
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-нд болно. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулах хугацаа өчигдөр эхэлсэн бөгөөд эл үйл ажиллагаа ирэх сарын 1-нийг дуустал үргэлжилнэ. Улс төрийн есөн нам, нэг эвсэл оролцох эрхээ аваад буй. Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газраар хянуулж байна. Тухайлбал, хуульч Х.Бат-Ялалт Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.