Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Б.Даариймаа, С.Тэлмэн нар олон улсын тэмцээн дэнслэхээр боллоо

Дэлхийн нэр хүндтэй томоохон тэмцээний нэг болох “Арнольд классик” хүч, тулааны фестивальд олон орон амжилт гаргасан тамирчдаа илгээн, авьяас, ур чадвараар нь өрсөлдүүлдэг. Монголын модон барилдааны холбооны олон улсын шүүгч Б.Даариймаа Бразил улсын Санпаула хотод ирэх сарын 4-8-нд зохион байгуулах дээрх фестивалийн тэмцээнийг шүүхээр болжээ. Тэрбээр тив, дэлхийн болон олон улсын тэмцээнийг нэг бус удаа дэнсэлсэн туршлагаараа шилдэг шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан байна. 
2024-03-28

Д.Сабонисын гайхалтай дээд амжилт

“Сакраменто кингс” баг өчигдөр талбайдаа “Филадельфи”-г108:96-гийн харьцаатай хожлоо. Эл тоглолтод талбайн эзэн багийн лидер Д.Сабонис 11 оноо, 13 удаа самбараас бөмбөг авч, 10 дамжуулалт өгсөн юм. Ийнхүү тэрбээр 1976-1977 оны улиралд NBA, ABA лиг нэгдсэнээс хойш 54 тоглолт дараалж дабл-дабл хийсэн түүхэн амжилтын эзэн боллоо
2024-03-27

“Арж”, “Алдар”-ын бөхчүүд УАШТ-д түрүүлэв

Чөлөөт бөхийн 17 хүртэлх насныхны УАШТ Орхон аймагт боллоо. Нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн 500 гаруй тамирчин 10 жинд тив, ДАШТ-д зодоглох эрхийн төлөө хүч сорив. Дээрх тэмцээнд өрсөлдсөн эмэгтэйчүүдийн багаас С.Баттөмөр дасгалжуулагчтай Төв аймгийн “Арж” клубийнхэн 117 оноогоор тэргүүлж, алтан цом гардав.
2024-03-27

Испани, Бразилын шигшээ 11 жилийн дараа “учирлаа” 

Хөл бөмбөгийн спортын түүхэн дэх хоёр агуу гүрэн болох Испани, Бразилын шигшээ баг өнөөдөр Мадрид хотод нөхөрсөг тоглолт хийнэ. Эл хоёр баг хамгийн сүүлд 2013 онд учраа таарч тоглосон түүхтэй. 
2024-03-27

Хөл бөмбөг сонирхогчдын тэмцээн зохион байгуулах нь

Монголд үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн дунд хамт олны эерэг хандлага бүрдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрүүл, идэвхтэй, эрч хүчтэй амьдруулах зорилгоор сонирхогчдын “Bud сup-2024” хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулах нь. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны хөл бөмбөгийн талбайд долоо хоног бүрийн амралтын өдөр болох тус тэмцээнд мэргэжлийн лигийн тамирчдаас бусад хүн оролцох юм
2024-03-27

М.Мөнх-Эрдэнэ мөнгө, Х.Тэргэл хүрэл медальтай ирэх нь

Өмнөд хөршийн Бээжин хотод 10 дахь удаагийн “The capital darts tournament” олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Монголоос 145 тамирчин тус тэмцээний эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог хос, өсвөр үе зэрэг ангилалд өрсөлдөв. Тэднээс эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд “Нетком” клубийн тамирчин М.Мөнх-Эрдэнэ аваргын төлөө Хонконгийн тоглогч Хуго Луенгтэй өрсөлдөөд мөнгөн медаль хүртжээ
2024-03-26

А.Энхтуул дэд байрт жагсаж байна

Энэтхэгийн шатрын холбооноос Ченнай хотод зохион байгуулсан, эмэгтэй их мастеруудын тойргийн тэмцээнд манай улсаас А.Энхтуул, Ү.Үүрийнтуяа нар оролцож буй юм. Тус тэмцээний долоодугаар тойргийн тоглолтод тэд учраа таарахад А.Энхтуул хожлийн тоогоо ахиулж, тэмцээнээ үргэлжлүүлэв. Наймдугаар өрөгт тэрбээр өрсөлдөгчөө хожиж, 5.5 оноотой дэд байрт бичигдсэн
2024-03-26

