
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Төрийн тэргүүн Элчин сайдад баяр хүргэж, 70 гаруй жилийн баялаг түүхтэй манай хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид харилцан үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Элчин сайд Ян Вытопил Чехийн Ерөнхийлөгч Милош Земаны мэндчилгээг уламжилж, Монгол Улсын төр, засгийн бодлого, санаачилгыг дэмжиж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн баяжуулахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллана гэв.
Элчин сайд Ян Вытопил 1967 онд төрсөн, 1995 оноос Чехийн Гадаад хэргийн яаманд ажиллажээ. Энэ хугацаанд Перу, Куб, Мексик, Америк, Филиппин, Конго зэрэг улс дахь Чехийн Элчин сайдын яаманд томилогдон, алба хашиж ирсэн аж