
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Уг өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон жил бүр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр бүсгүйчүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулсан юм. Тухайлбал, 16 эмэгтэйд гавьяат цол олголоо. Түүнчлэн салбартаа манлайлсан эмэгтэйчүүдэд “Алтан гадас”, Цэргийн болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль гардуулав. Гавьяат цол хүртсэн эмэгтэйчүүдийн нэрийн жагсаалтыг хүргэе.

ГАВЬЯАТ БАГШ:
-Нийслэлийн ерөнхий боловсролын “Сэтгэмж” сургуулийн ахмад багш Ядамжавын Дархиа
-Налайх дүүргийн Ахмад багш нарын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, зөвлөх багш Цэндийн Лхагвасүрэн
-Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн түүхийн багш Содовын Тамжид
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН:
-Сүхбаатар аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Сэдэнсодномын Халтар
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН:
-“Тэс-Эрдэнэ” оёдлын үйлдвэрийн ахмад оёдолчин Түдэвдоржийн Цэрэндумаа
-Монголын хүнсчдийн холбооны зөвлөх Даваацэрэнгийн Даариймаа
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ:
-Монголбанкны ахмад ажилтан Даваагийн Ома
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН:
-ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн ахмад ажилтан, судлаач Дулбаагийн Алтай
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН:
-Засгийн газрын авто баазын жолооч Ванчинбазарын Бадамдоо
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН:
-Монгол Улсын үндэсний номын сангийн номын санч Даваажанцангийн Саранчимэг
-“Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин Гончигийн Ундармаа
-“Шүүдэр продакшн” ХХК-ийн захирал, зохиолч Баатарсүрэнгийн Тогтохбаяр
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН:
-“Уурхайчин” соёлын ордны уран сайхны удирдагч, найруулагч Дүгэрийн Одончимэг
ГАВЬЯАТ ХОЛБООЧИН:
-Дархан-Уул аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Балдансамбуугийн Сарантуяа
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ:
-Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөхийн нярай хүүхдийн ахмад эмч Дармаагийн Ганнасан
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН:
-Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Гомбосүрэнгийн Ганчимэг