Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Б.Сэр-Одын түүх Парист үргэлжилнэ

Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо, Олон улсын олимпын хорооноос “Парис-2024” зуны олимпын 33 дахь наадмын марафоны төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 80, нийт 160 тамирчин оролцох журам гаргасан. Эрэгтэйчүүд хоёр цаг найман минут 10 секунд, эмэгтэйчүүд хоёр цаг, 26 минут, 50 секундийн дотор амжилт үзүүлсэн байх ёстой. Марафон гүйлтийн эрх олгох тэмцээн өнгөрсөн сарын 5-нд өндөрлөснөөр Францын нийслэлд наймдугаар сарын 10 (эрэгтэй), 11-нд (эмэгтэйчүүд) улс тус бүрээс хурд сорих марафончид тодорсон. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос олимпын хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд оролцох тамирчдын нэрийг эцэслэн зарлав. Хэрэв оролцох болзол биелүүлсэн тамирчдын тоо 80-аас цөөн байвал чансааны онооны дарааллаар олимпод оролцох марафончдын квотыг олгох журамтай. 
2024-06-06

К.Макдэвид финалд Анх удаа шалгарлаа

Канадын багууд сүүлийн жилүүдэд Стэнлийн цомын аварга болж чадаагүй. Харин энэ удаад “Эдмонтон ойлерс” баг аваргын төлөө тоглохоор шалгараад байна. Үүнтэй холбоотойгоор Канадын агуу хоккейчин У.Гретцки тус багийн лидер, NHL-ийн супер од К.Макдэвидэд баяр хүргэсэн байна. “Чамайг ямар хэцүү даваа, саадыг туулж өдий зэрэгт хүрснийг би мэднэ. Стэнлийн цомын финалд нь амжилт хүсье” хэмээн агуу тоглогч өгүүлжээ. К.Макдэвид 2015 оноос хойш “Эдмонтон”-д тоглож байгаа бөгөөд карьертаа анх удаа финалд шалгарсан нь энэ юм.
2024-06-05

НЕЙМАР: “Алтан бөмбөг”-ийг Винисиус хүртэнэ

Энэ жил дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр Бразилын шигшээ болон “Реал” багийн тоглогч Винисиус шалгарах боломжтой, эсэхийг сэтгүүлч “Аль-Хилаль” багийн довтлогч Неймараас лавлажээ.  “Мэдээж, “Алтан бөмбөг” аль хэдийн түүнийх болсон. Би түүнийг дэмжиж байгаа. “Аваргуудын лиг”-ийн финалын өмнө бас дараа нь ч би түүн рүү мессеж бичсэн. Тэр энэ жил үнэхээр азтай, одтой байгаа. Тиймээс шилдгээр шалгарах нь гарцаагүй” хэмээн Неймар ярьжээ.  Винисиус энэ улиралд 39 тоглолтод оролцохдоо 24 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгснөөс гадна Испанийн Ла лиг болон “Аваргуудын лиг”-ийн аваргаар шалгарсан юм.
2024-06-05

Дуулиант солилцоо биеллээ олов

К.Мбаппег Мадридын нисэх буудал дээр З.Зидан өөрөө тосож, хүндлэл үзүүлэв. “Зидан бид нарыг зогсоол дээр машин дотроо хүлээж байсан. Үнэхээр гоё машин байсныг нь сайн санаж байна. Мэндэлсний дараа тэр намайг багийн бэлтгэл рүү хүргэжөгье гэсэн. Тэр урд суудлаа заагаад “Алив суучих” гэсэн юм. Тэр үед миний хамаг бие хөшөөд “Гутлаа тайлах уу?” гэж асуусан юм даг. Инээдтэй юм, яагаад тэгж асууснаа одоо ч мэддэггүй. Зизугийн машин болохоор л тэр болов уу. Намайг их инээдтэй юм асуусныг тэр мэдэж байсан ч даруухнаар “Мэдээж хэрэггүй, шууд суу” гэж хэлээд намайг бэлтгэлийн талбай руу аваачсан. Бондигоос ирсэн би Зизугийн машинд сууж байна гэсэн бодол тэр үед надаас салаагүй. Үнэхээр итгэмээргүй. Яг л зүүдэлж байгаа мэт санагдаж байлаа” хэмээн К.Мбаппе дурсжээ. 
2024-06-05

