ИЗ-НН-ын бүр дүүлж өгсөн материал Дээд шүүхийнхний ширээн дээр тоосонд дарагдан зургаан сар болох зуур О.Бум-Ялагч тэргүүтний нар гараад байна. Тэдний намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэсэн. Ингээд албан ёсоор баталгаажиж амжаагүй байсан ИЗ-НН-ын нэгдлийн хувь заяа бүрхэг болов. Энэ асуудлаар тус намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа.
-Дээд шүүхээс гаргасан тогтоолтой танилцаж амжсан уу. О.Бум-Ялагч тэргүүтний дүрмийн өөрчлөлтийг тэд ямар үндэслэлээр бүрт гэсэн юм бэ?
-Үүнийг бид асуусан. Дээд шүүхээс гаргасан 12 дугаар тогтоолд “Намаа аврах хөдөлгөөний тийм тийм шийдвэрийг үндэслэн тогтоолоо” гэсэн байсан. Үүнийг нь ойлгоогүй, хөдөлгөөн бол намын нэгж биш. МНН өнгөрсөн гуравдугаар са рын 26-нд их хурлаа хийж, 400 гишүүнийхээ саналаар үйл ажиллагаагаа зогсоосон. Дараа нь ИЗН-ын Их хуралд оролцож, тус намтай нэгдэх шийдвэрийг олонхийн саналаар гаргасан. Энэ бол Д.Энхбат, эсвэл удирдлагын хэдхэн хүний биш нийт ги шүүний шийдвэр. ИЗН-тай нэг дэх асуудлыг МНН таван удаагийн бага хурлаараа ярьж, 90 хувийн саналаар дэмжсэн юм шүү дээ. Гэтэл наймдугаар сарын 28-нд 112 хүн хуралдсан гэх Улаанбаатарын салбар зөвлөлийн тамгыг ашигласан О.Бум-Ялагч нарын шийдвэрийг Дээд шүүх бүртгэж, албан ёсны ННын бүх зүйлийг өөр чилчихлөө.
Тэр 112 хүний олонх нь гуравдугаар сарын 26 гэхэд МНН-д байгаагүй. Ард нь ямар улс төр байгааг бид гадарлаж буй ч энгийн гишүүд маань ойлгохгүй байна. Ардчилсан зарчмаар улс төрийн нам асууд лаа олонх, цөөнхөөрөө шийддэг. Манай материалыг Дээд шүүх гурван удаа буцааж, зургаан сар хүлээлгэчихээд тэдний хүсэлтийг тэр дор нь ёсоор болгосон. Үүнийг ойлгоогүй манай энгийн гишүүд уржиг дар Дээд шүүхийн өмнө жагсаж, шийд вэрийг нь эсэр гүүцэж буйгаа хэлсэн. Нам доторх фракцуудын аль нь зөв, буруу болохыг Дээд шүүх шийддэг болсон нь аюул.
-Дээд шүүх О.Бум-Ялагч нарын дүрмийн өөрч лөл тийг бүртгэсэн учир Д.Энх бат, Э.Зоригт нар одоо МНН-ын гадна үлдчихээд байна шүү дээ?
