Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Ёндон: Наадмаас өмнө шатахууны үнийг нэмэхгүй

Шатахууны үнэ наадмын өмнө 900 төгрөгөөр нэмэгдэнэ гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр тархсан. Уг мэдээлэл нь үнэн, эсэхэд УУХҮЯ-ны сайд Г.Ёндон мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ташаа мэдээлэл нийтэлсэн сайт залруулаг хийсэн. Наадмын өмнө шатахууны үнэ 900 төгрөгөөр нэмэгдэхгүй. Гэхдээ шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Учир нь манай улс ОХУ-аас 500 төгрөгөөр хямдхан түлш хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, ОХУ-д шатахууны үнэ 2800 гаруй төгрөгийн үнэтэй байгаа бол манай улсад 2390 төгрөгийн үнэтэй  байна" гэх мэдээллийг өглөө.