Олимп: Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр цэц сорино
Франц улсын нийслэл Парис хотод зуны 17 дугаар паралимпын наадам зургаа дахь өдрөө болж байна. Өнөөдөр тус наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорино.
2024-09-03
Т.Ариунзаяа дэлхийн, Э.Буян-Өлзий Азийн аваргаар тодров
Перу улсын Лима хотод өнгөрсөн сарын 27-31-нд зохион байгуулсан өсвөр үеийнхний жүдо бөхийн ДАШТ-д дасгалжуулагч Д.Энхбаатар, Х.Цагаанбаатар, Д.Алтансүх, Ц.Хулан нарын удирдлагад Монголын 20 тамирчин оролцов. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Ж.Анударь мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр үүнээс өмнө Европын хоёр цуврал тэмцээнд түрүүлж байв. Гурав дахь өдрийн барилдаанд “Гүрү дожо” дэвжээний тамирчин Т.Ариунзаяа -57 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга болсон юм.
2024-09-02
Монголын баг паралимпийн наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна
“Парис-2024” зуны спортын паралимпийн наадмыг өнгөрсөн сарын 28-нд нээсэн. Энэ удаа манай улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин ур чадвараа сорьж буй. Эх ний өдөр Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ У.Сүрэнжав -52 кг-ын жинд K44 ангилалд шагналын салхи хагалж, алтан медаль хүртэв.
2024-09-02
Э.Буджав, Б.Ундрах, Э.Ирээдүй нар дэлхийн аваргаар тодорлоо
Зэвсэгт хүчний алба хаагчид Киргиз улсад болсон туухай өргөлтийн ДАШТ-д 13 орны 700 гаруй тамирчинтай өрсөлдлөө. ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн академийн IV дамжааны сонсогч, дэд ахлагч Э.Буджав 68 кг-ын жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр хошой алт, мэргэжлийн төрлийн өргөлтөд хүрэл медаль хүртэв.
2024-08-29
Мото спорт сонирхогчдод зориулсан талбайтай болох уриалга гаргалаа
Мото спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй. Түүнийг сонирхох хүмүүсийн хүрээч өргөжин тэлж байна. Гэтэл “Манай улсад эл спортыг ойлгож дэмжихгүй байна” хэмээн иргэд шүүмжлэх болов. Тэдний төлөөлөл “Нийгэм хөгжихийн хэрээр залуучуудтай ойртох бодлого үгүйлэгдэж байна.
2024-08-28
ПАРИСЫН 2024 ОНЫ ОЛИМПЫН ДҮГНЭЛТ БА СУРГАМЖ
Парисын 2024 оны олимпын тухай: Францын Парис хотноо зуны олимпын XXXIII наадам 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд спортын 32 төрлөөр, 329 зай, жин, ангиллаар болж дэлхийн 206 орны 10,714 тамирчид оролцлоо.
2024-08-23
Ахмадын УАШТ үргэлжилж байна
Волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд үргэлжилж байна. Энэ сарын 10- нд эхэлсэн тус тэмцээнд 47 баг өрсөлдөж буй аж. Тухайлбал, эрэгтэйчүүд 40-47, 48- 54, 55-аас дээш насны ангилалд өрсөлдөж байгаа гэнэ. Эмэгтэйчүүдийн төрөл нь 35- 42, 43-50, 51-ээс дээш насны ангилалтай. Уг тэмцээнд Гавьяат тамирчин, сагсан бөмбөгч Ц.Шаравжамц, Л.Нарантуяа, Гавьяат дасгалжуулагч Г.Баярсайхан зэрэг тамирчин өрсөлдөж буйгаараа онцлогтой
2024-08-15