
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах зорилготой ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос энэ сарын 29-нд зохион байгуулна. Оролцогчдыг 24-ний 17.30 цаг хүртэл бүртгэх аж. Мөн Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэгтэй Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсэг өнөөдөр хуралдана.
Бэлтгэсэн Б.Уран