
Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагуудтай БХБ-ын дэд сайд Э.Золбоо өнөөдөр уулзав.
Уулзалтаар энэ онд улсын хэмжээнд хийгдэх ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөг хэлэлцэх, өнгөрсөн оны гүйцэтгэлд анхаарах , сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шинэчлэх төслийн хэрэгжилт, цаашид авах хариу арга хэмжээ зэрэг олон талын асуудлыг хэлэлцэв.
Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийн тоо хэмжээг гаргаж, үнийн индексийг гаргах асуудлын хүрээнд орон нутгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Уулзалтанд БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Энхболд, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Дэлгэржаргал, БШУЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт болон 21 аймгийн газрын харилцааны удирдлагууд оролцлоо.
