
Орон нутгаас автомашинаар зөөвөрлөх боломжгүй хүнд өвчтөнийг нисдэг тэргээр хотод авчирдаг. Энэ зардлыг хөнгөлөх зохицуулалт байдаг, эсэх талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Манай улс яаралтай тусламжийн үйлчилгээг ихэвчлэн газраар буюу түргэний машинаар үзүүлдэг. Харин өвчтөнийг газраар тээвэрлэх боломжгүй зарим тохиолдолд нисдэг тэрэг ашигладаг. Нисдэг тэрэг ашиглахад дунджаар 7-18 сая төгрөгийн зардал гардаг. Энэ зардлыг хөнгөлдөг зохицуулалт эрүүл мэндийн салбарт одоогоор байхгүй. Гэхдээ уг асуудалд төлөвлөсөн ажлуудыг бид хийж байна. Үүнийг ямар байдлаар зохицуулах тал дээр судалгаа хийгдэж байна. Зарим тохиолдолд тухайн орон нутгийн засаг захиргаа иргэдийг зөөвөрлөх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцдог” гэж хэлэв.