Монгол Улс уг нь нийслэлээсээ гадна Дархан, Эрдэ нэт, Чойбалсан гээд хэд хэдэн томоохон хоттой, айм гуудын хаа төвийг ч “хот” гэж нэрлэдэг байсан юм. 1992 онд баталсан, одоо мөрдөж буй Үндсэн хуульд улсын хаа нутаг дэвсгэрийг засаг захиргааны хувьд хотгүй болгосноос өнөөдөр Улаанбаатараас өөр хотгүй болчихоод байгаа. Улаанбаатарыг ч гэсэн бид л сурснаараа “хот” гээд байгаа болохоос биш Үндсэн хуульд түүнийг “нийслэл” л гэсэн буй. Тэгвэл хотууд гэдэг эдлэн газар, хил хязгаар, өмч, тусгай статус, төсөвтэй, амьдралын хэвшил, соёлтой, ер нь өөрийн гэсэн юм юмтай томоохон суурин байлаа. Тэгээд чамгүй өөдөлж хөгжиж, өнгө зүс ороод манайдаа л хотын төрхтэй болцгоож байв. 20-иодхон жилийн өмнө хот гэгдэж байсан тэднээс ганц Улаанбаатар л хот шинжээ хадгалж, тэгэхдээ хөдөөжсөн хот болж үл дээд, бусад нь гацаа тосгон болж орхисон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Нэгэнт хот биш болсон болохоор тэдгээрийг орон нутгийн удирдлага төдийгүй Засгийн газар ч сум, багийн төвийн зиндаанд үзэж хайхрахаа больсны уршиг энэ.
Хэнтий аймагт Өндөрхаанаас нь гадна Бор-Өндөр гэж хот байв. 20 мянган хүнтэй энэ сууринг одоо 2000 хүнтэй Дархан сумын Засаг дарга нь нэг багийн хэмжээнд тавиад сууж байна. Ингэж буй нь Засаг даргын буруу биш. Ийм баримт олон бий. Орхоны Баян-Өндөр (Эр дэнэт), ДарханУулын Дархан сумд айм гаасаа хавьгүй том. Орхон аймгийн 120 мянган хүний 84 мянга нь Баян-Өндөр сумынх. Байдал өнөөдөр ийм л байгаа. Одоогийн Засгийн газар 15 гишүүнтэй. Засгийн газар гэдэг үнэн хэрэг дээрээ улсаа авч явдаг бай гууллага. Ажил ихтэй. Улс оронд сайн, муу юу л тохиолдоно, Засгийн газартай холбоотой. Юм болгонд “муу л бол хойт талын хар овоохой” гэдэг шиг тэр ёс мэт холбогдоно. Тийм болохоор сайд нар УИХ-ын гишүүнийхээ үүргийг хоёрдугаарт тавихаас аргагүй. Тэгээд ч тэд Засгийн газрын гишүүнийхээ цалинг л авдаг юм гэнэ лээ. Тэгвэл манай Засгийн газрын гишүүдийн ердөө гурваас бусад нь УИХ-ын гишүүн байна.
УИХ-ын 12 гишүүн үүрэгт ажлаа цалгардуулж байна гэсэн үг. Нөгөө Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих үүр гийн тухайд ч тэдэнтэй ярих юм байхгүй. Гэлээ ч УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж Үндсэн хуульдаа заасан болохоор Засгийн газрын бүх гишүүн нь УИХ-ын гишүүн байж ч болно гэсэн үг. Хэрэв ингэвэл УИХ-ын гишүүдийн 20 орчим хувь нь өөр ажил эрхэлж байх нь. УИХ-ын нэг гишүүний цаана хэдэн сонгогч байгааг бодоод үзвэл төрийн ажил завхарч байгаа биз. Ерөнхийлөгчөөсөө эхлээд манайхан “шууд ардчилал” гэж сүүлийн үед яриад байх болсон. Энэ нь аливаа томоохон асуудлыг шийдэхэд олон түмэн, иргэдийг аль болохоор оролцуулж байхыг хэлж буй аж. Тэгвэл ялангуяа орон нутагт төрийг төлөөлдөг Засаг дарга нарыг түүгээр удир дуулах хүмүүсийн идэвхтэй оролцоотойгоор сонгож байх нь зүйд нийцэх юм.
Одоо бол сумын Засаг даргыг сонгохдоо Иргэдийн хурлаас нэрийг нь дэвшүүлж, аймгийн Засаг дарга томилж буй. Аймгийн Засаг даргын сэтгэлд нийцэхгүй бол томилохгүй байх эрх түүнд бий. Үүнийг болиод сумын Засаг даргыг нийт иргэд нь тодруулж түүнийг нь аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрч шийдвэр гаргадаг байх нь зөв юм. Энэ нь нөгөө шууд ардчиллын нэг хэлбэр ч мөн байх. Ер нь орон нутгийн удирдлагыг сонгоход улс төрийн намын оролцоог хамгийн боломжит хэм жээгээр багасгах нь зүйтэй юм. Ядаж сумын төв шинд намчирхаж талцахаа больчихвол аштай юу. Энэ мэтээр Үндсэн хуулиас үүдэлтэй буруу гаж юм түү- нийг хэрэгжүүлж ирсэн 20- иод жилийн дотор бишгүй бий болсон байна. Цаг үетэйгээ хөл нийлэхгүй юм Үндсэн хуульд байгаа бол түүнийг засаж залруулахаас аргагүй. Үндсэн хуулийн дутагдал, хоцрогдлыг иргэд маань ч анзаарчээ.