Чансаа өндөр 64 бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Дөрөвт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, Хилчин спорт хороо,
2024-03-24

С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнзул нар чансаа өндөр шатарчдын тэмцээнд түрүүллээ

Монголын шатрын “Стейниц” академиас чансаа өндөр тамирчдын “Chess masters” тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Дөрөв хоног үргэлжилсэн тус тэмцээнд 58 шилдэг тамирчин оюунаа сорив. Тэднээс эрэгтэйчүүдийн ангилалд “Гэгээн арвай” клубийн тамирчин, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ түрүүлж, аваргын цом гардсан. Тив, дэлхийн тэмцээнд өрсөлддөг аваргуудаас“ABChess” академийн тоглогч, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Х.Өлзийхишиг удаалж мөнгө, “Мон полимет” компанийн тоглогч, шатар сонирхогчдын дэлхийн аварга Н.Содбилэгт хүрэл медаль хүртсэн юм
2024-03-22

“The MongolZ” ДАШТ-ий шилдэг 16-д шалгарсан Азийн анхны баг боллоо

Цахим спортын “The MongolZ” баг “PGL Major Copenha¬gen 2024” буюу “Counter-Strike 2” тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг 16 багийн нэгээр шалгарчээ. Тэд уржигдар Бразил улсын “Legacy” багийг 2:0 харьцаатайгаар буулган авсан билээ. Ингэснээр тэд ДАШТ-ий шийдвэрлэх шатанд Ази тивээс шалгарсан анхны баг болж, цахим спортын түүхэнд бичигдлээ. “The MongolZ” баг нь зургаан гишүүний бүрэлдэхүүнтэйгээр тус тэмцээнийг зорьсон. Уг тэмцээнийг 2013 оноос хойш жил бүр зохион байгуулж буй аж
2024-03-22

“Торнадо кик” клубийнхэн иж бүрэн медаль хүртэв

Монголын таеквондогийн холбооноос зохион байгуулсан “Торнадо кап-2024” анхдугаар тэмцээн Улаанбаатар хотод болж, шилдгүүдээ тодруулжээ. от, орон нутгийн тамирчид өрсөлдсөн дээрх тэмцээний хар бүсний А ангилалд багийн дүнгээр “Эрдэнэт” таеквондогийн холбоо тэргүүлж, “Торнадо кик” клубийнхэн II, “Билгүүн сүлд”-ийнхэн III байр эзлэв. В ангилалд “Tigers” клубийнхэн багаараа түрүүлэн, Өмнөговь аймгийн “Дайчин” клубийнхэн мөнгөн медальтай нутаг буцаж, “Торнадо кик”-ийн тулаанчид хүрэл медаль хүртэн, тэмцээнээ өндөрдүүллээ
2024-03-21

Түрүүлсэн бөхчүүд тивийн АШТ-д оролцох нь

Чөлөөт бөхийн ОУХМ, мастеруудын ДАШТ-ий алт, хүрэл медальт, Архангай аймгийн Тариат сумын харьяат, .Цанлигийн нэрэмжит сонгомол бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эрэгтэйчүүдийн зургаан жинд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд зодоглосон хүчтэнүүдээс 60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Балжинням, 67 кг-д “Цаст тайга” клубийн Н.Ганбаяр, 77 кг-д “Хилчин” спорт хорооны Э.Тэмүүлэн түрүүллээ. Түүнчлэн 87 кг-ын жинд алтан медалийн төлөөх барилдаанд Г.Төрболд (“Хилчин”), “Аварга” клубийн Д.Саранцогтыг ялж, улсын аварга болсон юм
2024-03-21

“Төмөрт өргөө” багийнхан аваргаар тодорлоо

Монголын ширээний теннисний холбооноос жил бүр зохион байгуулдаг лигийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд тунасан багуудын тоглолт ширүүхэн өрнөсөн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татав. “Жем”-ийнхэн “Төмөрт өргөө” багийнхныг 5:3-аар илүүрхэн хожлоор эхлүүлсэн. Харин хоёр дахь тоглолтод “Төмөрт өргөө”-гийнхнөөс Т.Чинзориг санаачилгыг гартаа авч, онооны харьцааг 5:4 болгон тэнцүүлэв. Ингээд хайна хагалах тоглолт хийж, аварга багийг шалгаруулахаар болсон юм. Алтан цом өргөх, эсэхийг шийдвэрлэх гурав дахь тоглолт халуухан эхэлж “Төмөрт өргөө” багийнхан “Жем”-ийнхнийг 5:3-аар хожин, лигийн аваргаар тодров
2024-03-21

