
Өчигдрийн жагсаалын явцад эмх замбараагүй байдал үүсэж, таслан зогсоох үед түр саатуулсан иргэдийн 19 нь согтуу байсныг эрүүлжүүлсэн хэмээн ЦЕГ-аас мэдээллээ. Харин бусдаас нь өнөөдөр 13:00 цаг гэхэд тайлбар мэдүүлгийг авч дуусган явуулах аж. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.
Мөн Цагдаагийн байгууллагаас түр саатуулсан иргэдийн дундаас 2 иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна.