Замын-Үүдийн гаалийн удирдах албан тушаалтныг гурван жил хорихоор болов
АТГ-ын ажлын хэсгийнхэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллаж, нэр бүхий хүмүүсийн албан өрөө, гэр, хамаарал бүхий аж ахуйн нэгжийн байранд нэгжлэг хийж, хэд хэдэн хүнийг шалгаж эхэлсэн. Үүний хүрээнд Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын, Замын-Үүд дэх Гаалийн газрын албан тушаалтнууд нийлсэн 36 хүнийг яллагдагчаар татсан юм. Энэ байгууллагад авлигын шинэ сүлжээ, бүлэглэл бий болсныг тогтоон тусгай ажиллагаа явуулсны дүнд гаалийн татвар, хураамжаас улсын төсөвт орох орлого 123.8 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдээд буй.
2026-06-18
19 үхрийн зохиомол хээлтүүлэгч танилууддаа өгсөн хэргийг шалгаж дуусав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд байдаг Малын удмын сангийн үндэсний төв (МУСҮТ)-ийн албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашиглаж, өндөр ашиг шимтэй малын хээлтүүлэгчийг хамаарал бүхий хү мүүстээ олгосон хэрэгт холбогдуулан шалгаж дуусжээ. Дархан-Уул аймагт байрладаг тус төв нь зохиомол хээлтүүлгийн аргаар өндөр ашиг шимтэй мал гарган авах зэрэг үйл ажиллагаа явуулж, 60-аад үүлдэр, омгийн хээлтүүлэгчээс үр үйлдвэрлэн аж ахуйн нэгжүүдэд олгодог.
2026-06-17
Японы Төвбанк бодлогын хүүгээ сүүлийн 31 жилийн дээд түвшинд хүргэв
Японы Төвбанк бодлогын хүүгээ 0.75-аас нэг хувь болгон өсгөснөө өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Төвбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хоёр өдрийн турш хуралдсаны эцэст эл шийдвэрийг олонхын саналаар баталсан байна. Ингэснээр Япон Улс бодлогын хүүгээ сүүлийн 31 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүргээд буй юм.
2026-06-17
BBC агентлаг албадынхаа 2000 орчим орон тоог цомхотгоно
Британийн BBC агентлаг телевизийнхээ бүтцийг өөрчлөх ажлын хүрээнд ирэх долоо хоногт мэдээний албаны зуу зуун ажлын байрыг цөөлөхөөр төлөвлөж буйгаа “Financial times” (FT) сонинд мэдээлжээ. Учир нь тус корпорацын бүх алба, хэлтэст зардлаа 10 орчим хувиар танах үүрэг өгсөн байна.
2026-06-17
“Алтанговь транс”-ын харваачид улсын аварга багаар тодров
Үндэсний шагайн харвааны төв асарт болсон шагайн харвааны улсын аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээнд 21 аймгийн болон хотын нийт 118 багийн 940 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорив. Нутаг бүрээс ирсэн шилдэг харваачтай багууд гурван өдөр ширүүхэн өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.
2026-06-17
Транс тосны хяналтын тухай хуультай болохыг дэмжиж гарын үсэг зураарай
Хүний их эмч, доктор Ж.Амарсанаагийн санаачилсан Транс тосны хяналтын тухай хууль батлан, хэрэгжүүлэх цахим өргөдөлд гарын үсэг зурахыг олон нийтэд уриалан өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Уг төслийг нийтийн өргөдөл, гомдлын систем (D-Өргөдөл)-д байрлуулснаас хойш 7000 орчим хүн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд хугацаа дуусахад 12 өдөр үлдсэн тул иргэдийг цахимаар нэгдэхийг тэрбээр хүсэв.
2026-06-17
Хөдөлмөрийн чадвараа алдсан жолоочийн эрхийг хамгаалжээ
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос ажилтны эрх зөрчигдсөн асуудлыг шийдвэрлэж, ажил олгогчид зөвлөмж хүргүүлжээ. Хөвсгөл аймгийн иргэн П.М нь 2022 онд нэгэн ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа тархинд нь цус харваж, биеийнх нь нэг хэсэг саажилттай болжээ. Ингэснээр тэрбээр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан байна.