20, 17 хүртэлх насныхны шигшээ баг Азийн цомын тэмцээнд өрсөлдөнө

Тэмцээний урьдчилсан шатны тоглолтыг есдүгээр сарын 21-29-нд зохион байгуулж, сугалааны дараа хүлээн авах улсыг тодруулах нь. Тэмцээн зохион байгуулах хорооноос мөн17 хүртэлх насныхны цомын шигшээ тоглолтыг Саудын Арабад зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Урьдчилсан шатанд 41 улс оролцохоор бүртгүүлж, 10 хэсэгт хуваагдсанаар шигшээд өрсөлдөх юм. Манай шигшээ багийнхан 28-д эрэмбэлэгдсэн байна.
2024-06-05

3x3 сагсан бөмбөгийн олон улсын тамирчид Улаанбаатар зочид буудалд байрлаж байна

НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран  “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг Д.Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 6-9-нд зохион байгуулна. Тус тэмцээнд оролцох тамирчид Улаанбаатар зочид буудалд байрлах юм. Эдгээр тамирчныг өнөөдөр угтан авах ёслол Улаанбаатар зорчид буудалд боллоо.
2024-06-05

3x3 сагсан бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээн 6 дугаар сарын 6, 7-ны өдөр болно

НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй.
2024-06-04

“Хан жигүүртэн” клубийнхэн футзалын дээд лигт өрсөлдөх нь

Монголын хөл бөмбөгийн холбооноос футзалын ордонд зохион байгуулсан нэгдүгээр лигийн хаалтын тоглолт өндөрлөлөө. Зургаан сар үргэлжилсэн эл тэмцээнд оролцсон багуудаас аваргын төлөө дасгалжуулагч Л.Банзрагчийн удирдлагад бэлтгэл базаасан Б.Гарамбазар ахлагчтай “Хан жигүүртэн” клубийнхэнтэй “Улаанбаатарын мазаалайнууд”-ын тоглогчид сүүлийн хоёр тойрогт ана мана өрсөлдсөн юм.
2024-06-04

30 тамирчин олимпод өрсөлдөх эрх авчээ

Манай улсаас спортын найман төрөлд 30 тамирчин одоогоор “Парис-2024” зуны олимпод өрсөлдөх эрх аваад байгааг Биеийн тамир, спортын улсын хорооноос өчигдөр мэдээлэв. Тухайлбал, жүдо, чөлөөт бөх, буудлага, бокс, дугуй, хөнгөн атлетик, байт харваа, хүндийг өргөлтөөр манай тамирчид олимпод өрсөлдөнө. Эдгээрээс жүдогийн төрөлд хамгийн олон буюу 11 тамирчин оролцох аж. Эмэгтэй тав, эрэгтэй зургаан жүдоч олимпын эрх аваад буй юм. Түүнчлэн чөлөөт бөхийн найман тамирчин “Парис-2024”-т оролцохоор болсон. Уг төрөлд эмэгтэй тав, эрэгтэйчүүдээс гурван тамирчин хүч үзэх нь. Мөн буудлагын гурван тамирчин олимпод өрсөлдөнө. 
2024-06-04

М.Энхжаргал Парисыг зорих эрх гардлаа

Тайландын Бангкок хотод зохион байгуулж буй, “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох боксын тэмцээнд 133 орын 578 тамирчин 13 жинд хүч сорилоо. Монголын боксын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийнхнаас 54 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ М.Энхжаргал Японы тамирчин Микото Харадаг 5:0-ээр илүүрхэж, эхний ялалтаа авсан. Тэрбээр дараагийн тоглолтдоо Канадын Скарлетт Делгадог илүүрхэн хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ээлжит ялалтаа байгуулав.
2024-06-03

Гольфчид шилдгүүдээ тодруулав

Монголын гольфын спортын улирлын нээлтийн өмнө жил бүр тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. “Заан тэрэлж гольф” клубийнхний 15 дахь жилдээ явуулсан “Заан тэрэлж кап-2024” тэмцээнд 54 тамирчин strokeplay (харвалт тоглох) болон handicap (хөгжлийн бэрхшээлтэй) форматаар өрсөлдөж, аваргуудаа тодруулав. Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс Б.Батзориг, Г.Мэндсайхан нар strokeplay форматаар 77 цохиж, нэмэлт нүх тоглосон.
2024-05-31

