Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Б.Билгүүнтэй, Г.Буян-Арвижих нар шилдэг тамирчнаар шалгарлаа

Монголын холимог тулааны холбооноос зохион байгуулсан өсвөр үеийнхийн “Fairtex cup-2026” тэмцээнд 25 байгууллагын 200 гаруй тамирчин (10-11, 12-13, 14-15, 16-17) дөрвөн насны ангилалд өрсөлдөв. Тэднээс 16-17 насныхны ангиллаас 61.2 кг-д аваргалсан Б.Билгүүнтэй (“Batu fighters”), эмэгтэйчүүдээс 10-11 насныхны 30 кг-д түрүүлсэн Г.Буян-Арвижих (“Shandas MMA” клуб) нар шилдэг тамирчнаар шалгарлаа.
2026-01-29

Залуу тамирчид УАШТ-ийг өнгөлж, аваргуудад хүчтэй өрсөлдөгч болсноо харуулав

“Монголын спортын наадам 2026” тэм­цээ­­ ний хүрээнд 10 холбооны, 11 спортын тө­рөлд 1886 тамирчин 120 багц медалийн төлөө энэ сарын 18-25 хүртэл өрсөлдсөн юм. Долоо хоног спортоор амьсгалсан өдрүүдэд байт харвааны компаунд төрөлд эрэгтэйчүүдээс Т.Бат,Б.Баярсайхан (“Алдар”спорт хороо), Г.Ган­зориг (“Хангарьд” клуб) нар эхний гурван байрт шалгарлаа. ЭмэгтэйчүүдээсБ.Батдулам(“Зэвт хасар”) алт, Б.Мөнгөнчимэг (“Ал­дар”) мөнгө, Ц.Батчимэг (“Бод шонхор” клуб) хүрэл медаль зүүв. Рекурв төрөлд эрэг­тэй­чүү­дээс М.Энхбаяр (“Котинос”) тү­рүүлж, эмэг­тэйчүүдээс Б.Урантунгалаг (“Алдар”) түрүүл­жээ.
2026-01-27

РТ Н.Сэлэнгэ “Дэлхийн цом”-ын хошой аваргаар тодорлоо

Олон улсын уулчдын холбооноос Швейцар улсын Саас Фэ хотод өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын хоёр дахь цувралд Монголын баг оролцож, ур чадвараа сорив. Тэднээс эмэгтэй­ чүүдийн хурдны төрөлд “Сутайн бор” клуб, “Олимп” спорт авиралтын төвийн тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спорт аялал жуулчлалын ангийн IV курсийн оюутан, олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ хошой аваргаар тодорлоо.
2026-01-26

Б.Сэцэн кэндогийн улсын аваргаар тодорлоо

Монголын спортын корпорацаас жил бүр зохион байгуулдаг холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах “Монголын спортын наадам 2026” тэмцээн өчигдөр кэндогийн төрлөөр эхэллээ. Тус төрөлд дөрвөн багийн 40 шахам тамирчин оролцож, хүүхэд, өсвөр, эрэг­тэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрлөөр медальтнуудаа тодруулсаар байна.
2026-01-23

“Алтан од” шагналыг “Physical Asia”-д оролцсон Монголын баг, тамирчдад гардууллаа

Дэлхийн тэргүүлэгч стриминг платформ Нетфликсээс зохион байгуулсан “Physical Asia” шоунд Ази тивийн 8 улсын баг тамирчидтай хүч чадал, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж дэд байрт шалгарсан Монголын баг, тамирчдад “Алтан од” шагнал гардууллаа.
2026-01-21

Өвлийн спортын наадам гурав хоног үргэлжилнэ

Монголчуудын эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх Үндэсний өвлийн спортын наадам энэ сарын 22-25-нд болно. Тус наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 600 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Энэ тэмцээний төрөлд багтсан мөсөн шагай, мөсөн сурын харваа Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай, Цонжин болдог дахь “Уухайн дуу” амралтын баазад өрнөх нь.
2026-01-20

Э.Содномпилжээ түрүүлж, амжилтаа үргэлжлүүллээ

Японы Токио хотод зохион байгуулсан пара пауэрлифтингийн тэмцээний сүүлийн өдөр үндэсний шигшээ багийнхнаас 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ. Түүнтэй хамт тус тэмцээнд оролцсон тамирчдаас 59 кг-д Д.Жигмэд дэд байрт шалгарч, 65 кг-д А.Амартайван түрүүлснийг бид өмнө нь мэдээсэн. Монголын баг хүчний спортод энэ оны эхний тэмцээний салхийг хагалж, хошой алт, нэг мөнгөн медальтай өндөрлүүлэв.
2026-01-20

