“Их хөгсүү” чуулгын тоглолтод оролцохоор 2000 кмийн алсаас нийслэлийг зорин ирсэн ахмад бүжигчин, ардын жүжигчин Р.Самжид гуайтай ярилцлаа. Тэрбээр 17 настайгаа бүжгээр хичээллэж сүүлийн 20 гаруй жил ардын язгуур урлагийг хөгжүүлэх үйлст хувь нэмрээ оруулж явна.
-“Их хөгсүү” чуулгынхан энэ сарын 14-15-нд тоглолт хийлээ. Өнгөрсөн жилийн өдийд нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ толилуулж байсан. Та бүхэн цаашид ямар зорилготой ажиллах вэ? -2010 онд “Их хөгсүү” холбоо байгуулагдаж, анхны наадмаа хийж байлаа. 500- гаад ардын авьяастныг хамруулсан энэ наадам амжилттай болсон. Бид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн соёл урлаг, хувцас хэрэглэлээ хойч үедээ өвлүүлэх зорилготой. Цаашдаа Монголын язгуур урлагийг дэлхийд мөнхжүүлж, монгол гэдэг нэрийг алдаршуулах болно.
-Энэ удаа язгуур урлагийн ямар ямар төрлийг баг таасан тоглолт хийв?
-ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн язгуур урлагийн долоон төрлийг олны хүртээл болгосон тоглолт хийсэн. Хөөмийч, бөө, туульч, уртын дуучин, бий биелээч тус бүр 13 хүнийг оролцууллаа.
-Энэ тоо ямар нэгэн зүйлийг бэлгэдэж байна уу?
-Монголчууд 13 овоо, 13 Алтай хэмээн бэлгэшээн ярьдаг. Арвангурван цэнхэр ч гэж бий. Энэ нутагт байгаа ус ундааг ийн нэрлэдэг. Тиймээс манай хол бооны ерөнхийлөгч Ч.Өнөр төвшин ийм санаачилга гарга сан юм. Өнгөрсөн жил чуулгаа байгуулж, 12 аймгийг 60 гаруй сумаар аялан тоглосон. Ямар нэгэн ашиг орлогын төлөө ингэж явсангүй. Харин чуулгынхаа уран бүтээлийг бүх ард тү мэндээ хүргэж, өв соёлоо хамгаалан уламжлуулах зорилгоо танил цуулахыг хүссэн юм. Бидэн шиг өвөрмөц ёс заншил, хув цас өмсгөлтэй ард түмэн дэлхийн хаана ч байхгүй. Тиймээс хадгалж, хамгаалан өвлүүлэхийн тулд нэгдэн ажиллах хэрэгтэй.
-Хөгсүү гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ?
-Ойрадууд баяр наадам ойртоод, хурдан баярлах юм сан гэж яарч догдлохыг хөгсөнө гэж ярьдаг. Тэгэхээр хөгсүү гэдэг нь баярлаж, цэнгэхээр яарч байна гэсэн утгатай үг юм.
-Язгуур урлагийг тээн хөгжүүлж байгаа авьяастнуудын олонх нь хөдөө орон нутагт амьдардаг. Тэгэ хээр танай чуулгынхан нутаг нутгаасаа цуглан нийслэлд тоглолт хийдэг юм уу?
-Ардын язгуур урлагаа гэсэн сэтгэл байдаг учраас бүгд л хувийнхаа зардлаар нут гаасаа нийслэлд ирдэг. Би л гэхэд 2000 км-ийн цаанаас зорьж ирлээ. Манай уран бүтээлчид Ховд, Хэнтий, Сэлэнгэ зэрэг аймагт амьдардаг.
-Таныг 17 настайгаасаа бүжиглэж эхэлсэн гэж дууллаа. Хэрхэн бүжигчин болсон тухайгаа дурсаач?
