Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас есөн иргэн гэмтжээ

Амралтын өдрүүдэд ТЦА-нд зам тээврийн ослын шинжтэй 318 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас есөн иргэн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, 

Нийслэлд:

  • Явган зорчигч хэлбэрээр 3 хүн гэмтсэнээс, 1 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Орон нутагт

  • Онхолдох хэлбэрээр 2 хүн гэмтэж,  1 хүний амь хохирсон.
  • Мотоциклтой 3 осол бүртгэгдэж 4 хүн гэмтсэн байна.   

 

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 244 зөрчил  илрүүлсэн гэнэ.