
Хэнтий аймгийн Батноров сумын VII багийн “Бэрх” тосгонд Жонш олборлох уурхайд нурал болж нэг хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг өнөөдөр 00:28 цагт албаныхан хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Эрэн хайх, Аврах салбарын алба хаагчид 70 км зам туулан очиход “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жоншны уурхайн ажилтан, тус сумын харьяат иргэн М/53 настай, эрэгтэй/ бэхэлгээ хийж байгаад шороонд даруулж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.