-Тийм биш, процесс их өөр. Улс төрийн намуудад нэг дэх, нийлэх гэсэн хоёр үйл явц бай даг. Хоёр нам хоёулаа үйл ажиллагаагаа зогсоож, шинээр байгуулагдахыг нийлэх, нэг нам үйл ажиллагаагаа түр зогсоогоод нөгөөдөө нэгдэх буюу өөрчлөн зохион байгуулах аргыг нэгдэх гэдэг. ИЗН-тай нэгдэх шийдвэр гаргаснаас эхлээд манай гишүүд МНН-ынх биш болсон. Одоо уг шийдвэрийг эсэргүүцсэн 10 хувь намаа авч үлдэж, МНН буцан сэргэж болох уу гэсэн л асуулт байна. Монголд байгаа бүх нам, төрийн бус байгууллагын дотоод маргааныг шүүх шийдэх нь л дээ. Дурын нам, олон нийтийн байгууллагын цөөнхийн шийдвэрийг шүүх хамгаалаад байвал ийм бай гууллага байх хэрэг юун. Намын дарга хэн байхыг шүү хээр л шийдүүлчихье. Олонх, цөөн хөөр асуудлыг шийд дэг ардчиллын зарчим үйлчлэхгүй гэж Дээд шүүх үзээд байна. Бид хуульчдаас энэ талаар асуухад “Дээд шүүхийн шийдвэрийг ойл гохгүй байна” гэсэн. Улс төрийн намын тухай хуульд “Нам ын дотоод асуудалд шүүх орол цохгүй. Дотоод асуудлаа олон хийн зарчмаар шийднэ” гэсэн. Дээд шүүх нам доторх фрак цын асуудлыг шийдсэн учир улстөржлөө гэж байгаа юм. Ямар ч ардчилсан нийгэмд цөөнх байдаг.
-Та одоо аль намын, ямар албан тушаалтай хүн бэ?
-Ойлгомжтой шүү дээ, би ИЗ-НН-ын дарга. Асуулт ми ний тухай биш. Эсэргүүцсэн 10 хувь МНН-ыг авч үлдэж болох уу, үгүй юү гэдэгт л байна. Бид бол дахин хэзээ ч МНН болохгүй.
-Өөр намтай нэгдэх зам ыг сонгохдоо МНН-ын үйл ажиллагааг зогсоосныг О.Бум-Ялагч нар эсэргүүцсэн. Харин ИЗН-ын үйл ажиллагааг зогсоогоод НН-тай нэгдсэн бол зөвшөөрөх байсан гэдэг. Ийм гарц байж яагаад болоогүй юм бэ?
-Дээд шүүх бүртгэсэн бол гурав хоногийн дараа хэн татан буугдсан нь юунд хамаатай юм. Энэ бол зүгээр л процесс. Хуу лийн заалтаар МНН үйл ажил лагаагаа зогсоогоод өөрчлөн зохион байгуулагдсан. Том нам болсон.
-МНН-ыг анх байгуулсан хүмүүст бол хэн нь үйл ажиллагаагаа зогсоож, хэнд нэгдсэн нь хамаатай байж болох л доо.
-АН-д 10 нам нэгдсэн. Хэн нь татан буугдсан нь хамаагүй л байгаа биз дээ. Гэр бүл болсны дараа эхнэр, нөхөр хоёрын хэн нь эхэлж гэрлэх санал тавьсан нь ямар хамаатай юм.
-Гэхдээ тухайн үед та “Хэрэв ИЗН үйл ажиллагаагаа зогсоогоод манай намд нэгдсэн бол тэдний гишүүд ч бас эсэргүүцэх байсан” гэж хэлсэн.
-Үнээн, би тэгж хэлсэн. Энэ бол хуульчдын л ажилладаг проце дур. МНН алга болоогүй, хоёр дахин томорсон. Бүх гишүүн нь тэнцүү эрхтэй учир хэний үйл ажиллагаа зогс сон нь хамаагүй. Шинэ намын туг, лого, дарга нь, бай гуулагдсан он сар, өдөр нь МНН-ынх байна. ИЗН-ынхан үүнийг эсэргүүцэхгүй л байна шүү дээ. Тэд улс төрийг ойлгож байна.
-Д.Энхбат МНН-д хүний сэтгэлээр хандлаа гэсэн шүүмжлэлийг юу гэх вэ?
