Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд-Эрхэм баян

Ш.Энхтуяа: Аминокомплексийг ядаргаа тайлах, дархлаа дэмжих зориулалтаар хэрэглэдэггүй

“Ядраад байна, нойргүй болчихлоо. Архаг ядаргаанд юу сайн бэ” гэх асуултад өрхийн эмч, хувийн эмнэлгийнхэн, эмийн санч нар ихэвчлэн аминокомплекс санал болгодог. Архаг ядаргаанд зургаан сард нэг удаа, дархлаа дэмжих зорилгоор жил бүр хийлгэхэд сайн гэж зөвлөдөг. Гэтэл иргэдийн өргөн хэрэглэх болсон энэхүү аминхүчлийн нэгдэл нь эмд мэдрэг, харшилтай хүмүүст гаж нөлөө үзүүлээд зогсохгүй аминд нь хүртэл аюултай болохыг клиникийн профессор, эмнэл зүйн эм судлаач Ш.Энхтуяа сэрэмжлүүллээ.
2025-01-28

Б.Мөнхзул: 11-14 насныхан хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдах боломжтой

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хү­ний папиллома вирус (HPV)-ээс сэр­гий­лэх вак­циныг өнгөрсөн оны ар­ван­нэг­дүгээр са­раас улсын хэмжээнд хийж эхэл­сэн билээ. Хүйс харгалзахгүй, 11 нас­ныханд хийж буй уг дархлаажуулалтад өдгөө зорилтот бүл­гийнх­ний 27 хувь нь хам­рагджээ. Манай улс хүний па­мил­ло­ма вирусний эсрэг вакциныг Дарх­лаа­­жуулалтын тухай хуулийн хүрээнд үн­дэс­ний товлолд хамруулсан. Үүний дагуу дээрх насны 78 000 орчим хүүхэд уг вакциныг заавал хийлгэх заалттай.
2025-01-28

М.Уранчимэг: Бага насны хүүхдүүд гацаж ярих, орондоо шээх,  хумсаа мэрэх нь сэтгэл гутралын шинж тэмдэг

СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн хүүхдийн сэтгэцийн эмч М.Уранчимэгтэй ярилцлаа. Хүүхдүүдэд түгээмэл тохиолдож буй сэтгэцийн эмгэг, тэдгээрийн шалтгааны талаар тэрбээр мэдээлэл өгсөн юм.
2025-01-27

Эрт илрүүлэгт нийт 1.6 сая орчим иргэн хамруулжээ

Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд нийт хүн амын 47.1 хувь буюу 1 593 838 иргэн хам­­рагд­­жээ. Тэдний 509 072 буюу 38 хувь нь эрүүл бай­­сан гэнэ. Харин 62 хувь нь ямар нэ­­гэн өв­чин эмгэгтэй байж.
2025-01-24

Электрон тамхи татахгүй байхыг анхааруулж, сургуулиуд дотоод журамдаа өөрчлөлт оруулжээ

Боловсролын сургалтын байгууллагын орчинд элект­­­рон тамхи хэрэглэхийг хориглох тухай Боловс­ро­лын сай­дын 2024 оны тушаалын хэрэгжилт ямар байгаа талаар салбарын яамнаас мэдээлсэн юм. Бо­ловсролын ерөнхий газраас аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлт­сүүдэд чиглэл хүргүүлэн долоо хоног бүр шуурхай ху­ралд танилцуулж буй аж.
2025-01-22

Хөдөлгөөн засалчийн эрэлтийг нийлүүлэлт нь хэзээ гүйцэх вэ

Жил бүр эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж буй мэргэжлийн нэг нь яах аргагүй хө­дөл­­гөөн засалч юм. Гэмтлийн ул­­маас эрүүл мэндийн байгууллагад хандах хүний тоо олш­­рох тусам энэ чиглэлийн мэргэжилт­ний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна.
2025-01-21

Нярайн уушгины хам шинжийн эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ

Улсын хэмжээнд 2023 онд нярайн өвч­лө­­­лийн 30 913 тохиолдол бүртгэгдсэн нь мэн­дэл­­сэн нийт хүүх­­дийн 50 орчим хувийг эзэлсэн юм. Дөн­­­­гөж төр­сөн хоёр хүү­хэд тутмын нэг нь амьс­га­лын за­мын халд­вар, тэр дун­даа ууш­гины үрэв­сэлт өв­чинд шууд өр­төж бай­­­­­­­гааг Эрүүл мэн­дийн хөгж­лийн төвийнхний су­­­­­­дал­гаанд дурд­­­­­­­жээ.
2025-01-17

