
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп Цагаан ордондоо урьжээ. Өнгөрсөн сард болсон сонгуульд ялсанд баяр хүргэхээр В.Путинтэй утсаар ярихдаа ийм санал тавьсан тухай Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээлсэн байна. Их Британийн талд ажилласан Оросын тагнуулч асан хордсон явдлын дараа хоёр орны харилцаа муудсан учир одоо дээд хэмжээний уулзалт хийх талаар ярихад хүндрэлтэй байгааг тэрбээр нэмж хэлжээ. Гэхдээ тийм уулзалт хийх нь олон улсын хамтын нийгэмлэгт чухал бөгөөд үүний өмнө хоёр улс хэлэлцээндээ эргэж орох хэрэгтэйг тэрбээр онцолсон байна.