Австралийн далайн эрэг дээр өчигдөр буюу гуравдугаар сарын 23-ны өглөө 150 орчим халим зэрэгцэн хэвтэж буй сонин үзэгдэл тохиожээ. Харамсалтай нь тэдний ихэнхийг аварч чадаагүй бөгөөд одоогоор 15 халим л амьд үлджээ. Үүний шалтгааныг нь Австралийн Байгаль орчин судлалын хүрээлэнгийнхэн судалж байгаа бөгөөд олон таамаглал дэвшүүлээд байна. Тэдний хамгийн жижиг гэхэд л зургаан тонны жинтэй байсан аж.
"Сүрэглэн амьдардаг эдгээр халимнууд яг л нэхчихсэн мэт бие биеэсээ холддоггүй тул нэг нь сульдан, далайд түрэгдэн гарч ирэхэд бусад нь ч бас нэгнээ орхилгүй даган, гарч ирсэн байж болох юм" гэж Халим судлаач Nicola Hodgins цохон тэмдэглэсэн байна.
Гэвч энэ нь таамаг төдий учир халимны дээжийг авч нарийвчлан шалгах ажиллагаа явагдаж байна. Яг ийм тохиолдол Шинэ Зеландад өнгөрсөн жил бас хэд хэдэн удаа тохиолдоод байгаа бөгөөд одоогоор шалтгаан тайлагдаагүй хэвээр байна.