
Олон улсын Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан Монголын шог зураачдын "Шогч бийр" холбооны уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг Монгол арт галерейд нээлээ.
“Шогч бийр” холбоо 2021 оны аравдугаар сард байгуулагдсан. Шог зураачид “Эмнести интернэйшнл” байгууллагатай хамтран тав дахь үзэсгэлэнгээ ийнхүү гаргаж буй. Уг үзэсгэлэн 1990 оноос хойш тасраад байсан юм. Энэ удаагийн үзэсгэлэнд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды, П.Цэгмид, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Мандир, С,Цогтбаяр, А.Бат-Эрдэнэ, ахмад шог зураач С.Чимэддорж, Л.Өлзийбат, С.Алтангэрэл, Д.Хуягт нар болон А.Амарсайхан, М.Амархүү, Д.Мянганзам, С.Болд, М.Моломжамц, Ч.Цэцэгдарь, Р.Гал-Од, Д.Цогт, Н.Оргил нарын 20 гаруй уран бүтээлчийн 100-гаад шог зургийг дэлгэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгээс хөрөг буюу нөхөрсөг шог, аж байдлын, улс төрийн шог гэсэн төрлөөр туурвисан бүтээлүүдийг сонирхох боломжтой.