-Би МНН-ыг УИХ-д суудалтай болголоо, одоо хоёр дахин томруулж байна. УИХ-д З.Алтайг оруулаад гурван гишүүнтэй боллоо. Улс тө рийн намын гол зорилго нь УИХ-д суудал авч, бодлогоо хэрэг жүүлэх шүү дээ. Тэд “УИХд орох хэрэггүй” гэсэн. Тэгвэл Туул голын эрэг дээр байгалиа хамгаалаад хууч наараа 20 жил сууг. ИЗН-ын ч, НН-ын ч гишүүд бүгд л Монголын ард түмний нэг хэсэг. Хамтраад явахад юу нь бу руу байгаа юм. Парламентад улам хүчтэй болж, бодлогоо хэрэгжүүлэх зорилгын төлөө л явж байна. Би МНН-ыг ард түмэнд хэрэгтэй болгох гэж орсон болохоос О.Бум-Ялагчтай нийлж 31 дэх хүн болж архи уух гэж элсээгүй. Энэ бүх асууд-лын улс төрийг хая. ИЗ-НН гээд улс төрийн шинэ хүчин үүсэж, олуулаа болоод явж буйг гишүүдийн 90 хувь “зөв” гэж үзсэн.
-Хоёр нам нэгдэхэд ИЗН-ын либераль, НН-ын ногоон үзлийн аль нь давамгайлах вэ гээд асуудал үүссэн. Ногоон үзэл баримтлалыг саармагжуулах нь гэж нөгөө талынхан чинь бас бухимдсан шүү дээ.
-Дэлхий дээр байгаа бүх ардчилал либераль. Ногоон үзэл байгалийг, либераль нь хувь хүнийг дээдэлдэг. Либе раль үзэлд хувь хүний эрх чөлөө Үндсэн хуулийн суурь болдог. Ногоон үзэл эдийн засгийн эрх ашгийн өмнө байгалийнх тавьдаг. Энд зөрчилдөх юм байхгүй. Тэр хүмүүсээс ногоон үзэл гэж юу юм гээд асуугаарай, хариулж мэдэхгүй. Биднийг орсноос хойш МНН утгаараа ногоон болсон. Туган дээр байгаа цагаан, ногоон загас хувь хүн, байгаль хоёрыг илэрхийлж байгаа юм. Д.Энх бат ногоон үзлийн эсрэг гэдэг чинь хоосон үг. Ногоон үзэл бол байгаль хамгаалахаас өргөн ойлголт. Төрийн бодлогыг анхнаас нь бай гальд ээлтэйгээр боловс руулахыг хэлж бай гаа юм. Дэлхийн НН-ын үндсэн үүрэг бол төрийн бодлогыг ногоон болгох. Ногоон үзэл баримтлал гэж тусдаа байхгүй, баталж байгаа хууль бүрт ногоон элемент оруулахыг хэлдэг. Үүний тулд МНН УИХ-д суудалтай байх ёстой. Хэдийгээр үр дүн нь одоо харагдахгүй байж болох ч МНН, ногоон үзэл баримтлал хэрэгтэй, энэ намын хувь заяа сонин юм байна гэдгийг олон нийт мэддэг боллоо. Гурван жи лийн өмнө МНН гэж байд гийг хүмүүс мэд дэггүй байсан бол одоо хувь заяанд нь санаа тавьдаг болсон. Би бол ганцхан гишүүн, МАН, АН шиг бүх асуудлыг шийдэхгүй. Гагцхүү энэ асуудалд олны сонирхлыг хандуулах л үүргийг гүйцэтгэнэ. Би МНН-ын асуудлыг эрчтэйгээр нийг мийн амьд ралд оруулж чадсан. Шийдэлд нь урт хугацаа хэрэгтэй. Хүүхэд хашгирч төрдөг шиг л бид дөнгөж гарч ирж байна. Ер нь монгол хүн бүр байгаль дэлхийгээ боддог. Ногоон үзлийг яагаад өмчлөх гээд байгаа юм. Аль болох олон хүн хамрах нь л зөв. Би ийм хөдөлгөөнийг л бий болгохыг хүсэж бай гаа бо лохоос О.Бум-Ялагч нар шиг ногоон, цагаанаар нь ялгах гээгүй. МАН-д биднээс илүү ногоон үзэлтэй хүн олон бай гаа. Тиймээс би МНН-ыг өмч лөхгүй, миний дараа орж ирэх хүмүүсийг ч ад үзэхгүй.