-Баян-Өлгий аймагт Хөгжимт драмын театр байгуулагдахаар болж 1955 онд Зууны манлай бүжиг дэглээч, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжид гуай ирээд бүжигчин шалгаруулж нэг жилийн сургалт явуулсан юм. Түүнээс өмнө би нутгийнхаа бий биелээч Хөх Дагвыг биелж байхыг нь нэгэн найрын үеэр хараад, шохоорхон дуурайдаг байсан юм. Тэр ч бүү хэл уян биетэй учраас нугарах гэж ч оролдоно. Манай суманд аймгийн клу бийн уран бүтээлчид ирж тоглосноос хойш уран бүтээлч болох хүсэлтэй болсон байлаа. Тухайн үед толь байгааг жүжигчин Ц.Сэвжид гуай ирээд бүжигчин шалгаруулж нэг жилийн сургалт явуулсан юм. Түүнээс өмнө би нутгийнхаа бий биелээч Хөх Дагвыг биелж байхыг нь нэгэн найрын үеэр хараад, шохоорхон дуурайдаг байсан юм. Тэр ч бүү хэл уян биетэй учраас нугарах гэж ч оролдоно. Манай суманд аймгийн клу бийн уран бүтээлчид ирж тоглосноос хойш уран бүтээлч болох хүсэлтэй болсон байлаа. Тухайн үед толь байгааг үй учраас сарны гэрэлд сүүдрээ хараад биелнэ. Хөх Дагва гуайтай адилхан хөдөлгөөн хийж байгаа үгүйгээ нягталж байгаа нь тэр. Тэгээд сарны гэрэлд давтаж сурсан бүжгээ шалгуулаад Хөгжимт драмын театрынхаа бүжигчин болсон доо.
-Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын суурийг тавилцсан хүний нэг байх нь ээ?
-Анхны 45 уран бүтээлчийн нэг нь би. Бүжигчин, бүжиг дэглээч мэргэжил эзэмшиж насаараа энэ театрт ажиллаад, одоо чөлөөт уран бүтээлч болчихоод явж байна. Уг нь би малчин айлын ганц хүү. Театрт шалгуулаад тэнцэхдээ нэгдүгээр ангийн ч боловсрол эзэмшээгүй байсан. Манай аймгийн урлагийн хорооны дарга “Соёл урлагийн салбарт дээд зэргийн боловсролтой хүн ажиллах ёстой, чи тэнцэхгүй юм байна” гэхэд Ц.Сэвжид багш “Энэ их мэрийлттэй хүүхэд юм. Өөрийгөө дайчлаад сураг, болно оо” гэж хэлээд авсан. Аз болж 1956 оноос аймагт оройн сургууль нээгдэж, би хоёрдугаар ангийн сурагч болж орсон. Гэхдээ Хөгжимт драмын театрын уран бүтээлчид бригадаар байнга аялан тоглодог учраас хичээлдээ тогтмол суухгүй л дээ. Хааяа хичээлээ тасалж явсаар 1965 онд аравдугаар ангиа төгссөн.
-Та “Их хөгсүү” чуулгын уран бүтээлч болохоосоо өмнө ардын язгуур урлагийг хөгжүүлэх чиглэлээр олон ажил хийсэн гэсэн. Аймгийнхаа хэмжээнд сургалт явуулдаг байв уу?
- 1991 онд би Монгол үн дэсний урлаг соёлын төвийг байгуулж байлаа. Бүжигчид 20 жил ажиллаад л нас залуу байсан ч хамаагүй тэтгэвэртээ суудаг учиртай. Би тэтгэвэрийн мөнгө аваад гараа хумхин суухыг хүсээг үй учраас урианхай, тува, дөр вөд, халх, торгууд, захчин ястны язгуур урлагийг сэргээн хөгжүүлэх хүсэлтэйгээ Мон гол Улсын Ерөнхийлөгч П.Очир бат болон аймгийнхаа удирдлагууд уламжилсан юм. Тухайн үед манай аймгийн Хөгжимт драмын театрт шинэ байр барьж өгсөн учраас хуучин театрыхаа барилгыг агуулах болгон үлдээхгүйн тулд ийн шийдсэн. 1992 оны дөрөвдүгээр сарын 30 нд аймгийн Засаг даргын тогтоол гаргаж хуучин театрын барилгыг надад өгч, бидний 30 уран бүтээлч 1992 оны аравдугаар сарын 31-нд Монголын үндэсний урлаг соёлын төвийнхөө анхны тоглолтыг хийж байлаа. Тэр төвийн захирлаар 10 орчим жил ажиллаад, Хөгжимт драмын театрт бүжгийн багш шаардлагатай болж, би дахин театртаа ирсэн. Жаран нас хүрснээсээ хойш язгуур урлагийн олон төр лийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд чөлөөт уран бүтээлч боллоо. Урианхай, баяд, хотон, захчин, торгууд зэрэг есөн ястан өөрийн гэсэн бий биелгээтэй. Би эдгээр биелгээг судлан, сургалт явуулж байна. Миний шавь нарын зарим нь нийслэлд, нэг хэсэг нь Казахстанд ч бий. Бий биелгээний холбооноос өнгөрсөн жил миний нэрэмжит Казах, урианхай бий биелгээний их наадамд зохион байгуулсан. Хойч үедээ зөвхөн бүжиг өвлүүлэх нь хангалтгүй санагдаад бие даан хөөмийлж, магтаж, товшуур хөгжмөөр тоглож сурсан. Дуучин биш ч гэсэн дуутай бүжиг ч хийдэг. Энэ бүх төрлийг бүрэн гүйцэд эзэмшээгүй ч хүүхдэд заах хэмжээний чадвартай болсон.
