
Нийгмийн фейсбүүк сүлжээг үүсгэн байгуулагч бөгөөд тэргүүн Марк Зүкерберг хувийн мэдээлэл нь алдагдсан хэрэглэгчдээсээ “New York times”, “Washington post”, “Sunday times” зэрэг АНУ, Их Британийн томоохон хэвлэлүүдээр дамжуулан уучлалт гуйсан байна. Тэрбээр “Хувийн мэдээлэл алдагдсан нь хэрэглэгчдийнхээ итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг юм. Дахин ийм асуудал гаргахгүйн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна” гэжээ.
“Фэйсбүүк” компани 50 сая гаруй хэрэглэгчийнхээ нууц мэдээллийг Их Британид төвтэй “Cambridge analytica” компанид алдаж, улмаар уг мэдээллүүд нь 2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялахад нөлөөлсөн гэх дуулиан өнгөрөгч долоо хоногт дэгдсэн билээ.
