
Замын-Үүд-Эрээний боомтоор бараа, бүтээгдэхүүн татаж эхэлсэн нэгдүгээр сарын 11-нээс хойш сар гаруйн хугацаанд 1894 чингэлгээр 33 800 тонн ачаа нэвтрүүлснийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Эдгээр ачаанд хүнсний бүтээгдэхүүн, химийн бодис, хуванцар эдлэл, барилгын материал, төрөл бүрийн тоног төхөөрөмж болон хувцас, цахилгаан бараа зонхилон багтжээ. Өдгөө өдөрт дунджаар 50-70 орчим чингэлэг оруулж буй аж. Цаашид татан авах ачааны тоог нэмэгдүүлэхэд хоёр улсын чингэлэг солилцох талбай багадаж байгаа гэнэ. Тиймээс дээрх талбайг өргөжүүлэх талаар БНХАУ-тай санал солилцжээ. Түүнчлэн энэ сар гарснаар Тяньжины боомтоос төмөр замаар 1206, урд хөршийн бусад өртөөнөөс 361 чингэлэг ачаа татан авсныг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс өнгөрсөн баасан гарагт танилцуулав. Чингэлэгтэй ачааг төрлөөр нь ангилбал 21 нь эм, эмийн бүтээгдэхүүн, 101 нь хүнс, 1362 нь бусад ачаа байжээ