-Таны нэг хүү Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт бүжгийн багшаар ажилладаг гэсэн үү?
-Эхлээд бүжигчин байсан юм. Дараа нь СУИС-ийн Бүжгийн багшийн ангид суралцаж төгсөөд, дөрвөн жил багшилж байгаа. Бас нэг хүү, Алтансэлэм минь ХЦ-ийн дуу бүжгийн чуулгын бүжгийн багш.
-Гавьяат жүжигчин болон ардын жүжигчин цолыг хэзээ хүртэв?
-Манай аймгийнхан 1960 онд урлагийн 10 хоног зохион байгуулж бүрэн бүрэлдэ хүү нээрээ нийслэлд ирж тоглолоо. Тоглолтыг Ю.Цэдэнбал даргаас эхлээд Улс төрийн товчооныхон бүгд үзсэн. Энэ үеэр манай аймгийн уран бүтээлчдэд ардын жүжигчин, гавьяат жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөдөлмөрийн хүн дэт медаль, Алтан гадас одон гээд бөөн шагнал өгсөн. Энэ үеэр 22 настайдаа анх хөдөлмөрийн хүндэт медаль авч байлаа. Дараа нь Монгол үндэсний урлаг соёлын төвийн захиралаар ажиллаж байхдаа 1997 онд урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан. 2010 онд Баянхонгор аймагт сумдын соёлын төвийн эрхлэгч болон бүжгийн багш нарт 10 хоногийн сургалт явуулж байхдаа ардын жүжигчин цолоор шагнуулах болсноо дуулсан. Тухайн үед сургалтаа дуусгаад нийслэлд ирж, эндээс аймаг руугаа явсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энгэрт минь ардын жүжигчин цолны тэмдгийг зүүж өгсөн.
-Ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт байсан юм уу?
-Тийм ээ. Намайг онгоцноос буухад зөрөөд нийслэл хүү нисэх онгоцонд суух гэж байлаа. Тэгээд Нисэх онгоцны буудал дээр зарлиг уншиж, тэмдэг зүүж өгсөн. Р.Самжид гуай сурган хүмүүжүүлэх үйлст олон жилийн хөдөлмөрөө зориулж 300 гаруй шавьтай болжээ. Тэднээс нь урлагийн гавьяат зүтгэлтэн, соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаасан олон хүн бий. Тэрбээр өөрийнхөө ач зээ нарт ч язгуур урлагийн дээжээс өвлүүлэн үлдээх хүсэлтэй явдаг юм билээ. Түүний дөрвөн ач охин биелдэг болжээ. “Их хөгсүү” чуулгынхан хоёр өдөр амжилттай тоглосон боловч нутаг, нутгийн зүг хөлгийн жолоо залах хараахан болоогүй гэнэ. Тэдний давтагдашгүй тоглолтыг үзэх хүсэлтээ байгууллагууд ирүүлсэн учраас дахин тоглолт хийх гэж байгаа аж.
Ж.СОЛОНГО