Зэвсэгт хүчний энэ оны аварга шалгаруулах тэмцээний туухай өргөлтийн төрөлд хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид цахимаар анх удаа оролцож, долоон медаль хүртжээ. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй, цэргийн багийн XIII ээлжийн энхийг сахиулагч эмэгтэйчүүдээс туухай өргөлтийн дэлхийн хошой аварга, ахлах ахлагч П.Ганзаяа 65 кг-ын жинд огцом болон түлхэлттэй өргөлтийн төрөлд нийлбэр дүнгээр гурван мөнгөн медаль зүүсэн юм. Эрэгтэйчүүдээс дэд ахлагч Б.Өнөржаргал 75 кг-д түлхэлттэй өргөлтөөр хүрэл, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Л.Өнөрсайхан 85 кг-д огцом болон түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр гурван мөнгөн медаль гардав. Дээрх тэмцээний цэрэгжлийн гимнастикийн модон моринд малгай давхарлан өрж харайх төрөлд спорт сонирхогчдын бахархлыг төрүүлсэн нэгэн сонирхолтой үйл явдал боллоо. Модон моринд 14 малгай тавьж харайсан нь өмнө нь бүртгэгдээгүй тохиолдол болж. ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн ерөнхий цэргийн командын IV дамжааны сонсогч Э.Энхтүшиг эл түүхэн амжилтын эзэн болов. 1990-ээд оны сүүлчээр хурандаа Б.Дамдинсүрэн 13 малгай дээгүүр анх харайж байжээ.