
Цаг уурын өөрчлөлтийн улмаас Умард мөсөн далайн мөс хайлж байгаагийн улмаас цагаан баавгайд идэш тэжээл олдохоо больсон тухай АНУ-ын судлаачид мэдэгдсэнийг “Xinhua” агентлаг уламжлав. “Science” сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас үзвэл нэн ховордсон амьтан идэш хайхад өмнөх судалгаатай харьцуулахад 1.6 дахин их эрч хүч зарцуулдаг болжээ. Калифорни муж улсын их сургуулийн судлаач Антони Пагано “Цагаан баавгайн идшинд зориулах далайн хав маш олон хэрэгтэй” гэжээ.
Цагаан баавгай зөвхөн далайн хавнаас л гол шим тэжээлээ авдаг юм байна. Умард мөсөн далайн мөсний хэмжээ 10 жил тутамд 14 хувиар хумигдаж байгаачлан далайн хавны тоо толгой цөөрч, улмаар түүгээр хооллодог цагаан баавгайд хүнд тусаж буй.