
Япон Улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд Улсын филармонийн концертын танхимыг 83 056 ам.доллар буюу 236 сая орчим төгрөгөөр засварлахаар болжээ. Тухайлбал, концертын танхимын тааз, шал, хаалга, агааржуулалтын систем зэргийг засаж сайжруулахаар төлөвлөсөн байна. Уг байгууллагын дарга С.Баттулгаас үүний талаар тодруулахад “Тус хөтөлбөрт жилд дунджаар 200 гаруй байгууллага санхүүгийн дэмжлэг хүсэж ханддаг юм билээ. Тэдгээрээс 1-2-т нь л тусламж олгодог юм байна. Бидний хүсэлтийг хүлээн авч, манай байгууллагыг сонгосонд их баярласан. Концертын танхимаа бүрэн засварлахад багагүй хөрөнгө дутагдаж байсан. Өмнө нь тайзны гэрлээ орчин үеийн болгож солин, үзэгчдийн сандлуудыг худалдаж аваад байлаа. Одоо үлдсэнээ гүйцээх боломжтой боллоо. Засварын ажлыг бол нийслэлийн ЗДТГ-аас хариуцаж хийлгэнэ. Яагаад гэвэл Улсын филармони нь нийслэлийн өмч Соёлын төв өргөөнд байрладаг шүү дээ” гэлээ

Бэлтгэсэн Р.Оюунаа