
Кино ертөнцийн хамгийн том үйл явдал болох Оскарын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын Dolby Theatre-т болж байна.
94 дэх удаагийн Оскарын наадмын шилдэг хүүхэлдэйн киногоор Уолт Дисней кино компанийн бүтээл "Encanto" шалгарлаа. Тус кино 120-150 сая ам.долларын өртгөөр бүтэж, нийт 251 сая ам.долларын ашиг орлого олсон. "Encanto" хүүхэлдэйн кино мөн Шилдэг дуу, Шилдэг дууны найруулга төрөлд нэр дэвшжээ.