Олон удаагийн санал асуулга, судалгаа үүнийг харуулав. УИХ-ын гишүүдийг тойрогтоо очиход сонгогчид нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй алгуурлалаа гэж зэмлэх ч болсон байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэг гол нөхцөл нь ард олны санаа бодол шүү дээ. Тэгээд л бид Үндсэн хуульдаа гар хүрэхээр бэлтгэж эхлэв. Бэлтгэл үндсэндээ хангагдаж байна. Энэ нэмэлт өөрч лөлтийг хийхдээ мөрдөх зарч мыг хуульчлав. УИХ-ын 57 гишүүн дэмжиж, 75 хувийн босгыг давж байж тулгуур хуульд оруулах өөрчлөлт хүчин төгөлдөр болох юм. Ямар ямар өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчийн зөвлөх, эрдэм судлалын байгууллагуудын удирдлага, эрдэмтэд, олон нийтийн гол байгууллагын тэргүүн нар, иргэний хөдөлгөөнүүдийн тө- лөөллийг оролцуулан энэ оны эхээр байгуулсан. Энэ Ажлын хэсэг олон түмнээс саналыг нь авч Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж саяхан ард нийтийн сонорт хүргэлээ.
Үндсэн хууль нь улс төр, эрх зүйн шинжтэй тулгуур баримт бичиг болохын хувьд тогтвортой байдлаа хадгалж байх шаардлагатайн зэрэгцээ цаг үеэсээ хоцрохгүй, өөрөөр хэлбэл хуучрахгүй байх ёстой. Тэгэхлээр Үндсэн хууль нь сэтэртэй мал шиг халдаж болдогг үй эд биш байж таарах нь. Харин зайлшгүй шаардлагатай гэж олон бүгдээр үзсэн тохиолдолд тун болгоомжтой, ултай “халдах” учиртай. Бид Үндсэн хуульдаа нэг удаа тун журамгүй, олон түмнийхээ саналыг авалгүй, улстөрчдийн урхинд орж бараг хүчээр халдсан. Ингэж хийсэн өөрчлөлт хэрэгжсэн өдрөөсөө л шүүмжлэлийн бай болсон. Түүнээс болоод бидний зарим нь хаширсан байж мэднэ. Энэ удаа бол бид түүнээс их өөрөөр, тусгай хууль журмаар хандаж байна. Олон түмний саналыг ч авав. Саналаа нэмэрлэсэн 39 мянган шахам хүний 52,6 хувь нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна.
2008 оны сонгуулийн дараа Парламентад олонх, цөөнх болсон улс төрийн хоёр хүчин Засгийн газраа хамтарч бүрд үүлсэнд бид хоёр янзаар хандсаар ирсэн. Хамтарсны үр өгөөжийг гаргаж буй шийдвэртэй нь холбох нь зүй. Миний бодоход Оюутолгой, Тавантолгой энэ тэрээс илүү Үндсэн хуульдаа зөв өөрчлөлт хийчихэж чадвал тэр нь олонх, цөөнх үг хэлээ ололцсоны хамгийн том үр дүн болж үлдэж магадгүй. Үндсэн хуульд олон дахин өөрчлөлт хийгээд байвал нө- хөөстэй дугуй шиг болно гэж зарим хүн эмээж байгаа бололтой. Бодоход онгорхой цоор хойг нь олж харсандаа олзуурх маар бус уу. Одоо оруу лахаар төлөвлөж буй нэмэлт өөрчлөлтүүдийн дотор түрүүчийн алдаагаа залруулж, хуучин заалтыг нь буцаагаад байранд нь залах гэж буй юм ч бий. Тэгэхлээр төсөлд байгаа зургаан заалт бүгд “өөрчлөлт” бас биш юм. Түүнээс гадна тэр “зургаагаас” УИХ-ын 57- гоос дээш тоо той гишүүний дэмжлэг авсаныг нь л төсөл болгон өргөн барих нь зүйтэй гэсэн санал гишүүдээс гарч буй нь дэмжүүштэй санагдана.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тухайд Ерөн хийлөгч маань харин юу гээд дуугарчихав даа. Яг ямар нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж буйг нь сайн нягтлалгүй хориг тавина гэчихэв үү дээ. Ёстой л төрөөгүй хүүхдэд төмөр өлгий зэхнэ гээч болов. Олон түмэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гээд байхад түүнийг хэрэгжүүлэхийг эсэргүүцдэг Төрийн тэргүүн гэж баймгүй. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг таашаахгүй бай гаагаа цаг хугацаатай уялдуулж хэлсэн бол ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор ийм “үйлдэл” хий - хийг Үндсэн хууль өөрөө хориглочихсон байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ч энэ заалтыг давтаж оруулсан буй. УИХ-ын гишүүд маань энэ удаа хууль зөрчихгүй байлгүй дээ. Зөрчинө гэж Ерөнхийлөгч хардаад байгаа юм уу. Энэ онд багтаагаад шийдчихэд л болоод явчихна. Тэгээд ч хууль тогтоох эрхийг зөвхөн УИХ л эдэлдэг шүү дээ.
Р.ЖАРГАЛАНТ