
Бие биетэйгээ, бас төвтэйгөө “харилцах” чадвартай, нисэх онгоцны хөдөлгүүр бүтээж буйгаа “Rolls-royce” компани зарлав. “Ухаалаг хөдөлгүүр” төслийн хүрээнд хийж байгаа бүтээлүүд нь өмнөх туршлагадаа тулгуурлан “суралцах”, бусад хөдөлгүүрийн ажиллах зарчмын тухай мэдээллийг цуглуулах чадвартай гэнэ. Мөн нисэх онгоцны эдгээр хөдөлгүүр нь өөрийгөө засдаг болох аж. Үүнээс гадна мэдээллийн асар том баазаа ашиглан шинэ хөдөлгүүр нь орчноо болон ажлын горимоо мэдэрнэ. Ингэснээр цаг агаарын байдалд тохируулан ажилладаг болох гэнэ.