УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Ц.Сэдванчигтай ярилцлаа.
-П.Очирбат гуайг Ерөнхийлөгч байх үед анх “Алт” хөтөлбөрийг санаачилсан. Улсын эдийн засаг, санхүү
байсан тэр үед уг хөтөлбөр үр дүнгээ өгсөн, өгөөгүй гэсэн шүүмжлэл байдаг. Сүүлийн үед энэ хөтөлбөр хэрэгжиж дууссан ч юм уу, үгүй ч юм уу гэх яриа гарах болсон. “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж дууслаа гэж албан ёсоор зарласан уу. Энэ сэдвээр Ерөнхий сайдад асуулга тавьсан хүний хувьд Та ямар мэдээлэлтэй байна вэ?
-БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат 1991 онд анх “Алт” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт зөвлөмж болгосон юм билээ. Түүнээс хойш уг хөтөлбөр хэрэгжиж байгаа, дууссан эсэх нь тодорхойгүй болсон. Ямар үр дүнд хүрсэн талаар албан ёсны мэдээлэл байдаггүй юм байна. Энэ бүхнийг тодруулах зорилгоор “Алт” хөтөлбөрийн талаар асуулга тавьж хариуг нь сонссон. “Алт” хөтөлбөрийн хүрээнд төр, засгаас олборлогч аж ахуйн нэгжүүдэд хангалттай дэмжлэг үзүүлжээ. Харин үр дүн гэхээр юм олддоггүй. Хөтөлбөр хэрэгжсэнээр байгаль орчинд сөрөг нөлөө их үзүүллээ. Далд эдийн засаг бий болсон байна. Хөтөлбөр хэрэгжих явцад монгол хүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагджээ. Шороон ордод ашиглаж байгаа технологи хоцрогдсоноос хүн, мал, амьтанд хортойгоор нөлөөлжээ. Маш олон сөрөг үр дагавар бий болгосон гэж дүгнэж болохоор байна. Салбар хариуцсан сайдын хэлснээр хөтөлбөр хэрэгжээд 2001 онд дуусчээ. Тэгсэн хэрнээ дахиад “Алт-2000” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гээд байгаа юм. Өмнөх хөтөлбөр хэрэгжээд дууссан гэж байгаа бол түүнийгээ албан ёсоор зарлаач. Үр дүнг нь тайлагнаач. Шинээр хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа бол албан ёсоор танилцуулаач гэсэн шаардлага тавьсан.
-Тэгээд Очирбат гуайн санаачилсан хөтөлбөр хэрэгжиж дууссан гэсэн үг үү. Юу гэж ойлгох вэ?
-Хэрэгжиж дуусаагүй юм байна гэж ойлгосон. 2005 онд 68 хувийн татвар тогтоосноос хойш алтны бизнес далд хэлбэрт шилжсэн. Алтны ашиглалтын 1200-гаад тусгай зөвшөөрөл бий. Гэтэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 460-аад аж ахуйн нэгж байгаа юм. Түүнээс ердөө 100 хүрэхгүй нь Төвбанкинд алт тушаадаг. 2005 оноос нэг жилд 20- иод тонн алт олборлоод 10 гаруй тонныг Монголбанкинд тушаадаг байж. Сүүлийн үед энэ үзүүлэлт эрс буурч заримдаа хоёр тонныг тушаадаг болсон. Тэгэхээр энэ бизнес далдуур маш нарийн зохион байгуулалтад орсон нь ойлгомжтой. Хил, гаалийн байгууллагынхан үүнийг хүлээн зөвшөөрдөг. Холбогдох хууль, тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай гэдэг юм. Үнэхээр анхаарал татсан асуудал мөн.
-Урт нэртэй хууль байгаа цагт “Алт” хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх боломжг үй юм биш үү...
-Байгаль орчны хохирлын үнэлгээ, иргэдийн аюулгүй байдал, далд эдийн засаг бий болгосон зэрэг нөхцөл байдлаа эхлээд сайтар үнэлж дүгнэх хэрэгтэй. Түүний оронд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн саналтай байдаг. Энэ УИХ, Засгийн газраас баталсан төрийн бодлогын нэг бол “урт нэртэй” хууль. Ирээдүйгээ харсан хамгийн гэгээтэй хуулийн нэг гэдэгт би эргэлздэггүй. БОАЖ-ын сайд энэ хуулийг хэрэгжүүлж байгаа гэдэг ч бодит байдал дээр байдал огт эсрэгээр байна.