Бронни Жэймсийн эхний улирал дууслаа

NBA-ийн супер од Л.Жэймсийн хүү Бронни Жэймс оюутны дээд лигийн (NCAA) эхний улирлын тоглолтуудаа дуусгалаа. Өдгөө 19 настай залуу тамирчны хувьд 2024 оны NBA-ийн драфтад нэрээ өгөх үү, эсвэл дахин нэг улирал коллежид тоглохуу гэсэн сонголтын өмнө ирээд байна. Гэхдээ Броннийг NBA-д тоглоход бэлэн гэдэгт сагсан бөмбөгийн аналистуудын олонх нь итгэхгүй байгаа юм. 
2024-03-20

“Болор шигтгээ” хамтлагийнхан хос алтан цомын эзэн болов

Монголын хөгжөөн дэмжигчдийн холбооноос зохион байгуулсан, аймаг бүс, Улаанбаатар хотын зургаан дүүргийн аварга шалгаруулах бүжгийн тэмцээнд 95 багийн сурагчид дасгалжуулагч багшийн хамт оролцлоо. Авьяас, ур чадвараа сорьсон багуудаас Д.Бат-Эрдэнэ багштай Сүхбаатар дүүргийн “Болор шигтгээ” хамтлагийнхан 14 хүртэлх насныхны хип хоп, пом төрөлд хос алтан цомын эзэн болов. Тус хамтлагийн С.Мөнгөнбагана, Г.Жамъянпүрэв нар 18 хүртэлх насныхны залуучуудын ангилалд оролцож түрүүлжээ
2024-03-20

Монголын шатарчид олон улсын тэмцээнд түрүүлж, удааллаа

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод зохион байгуулсан шатрын түргэн тоглолтын олон улсын “Сагаалха-2024” тэмцээнд 650 тамирчин өрсөлдсөн. Тэднээс 12 нь их мастер цолтон байв. Монголын үндэсний шигшээ багийнхнаас эмэгтэйчүүдийн ангилалд Гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул түрүүлж, хошой аварга боллоо. Түүнтэй хамт дээрх тэмцээнд оролцсон их мастер Т.Мөнхзул удаалж, Э.Хулан IV байр эзлэв. Б.Мөнгөнтуул эл тэмцээнээс 2017 онд алт, 2019 онд мөнгөн медаль хүртэж байсан юм
2024-03-20

58 настай М.Тайсон рингэнд гарна

Аль нэг боксчныг дэмжигч бус, дундыг баримтлагчдын таамгаас үзвэл М.Тайсон эхний раундуудад аюултай байх ч цаашид ядрах магадлалтай юм. А.Силва, Т.Фьюрийг наймдугаар раунд, Т.Вудлийг зургаадугаар раундад ялсан Ж.Пол үүнийг нь ашиглана. Тулаан олон раунд үргэлжлэх тусам түүнд ашигтайгаар эргэж, ялах ажээ. Ийм нэгэн анхаарал татсан, бокс сонирхогчдын санаа бодлыг хоёр хуваасан тулаан удахгүй болох нь.
2024-03-20

“Хасын хүлгүүд” багийнхан найм дахь удаагаа аваргын цом өргөлөө

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан үндэсний дээд лигийн 2023-2024 оны финалын тоглолт өндөрлөлөө. “Хасын хүлгүүд” багийнхан “Бишрэлт металл”-ын тоглогчдыг цувралын тав дахь тоглолтод хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө 81:67-гоор буулган авав. Ингэснээр тэд найм дахь удаагаа аваргын цом өргөж, 500 сая төгрөг гардав. Улирлын тоглолтыг амжилт тааруухан эхлүүлсэн тэд плей-оффт цойлж, “Гарьдууд”-ын тамирчдыг 4:3, “Уурхайчид”-ыг 4:1, финалын шатанд хүчтэй өрсөлдөгч “Бишрэлт металл”-ынхныг 4:1-ээр хожсон юм. Дээд лигт аваргын төлөө өрсөлдсөн “Бишрэлт металл”-ынхан дэд байр эзэлж, мөнгөн медаль, 250 сая төгрөгтэй харьсан
2024-03-19