Уганда улсын Ерөнхийлөгч Йовери Мусевени ижил хүйстнүүдийн харилцаанд оногдуулдаг ялаа чангатгах төсөлд гарын үсэг зурлаа.
Гуравдугаар сард Угандагийн парламентын баталсан хуулийн анхны хувилбартай харьцуулахад өөрийгөө эсрэг хүйстэнд тооцохыг гэмт хэрэг гэсэн хуулийн заалтаа хасжээ.
Депутатууд ерөнхийлөгчийн хүсэлтээр хуулийг бага зэрэг зассан боловч ихэнх заалтууд хэвээр үлджээ.
Тухайлбал Мусевенигийн гарын үсэг зурсан хуульд дараахь шийтгэлийг тогтоосон байна.
Ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд ороход бүх насаар нь хорих ял
"Ижил хүйстний бэлгийн харьцааг сурталчилсан" хэрэгт 20 жилийн хорих ял
"Ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд орохыг завдсан" бол 10 жил хүртэлх хорих ял
"Хүндрүүлэх нөхцөл байдалд ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд орох" гэсэн шинэ зүйл анги нэмэгдсэн байна. Үүнд насанд хүрээгүй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ижил хүйстэнтний бэлгийн харилцаанд орох эсвэл ижил хүйстэнтний бэлгийн харилцаанд орох замаар ХДХВ/ДОХ зэрэг эдгэшгүй өвчин тусах зэрэг орно. Эл зүйл анги цаазаар авах ял хүртэлх шийтгэлтэй аж.
Тус улсад шинэ хуулиар ижил хүйстний харилцааны аливаа хэлбэрийг хориглохоос гадна тэднийг сурталчлах, хүлээн зөвшөөрөхөд чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглосон байна. Энэ нь ижил хүйстнүүдийн гэрлэлтэд ч хамаатай.
Ийм үйл ажиллагаа явуулсан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллагыг торгох, үйл ажиллагааг нь түдгэлзүүлнэ
Угандагийн хамгийн том худалдааны түншүүдийн нэг болох АНУ дээрх хуулийг баталвал "эдийн засгийн үр дагавартай тулгарана" хэмээн сүрдүүлсэн байна.