Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

"Сайншанд руу орж ирсэн гурван хуланг аймгаас баруун тийш гаргасан"

Дорноговь аймгийн Сайншанд суманд өнөөдөр зэрлэг хулан орж ирсэн талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар тус аймгий БОАЖГ-ын дарга н.Отгонбаяраас тодрууллаа.
2024-01-04

“Нэг жуулчин, нэг ямаа” хөтөлбөр хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа

Тэгвэл Архангай аймаг “Нэг жуулчин, нэг ямаа” хөтөлбөр хэрэгжүүлэхээр БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Тус аймаг энэ онд 100 мянган жуулчин хүлээж авах зорилт тавьсан бөгөөд орон нутгийг чиглэсэн аялагчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд ийм санаачилга гаргасан байна. Архангайнхан энэ жил нутагт нь ирсэн гадаадын жуулчин бүрд ямаа зүсэлж үрчлүүлэх, бэлэглэх “урамшуулалт” хөтөлбөр хэрэгжүүлэх нь. Энэ нь монголчуудын ахуй амьдралын онцлогийг сурталчлан таниулахаас гадна нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чухал ач холбогдолтой гэнэ. 
2024-01-04

2024 онд Ой, модны төлөөх бодлогын жил болгон ажиллана

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2024 оныг “Ойн жил” болгон зарлалаа. Тодруулбал, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний стратеги төлөвлөгөөнд туссан ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ оныг "Ойн жил" болгон зарлав.
2024-01-04

Тарьц, суулгацын нөөцийг тав дахин нэмэгдүүлжээ 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас улсын хэмжээнд мод үржүүлгийн газруудыг бүртгэх, тарьц, суулгацын нөөцийн хэмжээг тогтоох ажлыг зохион байгуулсан талаараа мэдээлэв. Одоогоор манай улсад мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 452 газар бий гэнэ. Үүний 351 нь аж ахуйн нэгж, байгууллага, 25 нь нөхөрлөл, 76 нь хувь иргэн аж. Эдгээр нь 21 овог, 52 төрөлд хамаарах 124 зүйлийн 62.9 сая тарьц, суулгацын нөөц бойжуулж байгааг тооллогоор тогтоожээ. Энэ нь өмнөх жилийнхээс тав дахин өссөн үзүүлэлт юм байна. 
2024-01-04

Г.Занданшатар: 1990 оноос хойш манай улсад Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр хөгжсөнгүй

“Мөнх-Шинэ хөдөө” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлгэээр Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулахаас гадна эрдэмтэн, судлаачид оролцож, бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогын шинэчлэл, бэлчээрийн тулгамдсан асуудал, улсын бэлтгэлийн тогтолцоо, мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг боловсронгуй болгох, сумын хөгжлийн системийн шинжилгээ зэрэг олон асуудлаар илтгэл тавьж,  хэлэлцэв. 
2024-01-04

“Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ

Уг хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Архангай аймаг 100,000 жуулчин хүлээн авах зорилт тавьж “НЭГ ЖУУЛЧИН - НЭГ ЯМАА” хөтөлбөрийг хэрэгжүүлэх амлалт авч байгаа юм.
2024-01-04

 Сэлбэ голын халиа гурав хоногт 2-5 см-ээр нэмэгдлээ 

Мөн өнгөрсөн онд бороо их орж, гол үерлэсэн нь ч үүнд нөлөөлсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, хур бороо их орсноос үүдэн хөрсөн дэх усны түвшин нэмэгдсэн нь өвлийн цагт халиа үүсэх эрсдэл үүсгэжээ. Түүнчлэн ойрын үед цаг агаар дулаарч буйгаас Дарь-Эхийн эцэс орчмоос мөс хайлан, дээрх гол руу цутгах эрсдэл өндөр аж. “Геодез, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Сэлбэ голын ус далангаасаа халихаас нь өмнө шаардлагатай арга хэмжээг тогтмол авч буйгаа мэдээлэв. Тиймээс иргэдийн эд хөрөнгөд хохирол учрахгүй гэж албаныхан нь хэллээ. 
2024-01-03

“Тамирын жавар-2024” мөсний баярыг энэ сарын 12-14-нд зохион байгуулна

Түүнчлэн “Winterland international DJ party” зохион байгуулах аж. Үүнд БНСУ-аас дижей Potaito, Yesong нар ирж, оролцох нь. Уг шоунд оролцоход тасалбар авах шаардлагатай. Харин бусад үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй. “Тамирын жавар”-ыг зорин очсоноор мөсний шагайн, сур харваагаар сургагч багш нарын тусламжтайгаар наадах, “Хангайн хасар” монгол банхар нохойны үзэсгэлэн, өвлийн үндэсний хувцас шалгаруулалтад оролцох боломжтой. Уг мөсний баярыг “ARA complex”-т зохион байгуулах нь. Энэ нь аймгийн төвөөсөө 2.5 км зайтай аж. 
2024-01-03

Өвлийн улирлын үргэлжлэх хугацаа 12 хоногоор богиносжээ 

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаачид Монгол Алтайн нуруу орчмын экосистемд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг судалж, энэ талаараа санал, зөвлөмж боловсруулжээ. Тухайн бүс нутгийн жилийн дундаж агаарын температур 1940-2021 оны хооронд 2.45 градусаар нэмэгдсэн бол өвөл, хаврын улиралд 1100-1700 метрийн өндөрт хамгийн эрчимтэй дулаарсан (3-4 градус)-ыг тогтоосон байна. Үүний улмаас өвлийн улирлын үргэлжлэх хугацаа 1990-2021 онд 12 хоногоор богиноссон гэнэ. Жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ 2021 он хүртэлх 80 жилийн хугацаанд 16 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан ч сүүлийн гурван жилд хэвийн хэмжээнээс эрс багасжээ. 
2024-01-03

