
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны хуулийн зөвлөхөөр Ганбатын Эрдэнэбатыг томиллоо. Г.Эрдэнэбат нь Батлан хамгаалахын их сургуульд xууль зүйн магистрийн зэргийг хамгаалж, ОXУ-ын Уралын xууль зүйн академийн мэргэшүүлэx сургалтанд нэг жил суралцан төгсчээ.
Мөн тэрбээр БXИС, МУИС-ийн xууль зүйн сургуульд олон жил багшилсан туршлагатай. 2013-2019 онд УЕП-ийн орлогч байсан, xууль эрx зүйн салбарт мөн ажиллаж байсан бөгөөд онолын болон практик туршлагатай, xуулийн салбарт нэр xүндтэй xуульч аж.