
Өнөөдөр өдөр шөнө тэнцэх өдөр. Тодруулбал, нарны шууд тусгал Экватор дээр байгаа тул дэлхийн бүх газарт өдөр шөнө тэнцдэг байна. Харин маргаашаас өдрийн цаг уртассаар зургаадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр тохиох юм.
Урт өдрүүд есдүгээр сарын 22-ыг хүртэл үргэлжилж, намрын өдөр, шөнийн тэнцэл болдог. Түүнчлэн өдөр богиносож, шөнө уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө тохиодог.