
Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсад буй 30 орчим Монгол иргэнээ яаралтай татаж авах талаар Шадар сайд үүрэг, чиглэл өгчээ. Тодруулбал, Украинд нийт 60 гаруй иргэд, оюутан байснаас тал орчим нь эх орондоо ирсэн. Одоо тэнд манай улсын 30 орчим иргэнийг яаралтай татаж авах хэрэгтэй хэмэээн Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Тэрбээр "Украин улсад цаг үеийн нөхцөл байдал хүнд, онц байдал зарласан бөгөөд дайны нөхцөл үүсэж болзошгүй учраас манай улс өөрийн иргэдтэй холбоотой арга хэмжээнүүдээ яаралтай авах нь чухал байна. Өчигдөр Гадаад харилцааны сайдтай ярилцаж, тодорхой үүрэг даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл, ОХУ дахь Элчин сайдын яам, ГХЯ хамтарч тэнд байгаа иргэдээ яаралтай татаж авах, эх орондоо ирэх иргэдийг буцаж ирэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээг яаралтай авч, өөрсөдтэй нь холбогдох зэрэг үүрэг даалгавар өгсөн" гэв