Монголын таеквондогийн холбоо
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг угтан Монголын таеквондочдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар өчигдөр шагнасан байна.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: Паратаеквондогийн ДАШТ-ий гурван мөнгө, хошой хүрэл медальт, Азийн тивийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл медальт, Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Шинэбаяр
Алтан гадас одонгоор: Монголын таеквондогийн анхдагчдын нэг, 1992 онд байгуулагдсан "Аянга" таеквондо клубийн дасгалжуулагч, багш Б.Билэгсайхан
Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олон улсын шүүгч, ОУХМ Д.Лхагвадорж

Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- "Инчеон-2014" Азийн наадмын хүрэл, "Наполи-2019" Оюутны Универсиад наадмын мөнгө, Монгол Улсын 10 удаагийн аварга, ОУХМ М.Түмэнбаяр
- "Рио-2016" олимпын наадмын шагналт байр, Монгол Улсын 10 удаагийн аварга ОУХМ П.Тэмүүжин
- Өсвөрийн ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аваргын хүрэл, Монгол Улсын 9 удаагийн аварга, ОУХМ Б.Намуун
- "Пусан-1997" зүүн азийн наадмын хүрэл медальт, Олон улсын шүүгч, ОУХМ Т.Уянга нарыг шагнасан болохыг Монголын таеквондогийн холбооноос мэдээллээ.