Цас хунгарлаж, шуурсан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Тарвагатай, Эрээний нуруу, Хархираа Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20 см-ээс их цас унажээ.
2024-01-03

Ихэнх нутгаар дулаан байх боловч нэгдүгээр сарын 10, 20-нд хүйтэрнэ

Нэгдүгээр сарын эхээр ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар -3–5°С-аар хүйтэн байна. Мөн сарын дунджаар нь аваад үзвэл нутгийн баруун өмнөд хэсгээр дулаан, харин төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр хүйтэн, говь талын нутгаар дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй байна
2024-01-01

Монгол байгаль хамгаалагчид Канад Улсад туршлага судаллаа

Хөтөлбөрийн хүрээнд Канад Улсын байгаль орчныг хамгаалах, томоохон уул уурхайн нөхөн сэргээлтийн талаарх туршлага судлан ажиллалаа
2023-12-30

Говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр маргааш цас орж, шуурна

Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2023-12-29

Хусыг биотехнологийн аргаар үржүүлэх туршилт, судалгаа хийж байна 

Хавтаг навчит хусны үрийг модлог ургамлын өсөлт, хөгжилтөд шаардлагатай макро, микро элементүүдийг агуулсан тэжээлийн орчинд суулгахад соёололт нь багадаа 50 хувьтай байдаг аж. Тиймээс навчит болон шилмүүст ойд эзлэх хусны хэмжээг нэмэгдүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дэвшүүлсэн мод, сөөгийн генетик нөөц бүрдүүлэх, тарьц, суулгац бэлтгэхэд дэвшилт технологи ашиглах зорилтыг хангахаар эл ажлыг эхлүүлжээ. 
2023-12-28

Цагаан агуйн судалгааг шилдгээр шалгаруулав 

Эл судалгаа нь он удаан жил үргэлжилж буй, олон улсын хамтарсан экспедицийнх гэдгээрээ онцлог бол Монголын хуучин чулуун зэвсгийн үед холбогдох ховор, хосгүй дурсгалыг нээн илрүүлснээрээ шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тиймээс ШУА-ийн Түүх, угсаатны зүйн болон Археологийн хүрээлэн, Монголын археологичдын холбооноос үүнийг шилдгээр нэрлэсэн төдийгүй “Монголын археологи-2023” эрдэм шинжилгээний хурлын онцлох судалгаагаар тодруулжээ. 
2023-12-28

 Олон жилийн дунджаас дулаан өдөр цөөнгүй тохиох нь 

Өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарч, нийслэл, орон нутагт өвөлжилт хүндэрсэн. Зарим газарт агаарын температур 40 градусаас давж хүйтэрсэн. “Ес эхлэхээр бүр ч хэцүүдэх нь” хэмээн иргэд халширч байв. Гэтэл нөхцөл байдал эсрэгээр эргэж, ес эхэлснээс хойш эрс дулааран, агаарын температур ихэнх нутагт 20 градусаас “буув”. Уржигдар Булган аймгийн Сэлэнгэ сумд агаарын температур хасах дөрвөн градуст хүрсэн нь үнэмлэхүй үзүүлэлт болжээ. Тэгвэл ийм дулаан өдөр ирэх сард цөөнгүй тохиохыг цаг уурын байгууллаас мэдээлэв. Нэгдүгээр сарын эхэн болон дунд үеэр нийт нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ. 
2023-12-28

Барилгын сууриас гарсан ус, мөсийг Сэлбэ голд зөвшөөрөлгүй нийлүүлж байжээ 

Хөрсний ус шавхахыг ус ашиглалтын нэг хэлбэр гэж үздэг. Тиймээс бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийж буй иргэн, аж ахуйн нэгжүүд ус шавхахдаа холбогдох байгууллагаас заавал зөвшөөрөл авч, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу нөхөн төлбөр төлөх зохицуулалттай. Ийм үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан тохиолдолд торгууль ногдуулдаг журамтай. Үүний дагуу Усны газраас зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоож, анхааруулга өгсөн төдийгүй ус ашиглах дүгнэлт гаргуулах шаардлага тавьжээ. 
2023-12-28

 Малчид цаг агаарын мэдээнд тоомжиргүй хандаж байна 

Онцгой байдлын болон цаг уурын байгууллагууд цаг агаар, өвөлжилтийн нөхцөл байдал, байгалийн аюулт, гамшигт үзэгдлийн талаарх мэдээллийг боломжит сувгуудаараа түгээхээс гадна үүнийг хэрхэн авах арга, туршлагыг малчидтай хуваалцах шаардлагатай байна. Тухайлбал, 130-105 тусгай дугаарын утсанд багийнхаа бүсчлэлийн кодыг илгээж, мэдээлэл хүлээн авдаг “онцгой” үйлчилгээг малчдын зарим нь одоо хэр нь мэддэггүй аж. Тэгэхээр “Бид ийм ажил хийлээ” гэж олон нийтэд сурталчлахаас илүүтэй тухайн үйлчилгээгээ зорилтот бүлэгтээ хүргэхэд анхаарах нь илүү ач холбогдолтой. 
2023-12-27