Умайн хүзүүний хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжтой

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнхөн нэгдүгээр сарыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх мэдээллийн сар хэмээн, олон нийтэд эл өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэж буй юм.
2025-01-15

 Өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх асуулга бэлтгэжээ

СЭМҮТ-ийнхөн өсвөр үеийнхний сэтгэцийн тул­гамд­­сан асуудлыг илрүүлэх асуулга бэлтгэсэн бай­­на. Сэтгэл түгшилтийг өөрөө үнэлэх эл асуулгыг 9-18 насныханд зориулжээ.
2025-01-15

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сарын 15 840 төгрөг болж нэмэгдэнэ

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ши­нэч­­лэн баталжээ. Ингэхдээ шимт­­гэлээ ямар нэгэн байгуул­­­­ла­­­­­­­гаар бус, өөрс­­­дөө төлдөг иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэм­­­­­жээ­ний хоёр хувиар тооцон төлөхөөр зо­­­­­­хи­­­­цуулжээ. 
2025-01-15

Оюутнууд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж авах нь

Эрүүл мэндийн болон Боловсролын сайдын хамтарсан тушаалаар Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зо­хион байгуулах тухай журмыг шинэчлэн баталжээ.
2025-01-14

Ханиад, томууны дэгдэлт 14 хувиар буурчээ

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний өн­­гөрсөн долоо хоно­гийн нөхцөл байдлын мэ­­­­дээл­лийг танилцууллаа. Нийслэлийн хэм­­жээнд дүүр­гүүдийн Нэгдсэн эмнэлэг бо­лон Эрүүл мэн­дийн төвүүдэд 1517 хүү­хэд хэв­­­­тэн эмч­­­­­лүүлж байгаа аж.
2025-01-14

Өвөрхангайд лавлагаа шатлалын эмнэлгийн оношилгооны аппарат суурилуулав

Өвөрхангай аймгийн Бүсийн оношил­гоо, эмчилгээний төвд олон улсын дэв­шилт технологи ашигласан зайн оношил­гоо­ны төвийг ажиллуулж буй. Тус төвд өнгөр­­сөн баасан гарагт Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгийн түвш­­ний онош тавих аппаратыг суу­ри­луулжээ. Зайн оношилгооны төвөөр үйлч­лүү­лэгчид бусад айм­гийнхтай харь­цуу­лахад харьцангуй олон байгааг тус тө­вийн эмч нар онцолсон юм.
2025-01-13

Гар утасны хэт их хэрэглээ нь хүүхдийг хэл ярианы бэрхшээлтэй болгож байна

НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хариу үйлдэлт асар­­гаа, халамж” судалгааг 2023 онд үндэсний хэм­­­­жээнд анх удаа хийж, дүнг өнгөрсөн сард та­нил­цуул­жээ.
2025-01-11

Хүнд ачаа өргөхдөө заавал бүрэн суух хэрэгтэй

Ачааг зөв өргөөгүйгээс нуруу гэмтэх то­хиол­дол элбэг аж.
2025-01-10

АНУ-ын Элчин сайдын яамнаас импульсийн оксиметр хандивлалаа

Улирлын томуу, томуу төст өвчин зэрэг амьс­га­лын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмч­лүү­­лэгсэд нэмэгдсэн.
2025-01-10

Д.Батлхам: Хөдөлгөөн засал хийхдээ хүн тус бүрд тохирсон эмчилгээний арга боловсруулах нь үр дүнтэй

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Д.Бат­­лхамтай ярилцлаа. Тэрбээр “Бүсэлхий ну­рууны өвөрмөц бус архаг өвдөлтийн үед илрэх биомеханикийн өөрчлөлт, хөдөлгөөн заслын үр дүн” сэдвээр өнгөрсөн сард анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан юм. 
2025-01-09

Үжлийн шалтгаант эхийн эндэгдэл  өндөр байна гэв

Эх барихын үжлийн тохиолдлуудад хийсэн эмнэл зүйн аудитын үр дүнгийн талаар өчигдөр эмч, мэргэжилтнүүд хэлэлцлээ.
2025-01-08