Л.Баярмагнай хүрэл медалийн эзэн болжээ

Монголын пауэрлифтингийн холбооны энэ оны төлөвлөгөөт тэмцээний нэг болох улсын аварга шалгаруулах классик хэвтээ шахалтын найм дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний ангийн байлдагчид оролцож, хүч сорив. Тэднээс 186 дугаар ангийн мотобуудлагын батальоны II ротын байлдагч Л.Баярмагнай -83 кг-ын жинд 115 кг-ыг өргөж, хүрэл медаль зүүлээ.
2026-01-16

Э.Халиунболд шинэ тамирчдаас шилдэг 10-т бичигдлээ

Саудын Араб улсад үргэлжилж буй “Дакар ралли 2026” автомашин, мотоциклын уралдааны найм дахь өдрийн гараанаас гарсан тамирчид 483 км зам туулав. Элсэн манхан ихтэй, цаг агаарын таагүй нөхцөл та­мир­чин, техникийн аль алиных нь “шандас”-ыг сорь­сон. Шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул олон тамирчин замдаа төөрчээ.
2026-01-15

10, 12 хүртэлх насныхны УАШТ үргэлжилж байна

Монголын хоккейн холбооноос зохион байгуулж буй 2025-2026 оны төлөвлөгөөт тэм­цээн болох 10, 12 хүртэлх насныхны Улсын аварга шалгаруулах тэмцээн Чин­гэлтэй дүүргийн Би­еийн тамир, спортын хо­рооны мөсөн талбайд эхэл­лээ. 10 хүртэлх нас­ныхнаас “Чингэлтэй баав­гай­нууд” ба­гийн­хан “Багануур”-ынхныг 8:4-өөр хожсон бол МСТ-ынхан “Дархан”-ы тог­логч­дыг 18:0-ээр ялж, хэсгийн хоёр дахь хож­лоо авав.
2026-01-15

Т.Түвшинтулга зодог тайлж, Ц.Сэрээтэр сүүлийн удаа шүгэл үлээв

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд зо­дог­лодог ДАШТ-ий хүрэл (2018), Ази тивийн хошой хүрэл, Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт, улсын зургаан удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Түмэн­би­лэ­гийн Түвшинтулга мөн сүүлчийн удаа УАШТ-д хүч сорьж, чөлөөт бөхийн дэв­жээ­нээ хүндэт­гэл үзүүлэн зодог тайллаа. Тэр­бээр өнгөр­сөн жил дэлхийн чансааны оноо олгох “Улаан­баатар опен” тэмцээнд тү­рүүлж, тив, дэл­хийн тэмцээнд улсаа тө­лөөлж оролцсон билээ.
2026-01-15

“Улаанбаатар”-ын унаган хүү дэлхийн шилдгүүдийн нэг болов

Дэлхийн олон орны хүүхэд, залуус мөсөнд авиралтаар хичээллэж, үүнийг орчин үеийн трэнд спортын нэг болгон хөгжүүлж байна. Тус спорт нь тамирчдаас хурд, ур чадвар, тэсвэр хатуужлыг шалгахаас гадна нэгнээ хүндэтгэх, харилцан ойлголцох нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог онцлогтой. Спорт авиралт Азийн наадмын хөтөлбөр болон “Токио-2020” зуны олимпын төрөлд албан ёсоор багтсан билээ. Азиас Монголын баг богино хугацаанд амжилт гаргаж, Европынхны хүчтэй өрсөлдөгч болж, чансаагаараа эн зэрэгцэж эхэлсэн нь олон улсын мэргэжилтнүүдийн анхаарлыг татах болов.
2026-01-13

