Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Даамчдын чансааг шинэчлэн зарлалаа

Ташрамд дурдахад, Монголд даам Европоос хойд хөршөөр дамжин 1965 онд үүссэн гэж үздэг. Тэр үед “Улаанбаатар төмөр зам”-ын Зүтгүүрийн депод мэргэжилтнээр ажиллаж байсан И.С.Константинов 10 гаруй хүнтэй даамын дугуйлан анх нээсэн нь орчин үеийн оюуны спортын нэгэн шинэ төрөл болж хөгжих эхлэлийг тавьжээ. 
2023-10-05

21 аймаг, есөн дүүрэгт хөлбөмбөгийн талбай байгуулна

Энэ уулзалтад БТСУХ-ны Бодлого төлөвлөлттйн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, Нийтийн хөлбөмбөгийн хөтөлбөрийг хариуцагч Д.Тэрбаатар нар оролцлоо. 
2023-10-05

Азийн наадмын наадмын чөлөөт бөхийн төрөлд манай 12 бөх хүч үзнэ

Тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Ц.Намуунцэцэг, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяа, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг нар өрсөлдөнө. Энэ тэмцээнд Монголын нийт 12 тамирчин (эрэгтэй 6, эмэгтэй 6) хүч үзэх юм.
2023-10-05

Гавьяат тамирчин Б.Чинзориг Азийн наадмын аварга боллоо

БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын 19 дүгээр наадам өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр энэ наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг шигшээ тулаанд Тайванийн тамирчин, 2022 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Чу Эн Лайныг ялж, алтан медаль хүртлээ.
2023-10-04

Монголын баг цахим спортын төрөлд мөнгөн медаль хүртлээ

“Ханжоу-2022” Азийн XIX наадмын и-спортын “Дота2” төрөлд Монголоос “IHC еsports” багийнхан мөнгөн медаль хүртлээ.
2023-10-04

Г.Бат-Эрдэнэ олон улсын тэмцээнд дасгалжуулагчаар оролцоно

Монголын жүдо академийн гүйцэтгэх захирал, дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ Японы Токио хотод болсон Олон улсын жүдо бөхийн холбооны техникийн шалгалтыг амжилт өгч, сертификат гарджээ
2023-10-04

"Алтан цом"-ын төлөөх барилдаанд Сүхбаатар аймгийн баг эхний ялалтаа авлаа

Сүхбаатар аймгийн багт улсын начин Бо.Батжаргал /2/, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /4/ аймгийн арслан Г.Мөнх-Эрдэнэ /4/
2023-10-04

Гавьяат тамирчин Б.Чинзориг өнөөдөр алтан медалийн төлөө тулалдана

Б.Чинзориг ялсан тохиолдолд Азийн наадамд түрүүлсэн Монголын гурав дахь (2014 онд Д.Отгондалай, 2018 онд Э.Цэндбаатар түрүүлсэн) боксчин болох бөгөөд тэрбээр тус наадмын хос медальтай Монголын анхны боксчин болж байна. Монголын баг тамирчид “Тегран-1974” Азийн зуны спортын наадамд анхлан оролцоход боксын 60 кг-ын жинд С.Гомбо мөнгө, 54 кг-ын жинд Б.Ганбат хүрэл медаль хүртэж байв.
2023-10-04

Монголын баг тамирчид нийт 12 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид нийт 12 медаль хүртээд байна
2023-10-04

“Эрчим” клубийнхэн аваргын цом өргөв

Одоогоор Монголын баг чансаагаараа дэлхийд 121-д Азид 31 дүгээр байрт бичигдэж байгаа
2023-10-03

Софт теннисний тэмцээнийг манай улсаас Олон улсын шүүгч Б.Батаа дэнсэлж байна

Ханжоу-2022" Азийн 19 дүгээр наадмын софт теннис өнөөдөр эрэгтэй, эмэгтэй багийн өрсөлдөөнөөр эхэллээ. Энэ өдрийн эхний тоглолтыг манай хөвгүүд Индонезийн эсрэг хийж, 2:1-ээр хожигдсон.
2023-10-03

Азийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээнүүд эхэллээ

"Ханжоу 2022" Азийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээн эхэллээ. Энэ сарын 29-нөөс ирэх сарын 6 хүртэл үргэлжлэх хөнгөн атлетикийн төрөлд 48 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө. Эхний өдөр буюу өнөөдөр хөнгөн атлетикчид таван багц медалийн төлөө өрсөлдлөө.
2023-10-02

Монгол улсын шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

"Ханжоу 2022" Азийн зуны спортын 19 дүгээр наадмын 3x3 сагсан бөмбөгийн төрөл
2023-10-01

Дотачид хэсгээсээ шалгарлаа

Манай улсаас хоёр төрөлд нийт 10 тамирчин ур чадвараа сорьж байна. Дота2 төрөлд нийт 14 баг оролцож байгаа бөгөөд чансаагаар тэргүүлэгч БНХАУ
2023-09-30

Азийн олимпын зөвлөлийн тамирчдын комисс байгуулна

Тамирчдын комисст сонгогдохоор манай тивийн таван өөр бүсээс 26 тамирчин нэр дэвшсэн бөгөөд үүнээс 10 тамирчин сонгогдох юм. Тамирчдын комиссын гишүүдийг тодруулахаар Азийн наадамд оролцож буй нийт тамирчид саналаа өгсөөр байна.
2023-09-28

Футзалын шигшээ багийнхан Бангкокт бэлтгэл хийж байна 

Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, МХБХ-ны А, В зэрэглэлтэй шүүгчдэд ОУХБХ-ны шүүгчийн сургалтыг тав хоног явуулж, шалгалт авчээ. 2010 оноос хойш Монголд олон улсын шүүгчийн сургалт зохион байгуулж буй техникийн сургагч багш Мохаммед Родзали оролцогчдын мэдлэг чадвар ахиж байгааг онцолсон. Тэгвэл фитнесийн сургагч багш Рави бие бялдрын бэлтгэлжилтийг үнэлж, анализ хийн, шилдэг аргуудыг заасан байна. Хаалтын үйл ажиллагааны үеэр Мохаммед Родзалигийн монгол шүүгчдэд зааж сургасан мэдлэг чадвар, оюуны хөрөнгө оруулалтыг үнэлж, МХБХ-ны “Алтан титэм” шагналыг гардуулжээ. 
2023-09-28

Оюутны улсын аваргууд тодров

Монголын болон Нийслэлийн даамын холбооноос хамтран оюутны улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнийг 16 дахь жилдээ зохион байгууллаа. Үүнд 11 их, дээд сургуулийн шилдэг 42 тамирчин хоёр ангилалд өрсөлдөв. Эмэгтэйчүүдээс А ангилалд МУИС-ийн оюутан, Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин түрүүллээ. Эрэгтэйчүүдээс Б.Пүрэвбаатар (ШУТИС) улсын аварга болсон юм. В ангилалд эмэгтэйчүүдээс “Этүгэн” их сургуулийн оюутан С.Аймульдир, эрэгтэйчүүдээс Б.Саруулдалай (МУИС) тэргүүлсэн байна. 
2023-09-28

Манай тамирчид “Дэлхийн цом”-д түүхэн амжилт гаргав 

Дэлхийн дартсын холбооноос Дани улсын Эсбьерг хотод “Дэлхийн цом”-ын 23 дахь удаагийн тэмцээнийг энэ сарын 25-30-нд зохион байгуулж буй. Зургаан өдөр үргэлжлэх тус тэмцээнд Монгол Улсын дартсын шигшээ багийнхан оронбүрээс ирсэн 184 тамирчинтай холимог, дан эрэгтэй, эмэгтэйчүүдийн хос, баг, өсвөр үеийн төрөлд ур чадвараа сорьж буй билээ. Монголын дартсын спортын түүхэнд тэмдэглэхүйц нэгэн амжилт манай тамирчид тус тэмцээнд гаргав. Тодруулбал, өсвөр үеийн ангиллын дан хосын төрөлд оролцсон Ц.Эгшиглэн, Б.Номинтуяа нар III байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ. Энэ нь манай дартсын тамирчдын хувьд олон улсын хэмжээнд үзүүлсэн дээд амжилт юм. 
2023-09-28