Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зургаан байршлын зам засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа

Нийслэлийн Засаг даргын А/234, А/235 дугаар захирамжаар гол болон туслах 14 зам, гудамжийг шинэчлэн засварлахаар баталсан. Одоогийн байдлаар зургаан байршлын засвар, шинэчлэл бүрэн дуусаж, мөн зургаан байршил дахь шинэчлэлийг энэ онд дуусгахаар төлөвлөн ажиллаж буй юм. Харин Намъянжугийн гудамж буюу Зүүн 4 замын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлийн ажил LRT төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж байна. Үлдсэн нэг байршил болох Партизаны гудамж буюу Онцгой байдлын ерөнхий газрын баруун урд уулзвараас 11-р сургуулийн уулзвар хүртэлх замын шинэчлэл 2022 оны төсвийн тодотголоор хасагдсан юм.

Эдгээр замд сүүлийн 15-20 жилийн хугацаанд ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, энэ нь зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан тул энэ ондоо багтаан засвар, шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд тухайн замуудад цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх, явган хүний замыг засан шинэчлэх зэрэг ажлыг хийж буй.

Замын засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан зургаан байршил