Москва хотын гудамжинд олон мянган иргэн Владимир Путинийг эсэргүүцэн жагсаж буй. Энэ нь 12 жилийн өмнөх Сарнайн хувьсгалаас хойш болсон хамгийн том жагсаал цуглаанд тооцогдож байна. “Хархнууд зайлах хэрэгтэй”, “Луйварчид бидний сонгуулийн эрхийг буцаан олгох ёстой” гэсэн уриа лоозон барьсан эсэргүүцэгчдийн эгнээ тэлж, Владивосток хотоос Калининградын баруун хэсэг хүртэл 7400 км газрыг хамарчээ. Харин Москвад “Путин бол хулгайч” хэмээн гудамжаар дүүрэн орилох жагсагчдын эгнээ өдрөөс өдөрт өргөжиж байна. Арванхоёрдугаар сарын 4-нд болсон сонгуулиар “Нэгдсэн Орос” нам ялалт байгуулсан явдлыг хуурамч хэмээн сонгогчид үзэж, ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. “Өнөөдөр 60000, маргааш 100000 хүн ч жагсаж магадгүй” хэмээн жагсаалыг зохион байгуулагчдын нэг Касанов хэлжээ. Одоогоор Кремлийн ойролцоо 100 орчим машинтай цагдаа нар байрлан, бэлэн байдалтай байгаа гэнэ. Цагдаа нар эсэргүүцэгчдийн тоо 25 орчим мянга гэж байгаа ч жагсаалыг зохион байгуулагчид 150 мянган иргэн эсэргүүцэн цугласан тухай мэдээлсэн байна. Тэд сонгуулийг дахин явуулахыг шаардаж байгаа юм.