2026-06-17
Судлаачид Хөвсгөл нуурын хамгийн гүн цэгийг эрэв
Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааныхан Хөвсгөл нуурын батиметр (далай, тэнгис, гол, нуурын усны гүнийг хэмжиж, ёроолын гадаргууг судалдаг шинжлэх ухаан)-ийн нарийвчилсан зургийг танилцуулсан нь судлаачдын анхаарлыг ихэд татаж байна. Энэ зурагт тус нуурын ёроол хэсэг буюу усан доорх газрын гадаргууг маш тодоор, өндөр нарийвчлалтай харуулсан байна.
2026-06-17
Монгол, Солонгосын экологичид хар өрөвтасыг хамтран судална
БНСУ-ын Үндэсний экологийн хүрээлэнгийн Ховор амьтны судалгааны төв болон манай улсын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв хар өрөвтас шувууг судлах, хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Тус шувуу нэгэн үед Өмнөд Солонгост элбэг тархалттайд тооцогддог байсан бол ойн доройтол, хомсдол, хууль бус ангийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд тоо толгой нь эрс цөөрч, үржлийн үедээ үзэгдэхээ больсон гэнэ.
2026-06-17
Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Цэцийн гишүүнээр томилох нь
Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад жил болж буй. Мөн Л.Өлзийсайхан УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Тиймээс Цэцэд хоёр гишүүнийг нөхөн томилох шаардлага гараад байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгээс эл “мартагдсан” томилгоог яаралтай хийхийг сүүлийн хоёр долоо хоногийн турш шаардаж байгаа билээ. УИХ-ын дарга С.Бямбацогт ч шаардлага хангасан, мэдлэг, чадвартай хүмүүсийг судалж байгаа гэдгээ нэгдсэн чуулганы үеэр дуулгасан.
2026-06-17
“МАН 316 мянган гишүүнээсээ татвараа бүрэн авч чаддаггүй”
Сонгуулийн ерөнхий хорооноос намуудын санхүүгийн тайланг хянаж дууссан байна. Уг асуудлаар өчигдөр тус хорооноос улс төрийн намууд, судлаачдыг оролцуулсан уулзалт зохион байгуулав. Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т заасны дагуу намууд санхүүгийн хагас жилийн тайлангаа долоодугаар сарын 20, эцсийнхийг дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор СЕХ-нд ирүүлэх үүрэгтэй. Үүний дагуу Дээд шүүхэд бүртгэлтэй намуудаас 29 нь тайлангаа хуулийн хугацаандаа ирүүлсэн аж.
2026-06-17
Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлжээ
Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд (2021-2025) усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна. Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ. Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна.
2026-06-17
Үнэт цаасны гүйлгээ 465.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэв
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос энэ оны эхний таван сарын үнэт цаасны зах зээлийн тайланг олон нийтэд танилцуулав. Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеийнхээс 465.1 тэрбум төгрөгөөр өсжээ. Түүнчлэн арилжаанд 797.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэний 69.2 хувь нь анхдагч, үлдсэн нь хоёрдогч зах зээлийнх байна. Үнэт цаасны гүйлгээний 16.3 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас , 15.2 хувийг хувьцаа, 13.6 хувийг Засгийн газрын, үлдсэнийг нь компанийн бонд эзэлж буй аж.
2026-06-17
Туул голд гурван иргэн живж амиа алджээ
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20-р хороонд Туулд голд хүн живсэн дуудлага 14:44 цагт ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 22 настай эрэгтэйг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
2026-06-17
“Зам, тээвэртэй холбоотой төслүүдийг хэрэгжүүлбэл жил бүр 1.4-1.8 их наяд төгрөг эргэн төлнө”
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалсан юм. Эхний өдөр сонсгол товлосон цагаасаа нэлээд хоцорсон бол энэ удаа мөн хугацаанаасаа оройтож эхэллээ.
2026-06-17
ДЭМБ-ын бүсийн захирал Монгол Улсад айлчилж байна
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Саиа Ма’у Пиукала энэ сарын 14-20-ны хооронд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр уржигдар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд зочилж, ДЭМБ болон АНУ-ын “Сэйнт жүүд” эмнэлгийн хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-ын үйл явцтай танилцжээ. Эл платформд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс нэгдэн орсон анхны орон болсон юм.
2026-06-17