж байжээ. Тэгвэл өдгөө эл ховор амьтны тоо толгой 15 жилийн өмнөхөөс 51.5 дахин өсөөд байна. Бөхөн тархац нутгаа тэлж байгаа нь нэг талаараа байгаль, цаг уурын тогтворгүй байдал, бэлчээрийн доройтол, хоол тэжээлийн хомсдол зэрэгтэй шууд холбоотой ч нөгөөтээгүүр, тухайн бүсэд хамгааллын арга хэмжээг тууштай хэрэгжүүлсний үр дүн хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан дүгнэв.
2024-03-13
Үерийн эрсдэлтэй бүсэд 1487 айл байна
Улаанбаатар хотын шар усны үерийн эрсдэлийг нийслэлийн Онцгой комисс (НОК)-ынхон үнэлсэн байна. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатарт үерийн эрсдэл маш өндөр, бусад дүүрэгт дунд болон бага эрсдэлтэй гэсэн дүн гарчээ. Түүнчлэн нийслэлд нийт 3947 объект шар усны үерт өртөж болзошгүй гэнэ. Тэдгээрийн дотор 1487 айл өрх багтсан байна. Эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хүрээнд тэдгээр айлын заримыг нь нүүлгэн шилжүүлэх, ойролцоох далан, сувгийг нь цэвэрлэх, бэхжүүлэх, халиа, тошин үүсэн газарт тогтсон мөсийг зөөх зэрэг арга хэмжээ авч буйгаа НОК-оос мэдээлсэн. Тухайлбал, 20 аж ахуйн нэгж, байгууллагын 350 ажилтан 235 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 11 091 удаагийн рейсээр 221 820 тонн мөсийг зөөж тээвэрлэсэн гэнэ.
2024-03-13
Нутгийн баруун хагаст үүлшинэ
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
2024-03-13
291 сум хог хаягдал шатаах зуухгүй байна
Улсын хэмжээнд 137 сум хог хаягдал тархахаас хамгаалах хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна. Эдгээр тоон мэдээлэл нь үндэсний хэмжээнд хог хаягдлын менежментийг хангалттай түвшинд хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн дутагдалтайг харуулна.
2024-03-12
Сүхбаатар аймагт 1950 тонн тэжээл, тэжээлийн будаа олгожээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийн 94 хувь нь цасанд дарагдаж төмөр зуд нүүрлээд байна. Тус сум 1324 малчин өрхтэй, төмөр зудын нэрвэгдсэн 5 багийн малчин өрхөд 10 сая төгрөгийн хандив, 10 тонн гурилын тусламж үзүүллээ.
2024-03-11
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр байна.
2024-03-08
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Үндэсний төлөвлөгөө баталлаа
Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан Уур амьсгалын Үндэсний хороо өнөөдөр хуралдаж, уур амьсгалын Үндэсний хорооны дэргэд мэргэжлийн зөвлөл байгуулж, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Үндэсний төлөвлөгөөг баталлаа.
2024-03-07
Өнөөдрөөс Вьетнам руу визгүй зорчино
БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна.
2024-03-07
Буйр нуур нь нүүдлийн шувуудын өндөглөн зусдаг бүс юм
Монгол улсын хэмжээнд 29 сав газар, 21 сав газрын захиргаа бий. Уншигч та бүхэнд Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын мэдээллийг хүргэж байна. Тус сав газрын захиргаанд хамаарагдах уст цэгийн тоо бүртгэлийн мэдээллээс харахад 67 гол, таван рашаан, 261 нуур тойром, 111 булаг, 372 гүн өрмийн худаг, 451 гар худаг, 54 түр зуурын урсацтай гол горхитой.
2024-03-07
Германд болж буй "ITB BERLIN 2024" үзэсгэлэнд манай улсын 11 тур компани оролцож байна
Энэ жилийн аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэн 2024 оны гуравдугаар сарын 5-7-ны хооронд ХБНГУ-д болж байгаа ба албан ёсны нээлтийн ёслол боллоо. Хэдийгээр уг арга хэмжээ Берлин хотод болдог ч, жил бүр албан ёсны зохион байгуулагч Улс нээлтийн арга хэмжээг зохион байгуулдаг юм. Энэ жил Оман Улс сонгогдсон ба давуу эрхтэйгээр өөрийн орны соёл, уламжлал, аялал жуулчлалын салбарыг олон нийтэд танилцууллаа.
2024-03-06
Өнөөдөр -5 градус хүйтэн байна
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
2024-03-06
"ОЙ 9+" чуулганд 850 орчим төлөөлөгч оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан юм.
2024-03-05