-Тийм юм бол Дээд шүүх О.Бум-Ялагч тэргүүтний дүр мийн өөрчлөлтийг бүртгэх эсэх нь танд хамаагүй юм биш үү?
-Энэ бол хууль хэрэг жүүлэх тухай яриа шүү дээ. Би тэр 10 хувийг зөвшөөрч байна, шинэ нам байгуулахыг эсэргүүцээ гүй. Нэг хамт олон шийд вэрээ гаргачихаад байхад аль хуулиар явах юм бэ гэдэгт асуудлын гол байна. Дээд шүүхийн энэ зарчмаар явбал улс орон бужигнана. Төрийн тог толцоог үймүүлнэ. Ингэж болж байна уу. Үүнийг л бид Ерөнхийлөгч, УИХ, Цэцээс асуучихаад байна.
-ИЗ-НН-ыг Дээд шүүх бүртгэхгүй удааж байгаа атлаа О.Бум-Ялагчийн хүсэлтийг даруй бүртгэсэн. Үүний ард Н.Энхбаяр байгаа тухай танай зарим гишүүн мэдэгдсэн.
-Олон л юм давхцаж байгаа. Хуулийн зөвлөх Баасанхүү өөрийгөө намын гишүүн биш гэсэн ч МАХН-ын өвийг хам гаалах сангийн тэргүүн юм билээ.
-Н.Энхбаяр өрсөлдөгч гуравдагч хүчнийг сарниахаас гадна МНН-ын дээрээсээ гурав дахь бүртгэлийг сонир хоод байгаа гэдгийг Та хү лээн зөвшөөрөх үү?
-Юу ч байж болно, магадгүй. Юутай ч энэ бол зүгээр л нэг үймүүлэх гэж хийсэн ажил биш.
-Дээд шүүх дээр хугацаа алдсаар сонгуультай золго вол яах вэ. ИЗ-НН-ыг албан ёсоор бүртгээгүй. Тус тусдаа орно гэхээр МНН О.Бум-Ялагчийнх болчихсон байна?
-ИЗ-НН нэрээрээ сон гуульд орно. Бид Дээд шүү хийг журмаараа яваасай л гэж хүсэж байгаа, түүнээс өөрс дийнхөө төлөө санаа зовоог үй. Яагаад гэвэл бид шийд вэрээ гаргачихсан, хоёр намын шийдвэрийг Дээд шүүх зогсоож чадахгүй. Энэ бол зарчмын асуудал.
-Одоо та бүхэн ямар алхам хийх вэ?
-Хуульчидтай ярьж байгаа. Үлдсэн 10 хувь нь МНН мөн гэдгийг Дээд шүүх одоо батлах ёстой. Гэвч тэд тэгж чадахгүй. Бас манаачийг хэн манах юм бэ. Хамгаалах ёстой хүн нь өөрөө хулгай хийчихвэл яах вэ. Шүүхийн бие даасан хараат байдал гээд зөвөөр бодож хийсэн тогтолцооны ард бу руу хүмүүс орчихсон байвал яах юм. Бид энэ бүхэнтэй эвлэрээд “Тийм ээ, одоо таръя” гэх юм уу. Бидний өөрчлөх гээд байгаа Монголын бодит байдал л энэ. Ийм зүйл өмнө нь ч байсан, бид нүүр туллаа. Үүнийг өөрчлөхийн тулд бид байгуулагдсан учраас цаашаа явна. Цаашдаа ч олон асуудал гарна. Энэ бол анхных нь. Ганцхан урваж, тэдэнтэй адил болж болохгүй. О.Бум-Ялагч болон түүний нөхдөд “Ямар ч юмыг луйвардаж болно. Гэвч дан даа тэгж амьдарч болох гүй” гэж хэлмээр байна. Би гишүүд дээ “Энэ бол түүх төгсөж буй хэрэг биш. Маргааш байна, амьдралд хэзээ ч эцсийн шийд бай даггүй. Зөв явбал ялж л таарна” гэж хэлж байгаа.
С.ТУУЛ