-Та нарын санаачилсан урт нэртэй хуулийн эсрэг өөр хэсэг гишүүн төсөл санаачилсан байсан. Тэр юу болсон бэ?
-Өнгөрсөн чуулганы сүүлчээр хэсэг гишүүн нэлээн зүтгүүлсэн. Байнгын хороонд хоёр ч удаа оруулж ирсэн. Одоо хэлэлцүүлэг хийж чадахгүй байгаа. Бид тэднийг хатуу эсэргүүцэх болно. Ур нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй байна гээд иргэний хөдөлгөөнүүд Засгийн газрыг шүүхэд өгсөн. Байгаль хамгаалагчдын шаардлагыг хангах үүргийг Засгийн газарт шүүх өгсөн шүү дээ. Бидний эсрэг хуулийн төсөл санаачилсан гишүүд ч чимээгүй болчихлоо. Бодвол тэд буруугаа ойлгож байгаа биз дээ.
-Засгийн газраас үнэт цаас гаргаж байгаад Та шүүмжлэлтэй ханддаг уу. Уг нь гадаадаас зээл авснаас дотооддоо байгаа бэлэн мөнгөө эргэлтэд оруулах нь ашигтай гэдэг. Сүүлийн үед төрийн томоохон байгууллагууд хүртэл бонд гаргадаг болох нь. Бондын эргэн төлөлт, үр ашгийг хэрхэн харж байгаа вэ?
-Богино хугацааны төсвийн алдагдал, цоорхойг нөхөх, ирээдүйд хэрэгжих томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор бонд гаргадаг. Өөрөөр хэлбэл ирээдүй үеэсээ зээл авч байна гэсэн үг. Ингэснээр зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт нэмэгддэг. Хоёр талтай. Нэг талаараа эдийн засаг, бизнесээ дэмжиж байгаа харагддаг ч бонд ихээр гаргаснаар бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, бараа, үйлчилгээний үнэ ханш өсөхөд нөлөөлдөг. Орон сууцны хөтөлбөрүүдийг бондоор санхүүж үүлж байгаагаас үнэ нь улам өсөж байна. Үнийн дарамт иргэдийн нуруун дээр л буудаг. Эргэн төлөгддөг нь бий л байх. Гэхдээ найдваргүйд тооцогдож байгаа нь их. Жишээ нь, “Зоос” банкны алдагдлыг нөхөх зорилгоор 110-аад тэрбум төгрөгийн бонд гаргасан. Түүний эргэн төлөлтийг найдвартай гэж бодохг үй байна. Банк дампууруулсан нөхөд завших шинжтэй болоод явчихлаа. “Монгол газар”, “Жаст” компани хамтраад “Олон овоот гоулд” гэж компани байгуулж “Зоос”-ын хадгаламж эзэмшигчдийн мөнгийг зээл болгоод авчихсан. Гэтэл тэр нь одоо төлөгдөхгүй нь бололтой.
-Зээлээ төлөхгүйн тулд “Зоос”, “Олон овоот гоулд”- ын асуудлыг улс төр болгоод байгаа юм биш үү?
-Бидний хэсэг гишүүн Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулсан бондын эргэн төлөлтийг түргэтгэх, төлбөрийг хэн, хэзээ хийхийг тодруулах зорилготой Ажлын хэсэгт орж ажилласан. Татвар төлөгчдийн мөнгийг буцаан төлүүлэхийн төлөө ажиллах нь бидний үүрэг. Олон овоотын тусгай зөвшөөрөл тойрсон өчнөөн л юм байдаг гэсэн. Лицензийг нь эхлээд “Анод” банкинд барьцаанд тавьсан. Дараа нь гадаадын компанид шилжиж, сүүлд “Жаст”-ад очжээ. Энэ бүхэнд төрийн өндөр албан тушаалтнуудын оролцоо байна гэж харддаг. Миний орон сууц эзэмших гэрчилгээг Бүртгэлийн газрынхан өөрийн чинь нэр дээр болгож өөрчлөөд тэр хүн миний хөрөнгийг барьцаанд тавьчихсантай адилхан л хэрэг шүү дээ. Энэ бүхнийг төрийн өндөр албан тушаалтны оролцоог үйгээр хийх боломжг үй. Яаж ч бодсон үүний цаана шударга бус юм яваад байна. Төр, хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болго гэж бид шаардаж байгаа. Нэхэмжлэгч тал нь Засгийн газар. Хариуцагч гэж байх учиртай. Шүүхээр асуудлыг шийдэх гэхээр цаг хугацаа их шаардана. Хариуцагч талын бизнесийн нэр хүндэд ч хохиролтой. Уг нь маш тодорхой зүйлээр учраа ололцчих хэрэгтэй байгаа юм.
-Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор төсвийн хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох тухай асуудлыг хэдхэн хоногийн өмнө хэлэлцсэн. Төсөв хэтр үүлэн зарцуулах, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тохиолдол жил бүр л гардаг. Энэ удаа хариуцлага тооцож чадах уу?
-Төсвийн зөрчил гаргасан нь нотлогдсон төсвийн захирагч нараас тайлбар авч, санал дүгнэлтээ боловсруулсан. Төсвийн зарим ерөнхийлөн захирагчид зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч алдаагаа засах амлалт авсан. Холбогдох хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн Ерөнхий аудиторын зөвлөмжийг Ерөнхий сайдад хүрг үүлсэн. Зөвл өмжийг хэрэгж үүлэхийг Ерөнхий сайдаас шаардана. Хэнд, ямар хариуцлага тооцсоноо Ерөнхий сайд тайлбарлах ёстой. Төсвийн хууль зөрчсөн нь нотлогдвол албан тушаалаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэсэн хуулийн заалт бий.
-2012 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Танай дэд хорооны санал, дүгнэлт гарсан уу. Сонгуулийн жилийн төсөв учраас үрэлгэн байх ёстой юм уу гэсэн шүүмжлэл байна...
-Эрсдэл ихтэй том төсөл танилцуулсан. Өмнө нь орлого, зарлагыг 3-4 их наяд төгрөгөөр ярьдаг байсан бол одоо 6-7 их наяд гэсэн тоо хэлдэг болж. ДНБ нэрлэсэн үнээр 18 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцсон байна билээ. ДНБ-ий өсөлтийг 2012 онд 25.6 хувь байхаар тооцжээ. Нарийн тооцсон эсэхийг нь мэдэхгүй. Монголбанк болохоор арван хэдэн хувьтай гарна гэсэн байна. ОУВС-гийнхан 11-12 хувьтай байна гэж төсөөлдөг. Төлөвлөсөн орлого 6.5 их наяд төгрөг байх нь. Ийм орлого олж чадах юм уу. 7.0 их наяд төгрөгийн зарлагыг санхүүжүүлж чадах уу. 900- гаад тэрбум төгрөгийн халамжийн шинжтэй зардал гарахаар байгаа. Эдгээрийг инфляцтай уялдуулж чадсан уу гэдэг асуудал бий. Иргэдийн гар дээр байгаа 10 мянган төгрөг худалдан авах ямар чадвартай байна вэ гэдгээр л эцсийн үр дүн тодорхойлогддог.
Хэтэрхий өндөр зардал иргэдэд дарамт болохыг үгүйсгэхгүй. Манай улсын эдийн засаг гадаад зах зээлээс хамааралтай. Зэсийн үнийг 6663.5, нүүрсний үнийг төрлөөс нь хамаарч 57.2-166.6 ам. доллараар тооцжээ. Европын орнууд төсвийн өрөө төлж дийлэхгүйгээс болж хямарч эхэллээ. Энэ том зах зээлийн хямрал зэс, нүүрсний үнэд сөргөөр нөлөөлбөл Монголд маш том эрсдэл авчрах магадлалтай. Дэлхийн эдийн засгийн чадавхиа хэр тооцсон юм бол доо. Урсгал зардлыг нэлээд танах хэрэгтэй. 2011 оныхоос нэмэгдүүлэх шаардлагаг үй. Сонгуулийн жилийнх ч гэсэн эрсдэлтэй төсөв байна шүү гэдгийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороо УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулна. Гэхдээ бидний зөвлөмжийг бодит ажил болгох нь юу л бол.
Го.ЭНХТӨР