“Милан кортина 2026” тэтгэлэгт хөтөлбөрт цана, тэшүүрийн тамирчид хамрагдлаа

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс зарлагдсан “Милан Кортина 2026” өвлийн спортын тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан гүйлтийн цана болон тэшүүрийн тамирчдад тэтгэлэг гардуулах ёслол Олимпик хауст боллоо.
2024-05-30

“Дэлхийн цом”-ын тэмцээнтэй

Нийслэлийн даамын холбоо Олон улсын даамын холбоотой хамтран “Дэлхийн цом”-ын гурав дахь цуврал болох “Mongolia-2024” тэмцээнийг эх орондоо ирэх долоодугаар сарын 8-15-нд зохион байгуулах нь. Манай улсад 64 буудалт даамыг хөгжүүлэх зорилготой уг тэмцээн үндсэн гурван ангилалд болох бөгөөд сонгодог, блиц төрлийг нь орос, рапидыг нь бразил дүрмээр явуулна.
2024-05-30

Шилдэг багууд Улаанбаатарт өрсөлдөх нь

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хоёр томоохон тэмцээн Монголд болох нь. Энэ удаа эмэгтэйчүүдийн дэлхийн гран прийг ирэх сарын 6-7-нд, харин “Их дуулга” тэмцээнийг 8-9-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товложээ. Сүхбаатарын талбайд өрнөх дээрх тэмцээний үеэр дэлхийн шилдгүүд цугларч, энэ спортын хөгжлийг авьяас, ур чадвараараа батлан харуулах юм.
2024-05-30

Монголын бөхчүүдээс хоёр нь аваргаар шалгарав

ОХУ-ын Тувад болсон чөлөөт бөхийн Төв Ази, бүх Оросын III тэмцээнд манай эрэгтэй тамирчид хүч сорив. Тэднээс 57 кг-ын жинд Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө Тува улсын тамирчин Айслан Монгуш, 65 кг-д Н.Ганбаяр хойд хөршийн Кежик Чимбаг Кызыл хотын дэвжээнд буулган авч аварга боллоо. 79 кг-ын жинд зодоглосон бөхчүүдээс Я.Ерөөлт өрсөлдөгчөө ялж, хүрэл медаль гардсан юм. 
2024-05-30

Т.Одсүрэн дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

АНУ-ын Техас мужид зохион байгуулж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдсөнөөс Ц.Отгондалай, Г.Оргилболд нар түрүүлснийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэдний амжилтыг буухиалж залуучуудын ангиллын 59 кг-д Т.Одсүрэн 152.5 кг-ыг шахаж, аман хүзүүдсэнээр дэлхийн дээд амжилтыг шинэчлэв. Мөн “Мастер-1” ангиллын 120 кг-ын жинд О.Мөнхбат цээжнээс 217.5, Д.Анхбаяр 222.5 кг-ыг шахаж хүрэл медалийн эзэн болжээ. Тэгвэл “Мастер-2” ангиллын 105 кг-д Х.Баттөмөр 195 кг-ыг шахан дэд байрт шалгарсан байна. Түүний хувьд энэ удаагийн медаль зургаа дахь нь юм.
2024-05-30

Дөрвөн тамирчин өвлийн олимпын тэтгэлэгт хамрагдлаа

Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Эв санааны нэгдлээс “Милан, Кортина-2026” өвлийн наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжтой талаар өмнө нь мэдээлж байв. Тэгвэл ОУОХ-ны Эв санааны нэгдэл нь олон улсын спорт холбоодтой хамтран тухайн улсын Үндэсний олимпын хороо, спортын холбоодоос нэр дэвшүүлсэн тамирчны амжилтыг судалж үзсэний үндсэн дээр “Милан, Кортина-2026” өвлийн олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах шийдвэр гаргажээ.
2024-05-30

Б.Гарьдмагнай өндөр зэрэглэлтэй дасгалжуулагч болжээ

Хөл бөмбөгийн үндэсний шигшээ багт олон жил тоглосон, өдгөө Монголын хөл бөмбөгийн холбооны техникийн захирлын алба хашиж буй Б.Гарьдмагнай Азийн хөл бөмбөгийн холбооны про зэрэглэлтэй анхны дасгалжуулагч болов. Тэрбээр Монгол болон Катарын хөл бөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд сургалтад хамрагдаж амжилттай төгссөнөөр ийнхүү өндөр зэрэглэл авчээ.
2024-05-30