
Испанийн Пальма хотын засаг захиргааны шинэ журмаар зуны улиралд согтууруулах ундааны худалдааг тодорхой хэмжээнд хязгаарлах болжээ.
Байнга жуулчдын хөлд дарагддаг тус хотыг үзэхээр очсон гадаадын иргэд архидан согтуурч, эмх замбараагүй байдал үүсгэх нь бараг үзэгдэл болсон байна. Үүнээс гадна архи болон спиртийн агууламжтай ундааны үнийг хоёр дахин өсгөхөөр шийдвэрлэжээ. 22.00-08.00 цагт хоёроос олон хүн хамтдаа архи, согтууруулах ундаа хэрэглэхийг ч хориглосон, шөнийн цэнгээний газрууд эл төрлийн бүтээгдэхүүний хог хаягдлаа гудамжинд ил задгай хаявал өндөр торгууль төлнө зэрэг заалттай эл журмыг зөрчвөл зарим тохиолдолд биеэр ял эдлүүлэх нигууртай аж.