Сонгомол бөхийн улсын аваргууд тодорчээ

Хүнд жингийн 130 кг-д хүч үздэг бөхчүүдээс “Аваргууд” академийн тамирчин Б.Намбардагва сонгомол бөхийн УАШТ- д анх удаа оролцохдоо түрүү байрын төлөө “Хилчин” спорт хорооны Ч.Алтангэрэлийг илүүрхэж, улсын аваргаар анх удаа шалгарчээ. Япон Улсад сурдаг тэрбээр өмнө нь дэлхийн чансаа олгох “Улаанбаатар опен” тэмцээнд үзүүрлэж байсан аж. УАШТ-ний багийн нийлбэр дүнгээр ОУХМ М.Мөнхсүх дасгалжуулагчтай “Цаст тайга” клубийнхэн 96 оноогоор тэргүүлж, Гавьяат тамирчин Г.Мандах-Наран дасгалжуулагчтай “Aлдар” спорт хорооныхон II, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн “Байдрагийн хүчтэн” дэвжээ III байр эзэллээ.
2026-01-13

Саудын Арабын элсэн цөлд тоос өргөж буй монгол залуус

Гавьяат тамирчин Э.Халиунболд, ОУХМ П.Мөрөн нар удам дамжсан уралдаанч. Тэдний хүүхэд нас, өссөн орчин, тамирчны карьерыг мото спортгүйгээр төсөөлшгүй. Mотоцикл бол тэдний хобби. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, хөл тавьсан замналынх нь амжилтын нэрийн хуудас. Олон улсын уралдааны талбарт акулуудтай мөр зэрэгцэн өрсөлдөхийг зорьсон хүсэл, он жилүүдийнх нь уйгагүй бэлтгэл сургуулилалт, хөдөлмөр юм. Аль аль нь аавынхаа дуртай спортыг өвлөн үргэлжлүүлж, эрсдэл ихтэй элсэн цөл рүү зориг гарган тэмүүлсэн. Тэд яг одоо Саудын Арабад өрнөж буй алдарт “Дакар ралли-2026”-д дэлхийн шилдгүүдтэй хурд сорьж байна.Элсэн манхан мотоциклтой тамирчдын хувьд хамгийн хэцүү зам. Мөргүй, чиглэл нь байнга өөрчлөгдөнө. Нэг л буруу эргэлт хийвэл хүч, цаг хугацаа, зорилго, хөрөнгө, техник гээд бүхнээ ч алдаж мэднэ.
2026-01-09

Э.Энхсайхан залуучуудын АШТ-ий ганцаарчилсан төрөлд түрүүллээ

“Милан-Кортина 2026” өвлийн олимп эхлэхэд нэг сарын хугацаа үлдлээ. 25 дугаар наадмын биатлоны төрөлд нийт 210 тамирчин (эрэгтэй 105, эмэгтэй 105) өрсөлдөхөөс одоогоор 186 эрхийг улсуудын Үндэсний олимпын хороонд хуваариалжээ. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд тус бүр 93 эрхийг хуваарилахдаа Oлон улсын биатлоны холбооны 2024-2025 оны улирлын “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнээс тамирчдын цуглуулсан оноог үндэслэсэн. Тодруулбал, “World cup nation cup”-д оролцсон орнуудыг багийн үзүүлэлтээр дараах байдлаар жагсааж, эрх олгосон аж. 
2026-01-08

П.Мөрөн, Э.Халиунболд нар “Дакар ралли”-д хурд сорих нь

Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа “Дакар ралли”-г зохион байгуулах санааг анх олсон гэдэг. Тэрбээр эсэн мэнд ирснийхээ дараа Францыг зорьж, авто, мото спортынхонтой өөрийн бодлоо хуваалцсанаар дэлхийн шилдгүүдийн хурд сорих дуртай эл ралли эхэлжээ.
2025-12-25

Монголын баг аваргын цом гарджээ

ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулсан “Суворовын цом” олон улсын олс таталтын тэмцээнд Монголоос Зэвсэгт хүчний 032 анги, “Тэс” клубийн Э.Өлзий-Орших дасгалжуулагчтай багийн тамирчид оролцлоо. Манайхан 640 кг-д түрүүлж, 580 кг-д хүрэл медалийн болзол хангав. Харин 680 кг-д III байр эзэлснээр нийлбэр дүнгээр аваргын цом гарджээ. Өмнө нь Малайзын Лангкави аралд  өнгөрсөн аравдугаар сарын 24-26-нд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд “Багануур” ХК-ийн Б.Баттулга дасгалжуулагчтай “Уурхайчин” багийнхан холимог ангиллын 580 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн билээ.
2025-12-25

“Хасын хүлгүүд”, “Улаанбаатар амазонс”-ынхон аваргын төлөө шалгарлаа

“Хасын хүлгүүд”, “Улаанбаатар амазонс”-ынхон аваргын төлөө шалгарлаа
2025-12-25