
ОХУ-ын нийслэл Москва хот болон мужид их хэмжээний цас орж, хүчтэй салхилсны улмаас 3000 орчим айл цахилгаангүй болж, 200-гаад нислэг саатаж, 20 нь цуцлагдсан тухай ТАСС агентлаг мэдээллээ. Өнгөрсөн бямба гаригаас эхлэн орсон цасны зузаан 43 см хүрчээ. 60 гаруй жилийн өмнө ийм их хэмжээний цас орж байсан гэнэ. Хүчтэй салхины үеэр үндсээрээ булгарсан модонд нэг хүн дарагдан амиа алдаж, таван хүн гэмтжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус хотын оршин суугчид өөр нэгэн түүхэн үзэгдлийн гэрч болсон юм. Тодруулбал, Москва хотын хувьд хамгийн харанхуй сар болж өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, ердөө зургаахан минут нар үзэгдсэн аж.